Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Хүрэлбаатар: Гурван салбарын ажилчдын НДШ-ийг чөлөөлөхгүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас коронавирусийн нөхцөлд эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өчигдөр (2020.04.01) мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Монгол Улсад авч хэрэгжүүлэх арга хэмжээг бид тооцоолж гаргахдаа дэлхийн бусад орнуудын авч буй арга хэмжээг харж байж боловсруулсан. Түүний дотор Монгол Улстай гол түнш орнуудын эдийн засгийн хэрхэн өрнөх вэ гэдгийг харж байж төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөө нь нэгдүгээр сараас хойш үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ажлын үргэлжлэл. ОУВС Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0 хувьтай байна гэж тооцоолсон. Манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хоёр хувь байхаар тооцсон. Коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл түүний дотор Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг бид нэг жилээр тооцсон. Энэ хугацаа цааш, нааш болохыг үгүйсгэхгүй. Коронавирусийн халдвар өнөөдөр 205 оронд гарсан. Бүх улсын эдийн засагт улмаар ард иргэдийнх нь амьдралд нөлөөлж эхэлсэн.
2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш үндсэндээ гурван багц арга хэмжээний хүрээнд эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлсэн. Үүнд:
Монгол хүн амь нас, эрүүл мэндийг хамгаалах,
Иргэдийн ААН-үүдийг дэмжих,
Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн гурван чиглэлд арга хэмжээ авч байна. Коронавирусийн халдвараас сэргийлэхэд 17 тэрбум төгрөгийн санхүүжилт эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Үүнийг задлаад үзвэл эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хангамж хамгаалах хэрэгсэлд есөн тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгал бусад зардалд 6.5 тэрбум төгрөг, нэмэлт цалин хөлс, томилолт 1.5 тэрбум төгрөг нийт 17 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Мөн гадаадын зээл тусламж буюу Азийн хөгжлийн банк 4.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар 570 орчим тоног төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд хүргүүлсэн. Мөн Дэлхийн банкнаас зургаан тэрбум төгрөгийн 68 ширхэг тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдэж тээвэрлэлтийн асуудал нь одоо хийгдэж байна. БНСУ-аас 4.5 тэрбум төгрөгийн нийтдээ 16 тоног төхөөрөмжийг өгч байгаа. Олон улсын бусад санхүүгийн байгууллагаас зургаан тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн туслалцаа авсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ эрүүл мэндийн салбарт 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байна.
Засгийн газрын хуралдаанаар баталсан Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг УИХ-д оруулах гэж байна. Үүний санхүүжилтийг нь УИХ-аар батална.
Коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Иргэд, ААН-үүдээ дэмжих хүрээнд хичээл, сургууль орохгүй байгаатай холбоотойгоор тодорхой зардлууд хэмнэгдсэн. Энэ хэмнэгдсэн мөнгөнөөс 18 нас хүртэлх бүх хүүхдэд 10 мянган төгрөгийг хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгоно. Гурван сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг хүүхэд бүрт олгогдоно.
Өнөөдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс ХАОАТ авахгүй.
Гэхдээ энэ арга хэмжээ нь гурван төрлийн салбар ажиллаж буй хүмүүст хамаарагдаагүй. Үүнд:
Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
Хоёрдугаарт Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.
Гуравдугаарт тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсадыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй. Нийтдээ 526 мянган ААН-ийн ажилчид НДШ-ээс чөлөөлөгдөнө.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com