Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Халдлага

 Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, тоталитар дэглэмийн үйлийн үрийг суулгаж, хүчирхийлэл, харгислал, албадлагыг дэврээж, бодит бус хандлагатай, хүнд суртал ноёрхсоор...Хуулийг гуйвуулан тайлбарлаж, айдас хүйдэс, үл итгэх, үнэмшихээс ичих, үл хүлцэх, үзэн ядах, хорсон шүд зуухын харанхуй аадар цутгаж, хүйтэн жихүүдэс хургасан улс төрийн мухар нүхэн “агуй”-д амьсгаа авах орчин хумигдсан, юу дуртайгаа хийдэг төртэй “ҮАБЗ”-тэй болжээ.

 Хувь хүний өмч хөрөнгө, ашгийн үр шимийг хурааж авдаг, дарамтладаг, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хумьж, колончлодог, хүн хүсэл зоригийнхоо эсрэг байхыг тулгадаг нийгэм бол дээрэмчдийн удирдлагаар хуульчлагдсан тонуулч засаглалын авир юм. Хүмүүс амар тайван, бүтээлч, рационал нийгэмд хаана хаанаа ашигтайгаар харилцах бодит ёс зүйн саруул таатай орчинтой байх учиртай!
Хүний эрхийг хамгаалж, эрх чөлөөг дархлаажуулах, бодит хандлагын эх ундарга нь эрүүл саруул төр юм шүү дээ.
Тоталитар эрмэлзлэл ёс суртахууны муйхар адайрлалаас хараат бус, дарангуйллыг өөгшүүлэх ганц ч нүх сүвгүй бодит зарчимд тулгуурласан хууль эрх зүйтэй чөлөөт тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй байна. Өнөөдөр ард иргэд нь зөвхөн зөвшөөрлийн дагуу хавчигдмал хүрээнд ажил үйлсээ залгуулахчаан болж байхад арын хаалгаар давуу эрх, ямба эдлэн хээл хахуулийн үйлчлэлд гаршсан бүлэглэл хүчтэй болжээ.

 Зусардлагын аргаар төрөөс дэмжлэг авагсад бол заримдаг социализмыг бүрдүүлэгчид юм шүү!
Энэ нь эрэмдэг бодолтой төрийн хүнээс үүсдэг зэрэмдэг оролцоо мөн. Жам ёсоороо хөгжих ёстой чөлөөт зах зээл нь үйлдвэрлэл, арилжаа хоёрын цогц эрэлт нийлүүлэлт дээр тогтдог үйл явц дахь хөгжлийн ундаргад төр хөндлөнгөөс оролцоно гэдэг нь зөв тогтолцоог эвдэх гэсэн увайгүй оролдлого юм.
Социалист төвлөрсөн төлөвлөгөө зохиодог улс төрчид өөртөө илүүг шимэж, бусдыг хохироодог хорлонтой үйлдэл бол хөндлөнгөөс оролцож байгаа төрийн халдлага юм. Ийм халдлагыг үүсгэгчид нь улс төрөөр авиран хөнгөн хялбар арга луйвраар баяжихыг хичээдэг. Үүгээр далимдуулж бизнест хөндлөнгөөс оролцон зохицуулалт хийх эрх мэдэлтэй болж, бас төлөвлөж, гардан удирдаж, эдийн засагт хяналт тогтоон, төр данхайж эхэлдэг. Ийнхүү төрийнхний орлого олох боломж нээгдэн цүнх баригчдаа услан тордож, далдуур хулгайн мөнгө гараас гар, данснаас данс дамжин урсана.
Хувь хүний эрхийг хамгаалалтгүй орхиж, төр зах зээлд хүчээр хутгалдан оролцож эхэлмэгц мөнгө хуваарилагч нар өөрсдөдөө ахиухан унцтай байх гэж үймэлдэн бие биенээ барьцаалж, заль мэх худал хуурмаг эрчээ аван, эмх цэгц алдагдана.

