Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Сөрөг бүхний нөгөө талд эерэг зүйл бий

 Хүн бүр төрсөн цагаасаа эхлэн өөрийн ертөнцийг бий болгож, байгаа орчин, гэр бүлийн гишүүдийнхээ тусламжтайгаар төсөөллөөрөө амьдардаг. Бидний төсөөлөл бол цорын ганц давтагдашгүй ертөнц. Боловсрол, гэр бүлийн байдал, өссөн орчин гээд олон талаараа төстэй, нас чацуу хоёр хүн байна гэж төсөөлье. Тэдэнд яг ижилхэн зовлон бэрхшээл тулгарахад нэг нь асуудлыг богино хугацаанд хямрал багатай даван туулсан байхад нөгөө нь маш удаан хугацаа зарцуулан олон зүйлийг алдаж даван гарч байна. Энэ бол бидний төсөөлөл. Таагүй эсвэл аюултай нөхцөл байдалд байна гэдэг төсөөлөл биднийг түгшээдэг. Хэрэв түгшүүр удаан хугацаагаар оршсоор байвал шийдвэр гаргах чадварт нөлөөлж, аливаа асуудлыг нухацтай бодохгүйгээр хийж эхэлдэг. Төсөөллөөрөө үүсгэсэн түгшүүр, эргэлзээт байдал, хэн нэгний талаарх гомдол зэргээр яг юу хүсч байна вэ гэдгээ өөртөө тодруулах хэрэгтэй. Зовлон жаргалыг яаж хүлээж авах нь бидний төсөөллөөс хамаардаг. Тийм ч учраас бидний харж байгаа бүхэн үнэн байдаггүй. Сайхан гэж харж байгаа зүйл өөр хэн нэгний хувьд муухай байж болно. Гэхдээ таны сайхан гэж харсан зүйл хүнд хэцүү төсөөллийг өөрчилж чадвал энэ нь таны мөрөөдлийн аз жаргал байж болох юм. Хэн нэгний эсвэл эд юмсын талаарх сөрөг сэтгэгдэл хэнд юунд хэрэгтэй юм бэ? Сөрөг бүхний нөгөө талд эерэг зүйл бий. Бид сайхан зүйлийг харж мэдрэхэд сэтгэл догдлон хөөрдөг.
Сөрөг хандлага болон өөртөө итгэлгүй байдал хоёр нь нэг зоосны хоёр тал юм. Өөртөө итгэлгүй хүмүүс үүнийгээ булзааруулахын тулд хов жив хөөцөлдөх, бусдыг дээрэлхэх, айлган сүрдүүлэх зэрэг муу үйлд холбогдох магадлал өндөртэй. Иймэрхүү хүмүүс сул дорой байдлаа нуухын тулд гадна байдалдаа ихэмсэг дүр төрх бүрдүүлж, үзэл бодлоосоо ухардаггүй хүн болж зөрүүдлэх нь ч бий.
Нийгмийн хөгжил, соёл хүн төрөлхтнөөс өөрчлөлтийг шаардаж байдаг ч энэ нь хүн өөрийгөө алдах биш өөрийгөө олоод хүссэнээрээ хөгжүүлэх гэсэн шахалт юм. Сэтгэлдээ байгаа давтагдашгүй хүнээ тэр хэвээр нь байлгаж, бусдыг хүндэтгэж, муу муухай зүйлээс хол байж эерэг бодолтой явбал бүтэхгүй ажил, мөрөөдөл гэж үгүй билээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com