Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ерөнхий сайд коронавирустэй “хөтлөлцөх” гэж байна!

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх, коронавирусийн уршгаар эдийн засагт бий болоод байгаа нэмэлт хүндрэл (Засгийн газрын популист арга хэмжээнүүдээс болж гадаадын хөрөнгө оруулалт дайжсан, донор байгууллагуудын үйл ажиллагаа саарсан, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт буурсан гэх зэргээс үүдэлтэй өмнөх хүндрэлүүд дээр коронагийн хүндрэл нэмэгдсэн гэдгийг мартаж болохгүй!)-ийг, төсвийн тодотгол хийхгүйгээр давж гарна гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэж зарлалаа. Ингэх учраа “Бүтээн байгуулалтуудыг явуулж ажлын байраа хамгаална” хэмээн тайлбарлав.
Тийм дээ, доорх хоёр зүйлийг эс тооцвол аргагүй зөв бодлого!
Нэгдүгээрт, энэ жилийн тендер, концессын бүтээн байгуулалтын ажлуудын зонхилох хэсгийг Хятадын компаниуд гүйцэтгэж, хятад ажилчид ажиллана.
Хоёругаарт, тендер, концессын ажлын шалгаруулалтын авлигаар “мөнгө босгож”, тэгээд 60 тэрбумаас хол давсан, магадгүй “300 тэрбумын” гэх ч юм уу нэгэн “шинэ хэрэг” үйлдэгдэх магадлалтай.
Энэ хоёр зүйл үгүй байж чадах тийм бүтээн байгуулалт явагдвал Ерөнхий сайд У.Хүрэлсүх алзахгүй. Гэтэл, эсрэгээрээ, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн бодлогын цаана уг хоёр зүйл “тооцоонд орчихсон” байвал яана?!
Коронавирусийн халдвараас үүссэн нөхцөл байдалд, нэн тэргүүнд эдийн засагчид болоод тэдэнтэй мэргэжил нэгт Р.Амаржаргал, М.Энхсайхан зэрэг Ерөнхий сайд асангууд маш их санаа зовж, яаралтай төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж хоёр долоо хоногийн өмнөөс л анхааруулав. Ардчилсан намаас төсвийн тодотголыг хийхийг гурвантаа шаардан бичиг явуулав. Дөрөв хоногийн өмнө Ерөнхийлөгч мөн төсвийн тодотгол хийх шаардлагатай гээд хямралын эсрэг сан байгуулах санал гаргав.
Коронавирусийн тархалт цар тахлын хэмжээнд очлоо хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдэгдэхэд, олон улсын том хөрөнгийн биржүүд дээр “хар хун” хэмээх үзэгдэлтэй нүүр туллаа хэмээн хөрөнгө оруулагчид паниктаж эхэлсэн.
Хөрөнгө оруулагчдыг тайвшруула­хын тулд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ түүхэндээ байгаагүй, хоёр их наяд долларын нэмэлт хөрөнгө гаргах төсвийн тодотгол хийж байна. Барууны орнууд бүгдээрээ л уралдан ийм арга хэмжээ авч байгаа.
Тэд эрсдэлийн үнэлгээ хийх чадвараараа тэргүүлэгч орнууд шүү дээ. Коронавирусээс ирэх аюулыг сайтар тооцоолон үнэлсэн л байлгүй. Ийнхүү дотоод, гадаад талаасаа төсвийн тодотгол хийх шаардлагатайг харуулаад байхад Ерөнхий сайд зөрүүдлээд байна. Ингэж зөрүүдлээд байгааг нь сонгуульдаа ямар ч үнээр хамаагүй мөнгө босгон ялж, өөрийнхөө болон эрх баригч “ангийн” бизнесийг аврах явцуу сонирхолдоо улайрчээ хэмээн тайлбарлахаас өөр аргагүй.
Үнэхээр тийм ахул Ерөнхий сайд маань коронавирустэй “хөтлөлцөөд” авч байгаа нь тэр дээ. Монголчууд бид ч том аюулын өмнө ирлээ гэсэн үг шүү!