 Төр оролцож, тусалж, удирдаж, хянах тусам зах зээлийг бүр мөсөн сүйрүүлсэн аюул дэлхий даяар нүүрлэж байсныг сануулсу!...
Ипотекийн зээл, үнэ тогтворжуулалт, “Тариалан Эрхлэгчдийг Дэмжих” сан, тэтгэврийн зээлийг тэглэх, зээл царцаах гэх мэт төрөл бүрийн “уран” санаанууд нь урагшгүй бодлого, бүтэлгүй дампуурал руу хөтлөнө. Улаан социалист мөрийн хөтөлбөртэй намууд 2020 (Хорь хорь) оны сонгуульд орох нь дээ янз нь. Жам ёсны зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд урд өмнөхөөсөө илүү оролцох шижим бүрэлдээд явчихлаа даа...Чааваас гэж...
Эдийн засгаа чөлөөтэй зөнд нь орхисны хэрээр л тухайн улс үндэстний хөгжил дэвшлийг үнэлж тодорхойлж болно. Манай эдийн засагчид нь Карл Маркс, Джон Мейнард Кейнсийн “сүйрэх” онолыг дагагчид юм байна.

 Өндөр хөгжилд хүрсэн цөөхөн орны үйл явцыг харж судладаг, уншиж ухаардаг болоосой.
2000 оноос эхлээд л ялгаварлан гадуурхал танил тал газар авч, их эвсэл, зөвшилцөл, шинэчлэл, шийдлийн гэх мэт фашизм уухирдсан ганган нэртэй Засгийн газрууд эдийн засагт гамшиг тарин оролцсон төрийн хөшүүн хойрго үйлдэл нь зах зээлд болон хувь хүний хөгжилд чөдөр тушаа болсоор өдий хүрлээ.
Эрх чөлөөт хувь хүмүүсээс асуугаад үз? Одоо яах вэ? Хаачих вэ? гээд: - Тэд Хойд Солонгос, Куба, Орос, Хятад руу явахгүй гэх нь лав тодорхой. Харин аль болох чөлөөт ертөнц рүү л нүүнэ.
Өнөөдөр манай ертөнцөд хүний эрх, эрх чөлөө хумигдаж капитализм байтугай баруун чигийн үзэл ч алга.
Санхүүгийн зохицуулах хороо, шударга өрсөлдөөний газар гэх мэт хэрэгцээгүй газрууд ноёрхож, зөрчлийн тухай хууль үйлчилж байхад хувь хүн, бизнесмэнүүд яаж эрх чөлөөтэй байх вэ? дээ...
“АТГ” гэсэн айдсын хүйтэн “агуулах” байна. Энэ газар “ЦЕГ”-ын нэгэн хэлтэс байхад л болно. “Данхар” төрийн суурийг нураах буюу тараах хэрэгтэй. Элдэв зохимжгүй дүрэм журам зохицуулалтуудыг дээрх газрууд л сувсалдаг.
Дүрэм журам зохицуулалт бол хууль биш.
Хууль нь хувь хүнийг хүчирхийлэл, залилангаас хамгаалж, харгислагчийг шийтгэдэг. Элдэв дүрэм журмууд хувь хүнд гай болж, хэрэглэгч нийлүүлэгч нарын эрх чөлөөг боомилдог. Энэ бол төрийн зохицуулалтын садаатай үйлдэл.

