Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
НДШ-ийн чөлөөлөлтийг хэрэгжүүлэх журам, чиглэл одоогоор ирээгүй байна гэв

Д.Соёмбо

 Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн тархалтын үетэй холбогдуулан, эдийн засгийн арга хэмжээ авч эхлээд буй. Үүний нэг нь, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болсон явдал юм. Ингэснээр хувийн хэвшил болон тэдгээрт ажиллагсад тус бүр 13 хувийн НДШ-ээс чөлөөлөгдөж буй. Гэхдээ одоогоор “Дээрх шийдвэрийн биелэлтийг хангуулах хууль эрхзүйн орчин бүрдээгүй, хэрэгжүүлэх журам, чиглэл, аргачлал аль нь ч ирээгүй байна” гэдэг мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас өглөө.
 Иймээс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодогч нарт одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. Энэ талаар “Аушин Монголиа Икүипментс” ХХК-ийн нягтлан бодогч Н.Цогзолмаагаас тодруулахад, “Одоогоор бидэнд тодорхой чиглэл ирээгүй байна. Ямартаа ч төр засаг хувийн хэвшлийнхнийг дэмжсэн шийдвэр гаргасанд баяртай байгаа. Энэхүү шийдвэр нь сонгуулийн шоу битгий байгаасай гэж залбирч сууна” гэсэн юм.
Мөн үүнээс гадна уг чөлөөлөлтөд төрийн байгууллага ба төрийн албан хаагчид хамрагдахгүй аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Нийгмийн даатгалын шимтгэл зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй. Хувийн хэвшилд ажилладаг иргэд нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр буюу цалингаа бүтнээр нь авна” гэв.
Харин энэхүү асуудал дээр Иргэний бүртгэл мэдээллийн мэргэжилтэн З.Мөнхзаяа ярихдаа “Төрийн алба хаагч нарыг ялгаварлаж байгаад харамсч байна. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед ипотекийн зээлгүй төрийн албан хаагч гэж бараг байхгүй. Муу, сайн бүх л ажилд төрийн албан хаагчид морь нохой мэт зүтгэдэг. Энэ тахлын үед ч тэргүүн шугаманд эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа гээд төрийн албаныхан илүүтэй ажиллаж байна даа. Тэгэхээр бүх л иргэддээ адилхан хандмаар байна” гэсэн юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com