Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 28-ны өдөр иргэдээ авахаар ирсэн Солонгосын тусгай үүргийн онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Хоёроос нь коронавирус илэрлээ. Онгоцоор ирсэн хүмүүсийг шууд тусгаарласан. Гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн. Туркийн ЭСЯ-ны ажилтантай ар гэрийнхнийг нь уулзуулаагүй, дүрэм номын дагуу шууд тусгаарласан.

Халдвар авсан хоёр хүний ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлан тандалт, судалгаа хийж байна. Онгоцонд үйлчилсэн ажилтнуудад мөн зөвлөгөө өгч, тусгаарлаж байсан. Шинж тэмдэг илрээгүй ч гурав хоногийн дараа хийсэн шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тиймээс бид эмчилгээний хажуугаар лабораторийн шинжилгээг үргэлжлүүлэн хийж, хянана. Тусгаарлалтад байх дүрмийн дагуу байсан учраас хяналтад байгаа гэж ойлгож болно.

Харин Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс тандалтаар шинжилгээ авсан. нийт 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com