Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Манай гаргийн хамгийн сайн эмчтэй 10 улс

 Эрүүл мэнд гэдэг байгалиас хүнд өгсөн хамгийн үнэт бэлэг. Гэхдээ хүний эрүүл мэндийг хамгаалах нь аль ч улс орны хувьд засгийн газарт ногддог ажил. Энэ нь хүн арддаа хамгийн чанартай мэргэшсэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Гэхдээ хэчнээн сайн эмнэлэг, тоног төхөөрөмж байгаад тэнд хүн л ажилладаг. Улс орнуудын нэртэй эмнэлгүүдэд чухам сайн эмч, ажилтан байдаг учраас нэр нь дэлхий дахинаа түгэж байгаа гэдэг маргашгүй үнэн. Энэ бол эмнэлгийн үйлчилгээний, цаашлаад тухайн улс орны хүн амын эрүүл саруул байх үндсийн үндэс.
Эмнэлгийн үйлчилгээ, эмч мэргэжилтний нь чанар ямар байгааг эн тэргүүнээ тухайн улс орны хүн амын дундаж наслалтаас харж болно. Хамгийн шилдэг эмчтэй 10 улс энэ.

10. Япон

Хүн амын дундаж нас 83.7

Япон улс дэлхийн хүчирхэг эдийн засагтай орны нэг төдийгүй аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсролын салбараас гадна анагаах ухаан өндөр хөгжсөн орон. Энд эмч мэргэжилтэн бэлтгэх боловсролын нь тогтолцоо өндөр хөгжсөн болохоор дэлхийн олон орон ийшээ хүмүүсээ явуулж эмчээ бэлтгэдэг. Японы эмч нарын дундаж цалин 5800 ам.доллар. 1945 онд америкчууд японд атомын бөмбөг хаясны дараагаар тус улс анагаах ухаан, эм бэлдмэлдээ анхаарах хэрэгтэй гэж онцгойлон анхаарч эхэлсэн нь ийм үр дүнд хүрсэн гэж болно. Өнөөдөр Японы олон нэрийн эм дэлхий дахинаа шилдэгт ордог юм.


9. Нидерланд

Хүн амын дундаж нас 81.9

Нидерландын эмнэлгийн үйлчилгээг социализмын замаар замнасан орнуудын иргэд ойлгоход тун хэцүү л дээ. Энд эмч, түргэн тусламжийнханд худал дуудлага өгөх юм уу, эмч ирээд түмэн янзын эм бичиж өгөөд, эмийн сан нь заавал эмчийн жор шаардана гэсэн дамжлага ойлголт бараг байхгүй. Өрхийн эмнэлэг, эмч нарын үйлчилгээ өндөр хөгжсөн л гэсэн үг. Эндхийн эмч нарын хувьд Европтоо шилдгүүд. Эмч нар нь ч үйл ажиллагаандаа хамгийн шилдэг, шалгагдсан эм бэлдмэл хэрэглэнэ. Эмчийн мэргэжил энэ улсад хамгийн хүндтэй, эмч болохын тулд хамгийн шилдгүүд байх ёстой.


8. Швед

Хүн амын дундаж нас 81.7

Европын төдийгүй дэлхийн бас нэг баян орон энэ улс эрүүлийг хамгаалахын хамгийн шилдэг тогтолцоотойд ордог. Энд бараг бүх эмнэлгийг Засгийн газар төсвөөс санхүүжүүлдэг ч хувийн эмнэлэг бий, гэхдээ улсынхаасаа муугүй.
Эмч нар нь дэлхийд нэртэй. Нөгөө нэг зүйл нь хууль ямагт өвчтөний талд үйлчилнэ. Мөн иргэн хүн, өвчтөн гурван сард нэг удаа эмнэлгийн ямар ч үйлчилгээ авахыг баталгаажуулсан байдаг. Энд нарийн мэс засал ч орно. Дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг улс. Эмэгтэйчүүд 93.5, эрчүүд 79 насална.


7. Норвеги

Хүн амын дундаж нас 80.2

Нэг хүнд ногдох орлогоороо тэргүүлдэг энэ улс мөн анагаах ухааны судалгаагаараа дэлхийн шилдэг. Ер нь нийгмийн амьдралын аль ч салбараар үлгэр дууриал болох орон. Анагаах ухааны сургуулиудыг улс санхүүжүүлж, эмнэлгийн үйлчилгээний 95 хувь үнэ төлбөргүй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд залууст эмнэлгийн үйлчилгээ бүр үнэгүй. Тэр бүү хэл хар тамхичид ч үнэгүй доз авч болно. Норвегийн иргэн, өрх бүр хувийн эмчтэй, түүнийгээ хоёр жил болоод сонгоно. Хоёр жилийн дараа сольж болно гэсэн үг. Хамгийн нэр хүндтэй мэргэжил болох эмчийн цалин энд дунджаар 4800 евро.

6. Бельги

Хүн амын дундаж нас 79.51

Мөн л эрүүлийг хамгаалах салбар өндөр хөгжсөн орон. Эрүүл мэндийн даатгалд хүн амын 99 хувь хамрагддаг. Эмнэлгийн үйлчилгээний багахан хувийг иргэн төлнө. Эмч бүрийн үйл ажиллагаа мэргэжлийн чанарыг энд Эмч нарын Одон байгууллага хянаж байдаг. Мэргэжил эзэмшсэн эмч бүр энэ байгууллагад бүртгүүлсэн байх ёстой. Эмч бүр нь бие даасан аж ахуйн нэгж гэж ойлгож болно, эмнэлэгт ажиллаж болно, хувиараа ажиллаж болно. Өвчтөн, айл өрх эмчээ өөрөө сонгож болно, хэд хэдэн эмчийг ч сонгож болно. Ямар эмнэлэг, эмчид хандах нь ялгаагүй өвчтөн төлбөрөө даатгалаас эргүүлэн авна.

