Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дэлхийн эдийн засгийн хямрал ба МАН-ын амлалт

Ц.ХАС 

Гуравхан сарын дараа УИХ-ын сонгууль болох гээд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө дэлгэж эхэллээ. Мэдээж улс төрийн намын эцсийн зорилго нь засгийн эрхийг авч байж өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг болохоор ард түмний дэмжлэгийг авахын тулд улс орон, ард түмний амьдралыг дээшлүүлэн сайжруулахын төлөө бүхнийг хийнэ, тэр дөрвөн жилд ийм болгоно гэсэн хамгийн сайхан зүйлийг л амладаг.
Төр засгийн эрх барьж байгаагүй сөрөг хүчин юм уу, төрийн бүх шатанд ажиллаж байгаагүй намууд бол нэг хэрэг. Харин энэ дөрвөн жилд засгийн эрх барьж, нэг сонгуулийн хугацааны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж оролдож байсан намын хувьд дараагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр маш чухал хариуцлагатай.
Чухам учир нь энэ дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн эсэх, ийм байдлаар дараагийн мөрийн хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэх эдийн засаг, оюун санааны суурийг тавьж чадсан уу гэдгийг сонгогчид хардаг.
Юутай ч улс төрийн намууд 2020-2024 онд яавал засгийн эрхийг авах вэ, засгийн эрх авчихвал юу хийх вэ гэдгээ тодорхойлж эхэллээ. Тэгээд ч Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу манай улс төрийн намууд энэ сарын 24-нд Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө гардуулж өглөө.
Өмнө дурдсанаар өөрсдийгөө улс төрийн тулхтай хүчин гэдэг, энэ дөрвөн жилд засгийн эрх барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрт анхаарлаа хандуулъя.

МАН амласнаасаа бүү хэл байснаас нь ухраасан

 Дараагийн хөтөлбөрийнх нь тухай ярихаасаа өмнө МАН энэ дөрвөн жилд засгийн эрх барих гэж тэртээ дөрвөн жилийн өмнө амласнаа хэр биелүүлсэн билээ гэдгийг товч боловч эргэн харах нь зүй болов уу.
Юутай ч ард түмний амьдралыг дээшлүүлэх хамгийн гол арга бол орлогыг нэмэгдүүлэх. Тэгээд ч МАН дөрвөн жилийн өмнө нэг ч татварыг нэмэхгүй хэмээн амласан. Гэтэл засгийн эрх аваад хамгийн түрүүнд хийсэн гол ажил нь есөн төрлийн татвар нэмсэн.
МАН-ын нэг жижиг зүтгэлтэн 2014 онд ам.долларын нэгтийн дэвсгэр, боодол монгол нэгтийн дэвсгэр барьчхаад “Нэг доллар 17 боодол нэгтийн дэвсгэртэй тэнцэж байна” гээд уйлангаа алдаж байсныг олон хүн, нийт ард түмэн мартаагүй байгаа. Гэтэл өнөөдөр сонгуулийн босгон дээр ирэхэд нэг ам.доллар 27.7 боодол нэгтийн дэвсгэртэй тэнцэх болоод байгаа. Хэтрүүлбэл бараг нэг дахин унасан байна. Энэ бүхэн бол ард түмний цалин орлого, аж амьдралтай шууд холбоотой эн тэргүүний гол хэдэн амлалт нь.
Энэчлэн энэ намын хэлж ярьж амлаж байснаасаа ухарсан аль бүхий л заалт, зүйлийг хэлж яаж барах вэ. Өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс 2016 онд Сүхбаатарын талбайд хөвөнтэй дээл өмсөөд “УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлъя” гээд орилолдож байсныг хүмүүс бас л мартаагүй. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын бүх гишүүнээр УИХ-ын гишүүд, өнөөх Л.Оюун-Эрдэнэ ч давхар дээлтэй л сууж байгаа.

Л.Оюун-Эрдэнэ: МАН ирэх дөрвөн жилд иргэдийг орон сууцжуулна

 Ийм л нам ирэх дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэхдээ мөн л иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх бодлого баримтална гэжээ. Бас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж нийгмийн даатгал төлж байгаа бүх хүнийг орон сууцанд оруулна гэнэ. Залуу гэр бүлд болохоор орон сууцны үнийг нь хямдруулна гэнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, өнөөх давхар дээлтэй Л.Оюун-Эрдэнэ бас “Үүнээс гадна, эрүүл мэнд, боловсролын салбарт том зорилтуудыг дэвшүүлж байна. Эдийн засгаа тэлэх бодлогоо ч орхихгүй. Нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ. Энэтхэг рүү нүүрс экспортлох зорилтыг бид мөрийн хөтөлбөртөө тусгаж байна гэсэн чихэр шиг сайхан зүйлүүдийг дурдаад орхижээ. Эндээс юу харагдаж байна гэвэл орон сууцны мундаг хөтөлбөр хэрэгжүүлж, зорилтот бүлгийнхэнд хямд үнээр орон сууц өгөх нь.
Хямд бүтээгдэхүүн, хөнгөлөлт­тэй зээлд МАН-ын эрх баригчид хэрхэн яаж ханддагийг бид өнгөрч байгаа дөрвөн жилд мэдрэхээрээ нэг болсон доо. Хамгийн эхлээд л ажил хөдөлмөр эрхлэх гээд амьжиргаагаа аваад явахын зэрэгцээ өөр бас нэг хэдэн хүнийг ажилтай орлоготой болгох гэсэн хүмүүст өгдөг Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) хөнгөлөлттэй зээлийг МАН-аас УИХ-д суугаа бараг бүх гишүүн нь тэрбум тэрбумаар нь цөлмөж авсан нь илэрсэн. Тэгээд ч зогсохгүй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд Засгийн газрын 27 санг МАН-ынхан өөрсдөө цөлмөж авсан нь өдрөөс өдөрт ил болоод байгаа.
Тэгээд хөнгөлөлттэй авсан зээлээ өөрсдийн нэр хаягтай Банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан өндөр хүүтэйгээр ард иргэдэд зээлүүлж мөнгө хүүлсэн. Тэгэхээр МАН ялах юм бол зорилтот бүлгийхэнд гэсэн нэр хаягтай хямдруулсан орон сууц хэний гараар орж хэнд очих нь бараг тодорхой байна. УИХ-ын хэдэн гишүүн нь ах дүү, хамаатан садныхаа нэр дээр хөнгөлөлттэй үнээр худалдан аваад цааш нь зах зээлийн өндөр үнээр дамлах юм уу, бусдад түрээслүүлэн ашиг олох нь. МАН-ын гишүүд бол үүндээ бүр мэргэшсэн улс гэдэг нь өнгөрч байгаа дөрвөн жилд тодын тодоор харагдаж тараа таниулсан.