 Бид өнөөдөр “I Phone” гар утас хэрэглэж байна. Энэ бүтээгдэхүүнийг ашгийн төлөө хийсэн учраас дэлхий дахинаас “Apple” компани ашиг олж байгаа. Энэ гар утаснаас хүн өөртөө хэрэгтэй бүхнийг мэднэ. Онлайнаар бизнес наймаа хийнэ, олон сэтгэгчдийн өөр өөр гаргалгааг олж харна. Авьяастнуудын төрмөл чадварыг үзэж биширнэ.
Хүн төрөлхтөн дэлхий дээр амьдрахдаа дэлхийг гартаа атгачихаад явж байгаагаа, ашгийн төлөө ажиллаж “I Phone” –ийг бүтээсэн сэтгэгчдийг мартчихсан явдаг. Төрийн элдэв зохицуулалтгүй нөхцөлд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учир “Apple” компани ашигтай ажиллаж байгаа юм.
Зүгээр л өөрийнхөө эрчээр явчих ажил үйлдвэрлэлд саад тотгор болоод зогсохгүй шинэ санаа, туршилт, сонголт, өрсөлдөөн бүтээгчдийн үйлсийг элдэв хиймэл дүрэм журам үгүй хийчихдэг.
Жам ёсны үйл явц чөлөөт сэтгэлгээнд төрийн зохицуулалт л хориг болдог нь хүн төрөлхтний түүхэнд тод бичээтэй байна шүү дээ.
Эдүгээ Монголд үйлдвэрчний эвлэл, элдэв төрийн бус байгууллагууд, Эх орончдын фронт зэрэг экстремистүүдээр төрийн далайлтыг “Данхар” төр хийлгэдэг нь нууц биш.
Хэвлэл мэдээлэл, сошиал орчин ч төрийн удирдлагын цуурай болоод явчихлаа.
Ялангуяа төрийн хяналтын зангаагаар толгойгоо өндийлгөдөг, шударга өрсөлдөөний газрын заналхийлэл нь хувийн өмчийг дарамталж өдий хүрлээ.
Чөлөөт эдийн засаг ёс зүйтэй өрсөлдөх жам ёсны зах зээлийн явцыг “Данхар” төрийн оролцоо, зохион байгуулалт, төлөвлөлт, удирдлага, хяналт л сүйтгэнэ.
Хүний амьдралын тойрог чөлөөт зах зээлд хэн ч бай хаана хаанаа хожиж, ашиг олох өрсөлдөөнд төр хөндлөнгөөс халдахыг нь улангасан дэмжих эрх мэдэлтэн олширч гаарваас энэ улс үндэстэн оюун санааны оршуулгын газар болж хувирна.
Хатуухан хэлье!!!

 Оюун санаа, эрх чөлөө, эрүүл сэтгэлгээг бусармаг аргаар “авсалж” байна.
Төрийн зорилт нь гагцхүү хүн ардын амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалахад л орших ёстой.
Төрөөс хараат бус байх үүдийг нээж, эрх мэдэлтэн буюу эрх баригчид хүсэл зорилгоо биелүүлэхийг хазаарлаж, бусадтай мөр зэрэгцэн баялаг бүтээж, улс төрчдийн өөдөөс сөрөн зогсох, дархан эрх бол хувийн өмчийн эзэнд байгаа бөлгөө.
Хувийн өмч нь төрийн зүгээс хүч түрэмгийлэн халдахаас ангид байх бүхий л үйл явцын үндэс болдог. Өөрийгөө бодох ариун үйлийн үр дүнд эрх чөлөөний үр соёолох, оюун билгийн болоод эд хөрөнгийн, бүхий л хөгжил дэвшлийн үндэс нь хүний хувийн өмч юм билээ.
Хувийн өмч нь хүний хөгжлийн суурь нөхцөл учраас түүн рүү хэн ч халдан довтлох эрх байхгүй. Гэтэл хувийн өмч рүү цэрэглэн дайрч, улс төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, засгийн газрын албадлага, хүчирхийллээр хүмүүсийг айлгасан халдлага “Салхит”-д бодитоор хэрэгжсэн “бай”-гаа оноогүй буугаар харвасан үйл явдал болсон бөлгөө.
Гэмт хэрэгтэнд биш, амьдрах гэж яваа манаач харуулуудад нь эр бяраа гаргасан нь ёстой онигооны сэвслэг. Халдлага сүрдүүлэг нь муу үйлийн савслага.

эх сурвал: "Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com