5. Канад

Хүн амын дундаж нас 81.38

Канадад эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй, эмнэлэг, эмч нарын цалинг тухайн муж улсын төсвөөс гаргана. Хувийн эмч нар ч ялгаагүй өвчтөний халааснаас төлбөр авахгүй, төлбөрийг улс төлнө. Бүхий л өвчтөн эхлээд өрхийн эмнэлэгт хандана, учир нь өрхийн эмнэлэг бол тухайн улс орны эрүүл мэндийн систем, өвчтөний хоорондын гүүр зангилаа болдог. Эндээс тухайн өвчтөн нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ авах ёстойг зааж чиглүүлж өгдөг байна. Өндөр хөгжилтэй олон орны нэгэн адил Канадад эмчийн мэргэжил хамгийн өндөр цалинтай ажилд ордог, ийм ч болохоор энэ улс хамгийн өндөр ур чадвартай сайн эмч нартай байдаг.

4. Австрали

Хүн амын дундаж нас 81,81

Энд эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй, улсын гэж хоёр янз. Эрүүл мэндийн Medicare даатгалд хүн бүгд, тэр бүү хэл цагаачид, урт хугацааны визтэй хүмүүс ч хамрагдана. Даатгалын хураамж нь орлогын хоёр хувь. Эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг улс тогтоож, хянадаг. Үүнийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Хувийн эмнэлгүүдэд ч гэсэн өвчтөн төлбөрийн 15 хувийг төлж, эрүүл мэндийн даатгал 85 хувийг нь төлнө. Хүүхэд төрүүлэхэд төлбөргүй, 100 хувь улс төлнө. Сонирхолтой нь энд жирэмсэн байх нь онцгой өвчтөн биш, бусдын адил үйлчлүүлнэ. Австралид эмнэлгийн үйчилгээ харьцангуй өндөр төлбөртэй, энэ хэрээрээ ч эмчийн нэр хүнд өндөр.

3. Израиль

Хүн амын нь дундаж нас 80,96
Хүн амд ногдох өндөр мэргэжлийн эмч нарынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг улс. Эмч нарыг бэлтгэх, эмнэлгийн тусламжид улс жил бүр ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Эмч нарын харилцан туршлага солилцох, төрөл бүрийн төсөл, уулзалт, семинар их зохион байгуулдаг. Иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй, харин эрүүл мэндийн салбарт зориулж сар бүр таван хувийн татвар төлнө. Гэхдээ төлсөн татвараас үл хамааран иргэн хүн эмнэлгийн ямар ч үйлчилгээг төлбөргүй авна. Иргэн хүн сайн дураараа эмнэлгийн нэмэлт үйлчилгээ авах бол даатгал төлөөд үйлчлүүлж болно.

2. АНУ

Хүн амын нь дундаж нас 78,37

Өндөр хөгжилтэй эрүүл мэндийн салбар, өндөр мэргэжилтэй эмч нарынхаа ачаар хүн амынхаа эрүүл мэндийг хамгийн сайн хамгаалж чаддаг орон. Засгийн газрын хяналтад байдаг их дээд сургуулиудад эмч нараа бэлтгэнэ. Хүн амынх нь 95 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдана, Даатгалд хамрагдаагүй бол та эмчид нэг үзүүлэхэд л 100-200 ам.доллар төлнө. Энд бүх эмийг эмчийн жороор олгоно, зүгээр худалдаална гэдэг ойлголт байхгүй. Зүгээр ханиадны эмийг ч жоргүй бол та авч чадахгүй.

1. Герман

Хүн амын нь дундаж нас 80.07

Эмнэлгийн шинжлэх ухаан хамгийн урт удаан жил хөгжсөн орон бол Герман. Тэр ч хэрээрээ өнөөдөр хамгийн шилдэг эмч, мэргэжилтэнтэй улсын тоонд зүй ёсоор ордог. Эмч нарын зэрэгцээ эмнэлгийн тэргүүлэх зэргийн багаж тоног төхөөрөмж, технологоороо дэлхийд тэргүүлдэг. Германд эмч болохын тулд тун урт, дор хаяж 11 жилийн зам туулна. Энэ хэрээрээ эмчийн цалин өндөр.
Харин бүхнийг өвчтөний, иргэн хүний төлөө зориулдаг улс. Германд хүн өвчин мэрэх ёсгүй гэсэн зарчим баримталдаг болохоор хамгийн жижиг мэс ажилбарыг ч бүтэн унтуулгатай хийнэ. Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгал төлнө. Даатгал өвчтөн гэрээсээ такси дуудаад эмнэлэгт очих зардлыг хүртэл нөхөн төлнө. Даатгалгүй бол эмнэлгийн үйлчилгээ их өндөр болохоор бага орлоготой хүн ч даатгал төлнө. Иргэн хүн аль ч эмнэлгээр үйлчлүүлж болно, бүр хоолны газарт нь үнэгүй үйлчлүүлж болно. Өнөө л даатгал.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com