Нүүрлээд ирж байгаа хямралыг яах юм бол

 Эрх барьж байгаа МАН-ын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, цонхны цаанаас чихэр долоолгож байгаа энэ үе зөвхөн манай орны хувьд төдийгүй дэлхий дахинаа тун хүнд үе. Манай орны хувьд гэвэл өнгөрч байгаа дөрвөн жилд МАН улс орон, ард түмний амьдралыг ёстой туйлдуулж орхисон. Аль ч нам гарлаа гэхэд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нийгэм эдийн засгийн суурь бэлтгэлгүй болгож орхисон. Хамгийн бэрх нь ард түмэнд оюун санааны ямар ч суурь бэлтгэл байхгүй.
Дэлхий дахины хувьд 2020 онд нүүрлэх эдийн засгийн хямрал нь 2008 онд дэлхий дахиныг хамарсан санхүүгийн хямралаас хүнд байна гэж дэлхийн хэвлэлүүд, нэртэй шинжээчид бичиж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч улам унана гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева хэлэв. Тэгээд ч Дэлхийн банк, ОУВС зэрэг санхүүгийн том байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамгаа бараг сар бүр шинэчлэн хэдэн хувиар бууруулсаар байгаа.
Ийм нөхцөлд үндсэндээ гадаадаас хараат манай эдийн засаг дангаараа хөгжөөд, өсөөд л МАН-ынханд цалин орлого, ажлын байрыг нэмээд, хямд орон сууц тараагаад байх боломж өгөх үү. Дөрвөн жилийн өмнө ард түмэнд цонхны цаанаас чихэр долоолгож “Далан худал” хэлчхээд маргааш нь есөн төрлийн татвар нэмж байсан аргаараа “Хэлж л байдаг юм, болж л байдаг юм” гэх гээд зөвхөн засгийн эрх мэдэл авч зөөлөн суудалд хэдэн жил суухаа бодоод байна уу.
Тэртээ тэргүй АНУ-Хятадын худалдааны дайн, Саудын Арабын нефтийн дайн зэрэг олон хүчин зүйлээс болоод 2020 оны эдийн засгийн хямрал нүүрлээд ирчихсэн энэ үетэй зэрэгцээд шинэ төрийн коронавирусийн халдвар дэлхийн бүх улсад тархаж, бүхий л улс орнууд хилээ хааж эдийн засгийн харилцаа, зах зээл улам бүр хязгаарлагдаж байгаа нь зөвхөн энэ жил төдийгүй ойрын хэдэн жилийн нөхцөл байдлыг тун бүрхэг болгож байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхлээд Хятадтай хилээ хааж, хөл хорио тогтоосноос хойш нэг хоёрхон сар өнгөрч байхад л манай бизнесийн жижиг дунд салбар хүнд байдалд орж ажиллагсадаа цомхотгох хэмжээнд хүрээд байгааг эдийн засагчид сануулсаар байгаа.
МҮХАҮТ-аас 1500 аж ахуй нэгжээс судалгаа авахад 30 хувь нь ажиллагсадаа хэдийнээ цомхотгоод эхэлсэн гэжээ. Эдний 40 хувь нь үйл ажиллагаа нь доголдож, 60 хувийнх нь орлого буурсан гэсэн байна. Магадгүй энэ томоохон хямралын эхлэл ч байж мэднэ. Энэ бүхнийг өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж улсын эдийн засаг, ард түмний амьдралыг туйлдуулсан МАН хэр харж, алсын хараатай мөрийн хөтөлбөр боловсруулсан юм бол.
Одоо зүгээр л биелэх, эс биелэх нь хамаагүй сайхан сайхан зүйл амлаж Хятадын хуучны үгээр “Сайхан хоолны нэр хэлваа, савхадваа” гэдэгчлэн мөрийн хөтөлбөр боловсруулчхаад дөрвөн жилийн дараа “2020 оны дэлхий дахины эдийн засгийн хямрал, дээр нь шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас болж дэлхий даяараа л хямарсан шүү дээ. Үүнээс л боллоо” гээд сууж байх гэж л байх шиг байна.
Энэ бүхнээс ургуулан бодвол МАН-ын хувьд ямар ч тооцоо судалгаагүйгээр худал амлаж байгаад засгийн эрхийг авч өнөөгийн цөөн хэдэн олигархи нь эрх мэдлээ алдахгүйгээр ард түмний мөнгөөр цаашид үргэлжлүүлэн туйлах нь л гол болохоос биш өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа тэр мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэн ард түмнийхээ амьдралыг сайжруулах бодол огт байхгүй нь л харагдаад байх шиг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com