Өдийд Итали, Испанид байгаа чийглэг дулаан уур амьсгалтай цаг уур манайд зуны эхэн сартай хамт хүрээд ирнэ. Монгол нутгийн хаврын салхи, хүйтэн жавар зэрэгт дарагдаад тархаж чадахгүй байсан коронавирус хүчээ аван Европынх шиг догширч мэднэ. Тэр үед, тодотгол хийгдээгүй төсөвтэй эдийн засаг маань дотоод, гадаад орчиндоо маневарлаж чадахгүй байх болно.
Газрын хөлдүүс гэсч, бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэг авсан тендер, концессын ажлуудаа хийхээр Хятадын компаниуд ажилчдаа дагуулан орж ирнэ. Коронавирусийн гайгаар бизнес болон ажлын байраа алдаад, төрөөсөө 200.000 төгрөгийн тэтгэлэг аван амиа зогоож байгаа монголчууд үүнийг хараад уурсана. Зарим газар ажлын байраа булаацалдан мөргөлдөөн ч гарч мэднэ.
Мөн коронавирусийн халдвараас сэргийлж олон улсын нислэгүүдээ хязгаарлаад зөвхөн гадаадад байгаа монгол иргэдээ тусгай нислэгээр татаж байхтай зэрэгцээд хятад ажилчид бөөн бөөнөөрөө орж ирэхүйд манай иргэд сэжиглэж эгдүүцнэ.
Тэгвэл манай Ерөнхийлөгчийн хичээл зүтгэлээр олж аваад байсан хоёр орны найрсаг харилцааны нэр хүндэд сэв суугаад зогсохгүй “Хөх”, “хар” тодотголтой “монголчууд” хэмээх янз бүрийн хөдөлгөөнүүд “галзуураадахвал” бүр төвөгтэй байдал бий болно.
Энэ мэтээр коронавирусийн халдвар хүчээ авчихсан, хятадуудад ажлын байраа алдчихсан, эдийн засаг бүр шалчийгаад зах зээл тодотголгүй, тодорхойгүй байдлаас болоод үймэрчихсэн байх үед МАН тендер, концессынхоо авлигаар их хэмжээний хөрөнгө мөнгө босгож, мөнгөний хүчээр сонгуульд орж ялбал “юун долдугаар сарын 1” гэдэг шиг юм болж мэднэ.
Мэдээж, сонгуульд оролцож байгаа этгээдүүд болон дэмжигчид сонгуулийн дүн гарах хүртэл тээсэн горьдлогодоо хөтлөгдөөд аядуу байгаа л даа.
Нэр дэвшигч бүр ялна гэдэг хүслээ ялна гэдэг итгэл болгочихсон буй. Хүний хүсэл нь оюун ухаанаа удирдаад байдгийг сэтгэл судлаачид тогтоосон шүү дээ!
Гэтэл, сонгуулийн дүн гараад “нам тавиулснаа” мэдэхтэй зэрэг намууд, нэр дэвшигчид, дэмжигчид гэх мэт бүгдээрээ эхэр татуулан орилж, талбай дээр гарна. Жагсана, цуглана, үймнэ, самуурна, бужигнана, тэмцэлдэнэ!
“Шударга ёс”-ыг шаардана, “300 тэрбумын хэрэг”-ийг сөхнө, “МАН төрийн эрхийг хууль бусаар авсан” хэмээн зарлана. Ер нь ямар нэг шалтаг, шалтгаанаар сонгуулийн үр дүнг унасан бүхэн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, сонгуульдаа цуглуулан “бордсон хэдэн шараа” тавиад туучихсан учраас!
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ улс төрийн хямралыг яаж ийгээд даваад гардаг юм аа гэхэд туйлдаа хүрчихсэн пандемийн эдийн засгийн хямрал тосоод байж байх болно. Энэ хямрал Монголыг юунд хүргэхийг хэлэхэд хэцүү. Ерөнхийлөгчийн уриалгын улс төрийн хэсгийг нь харахад дарангуйлал руу л явж мэдэхээр байна. Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох санаатай биш юм аа гэлээ гэхэд, захиргаадалтын үеийн сэтгэлгээнээс улбаатай дарангуйллын аргаар коронавирусийн уршигтай тэмцэх л санал гаргаад байгаа билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийн хямралдаа анхаараад төсвийн тодотгол хийчихийн оронд коронавирустэй хөтлөлцөхийн аюул ийм байна! Энэ аюулын эсрэг Ардчилсан нам бүх улс төрийн хүчнүүдийг манлайлан тэмцэх хэрэгтэй дээ!

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com