Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дэлхийн Банкнаас Монгол Улсад 2.2 сая ам.долларын санхүүжилт олгоно

Дэлхий дахинд COVID-19 цар тахал газар авч буй энэ үед Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд туслах зорилгоор Дэлхийн Банкнаас 2.2 сая америк долларын санхүүжилтийг олгохоор болжээ. 

Тус санхүүжилтийг улсын хэмжээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж. 

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев "Нэн даруй олгож буй тус санхүүжилт нь Монгол Улс COVID-19 халдварын болзошгүй тархалтаас ард иргэдээ хамгаалах, халдварыг эрт оношлох, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд туслах юм” гэв. Энэхүү санхүүжилтын хүрээнд 15 суурин ба 12 зөөврийн дижитал рентген аппарат, 41 хэт авианы оношилгооны аппарат зэрэг тоног төхөөрөмж худалдан авах юм. Тоног төхөөрөмж дөрөвдүгээр сарын эхээр Монголд тээвэрлэгдэн ирэх төлөвтэй байна. 

Дэлхийн Банкны Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Динеш Найр хэлэхдээ “Нэмж худалдан авч буй эдгээр тоног төхөөрөмж нь COVID-19 зэрэг халдварт өвчний тархалтын үед улс орны бэлэн байдлыг бэхжүүлнэ гэж бид найдаж байна. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалт, оношилгоог сайжруулахад туслах зорилгоор бид цаашид засгийн газартай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллана” гэв.

Дэлхийн Банк Групп нь мөн гуравдугаар сарын 17-нд COVID-19 халдварт өвчний эрүүл мэнд, эдийн засгийн нөлөөллийг даван туулахаар тэмцэж буй улс орнуудад туслах зорилгоор 14 тэрбум ам. долларын шууд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Тус санхүүжилт нь гишүүн орнуудад цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эмгэнэлтэй нөлөөллийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслах зорилготой юм гэж Дэлхийн банкнаас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com