Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хятадын автомашины үйлдвэрлэл хүнд байдалд орж байна

 “АВТОСТАТ” хэвлэлийн мэдээлж байгаагаар бол хоёрдугаар сард Хятадад автомашины худалдаа 81.7 хувь унаж ердөө 240 мянга болсон гэнэ. Хятадын автомашины үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн мэдээлснээр нэгдүгээр сард эрчээ авсан коронавирусийн халдварын тархалт нь энэ салбарын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, хэрэглэгчдийн эрэлтийг бууруулсан байна. Үүний дүнд энэ оны эхний хоёр сард Хятадын автомашины зах зээл 43.6 хувиар буурч нэг сая 831 мянга болжээ.
Хоёрдугаар сард борлуулалт нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан компаниудын тоонд Хятадын автомашин үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгжүүд орж байна. Энд SAIC Motor Corp гэхэд л борлуулалт нь 87, Great Wall Motor Co, Honda Motor Co 85, Nissan Motors Co-гийнх 80, Zhejiang Geely Holding Group Co-гийн 75, Toyota Motor Corp-ынх 70 хувиар тус тус унажээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын улмаас энэ уналт эхний хагас жил дуустал үргэлжилж болзошгүй гэж Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн нийгэмлэг таамаглаж байна. Харин шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт Хятадад зогссоноор автомашины үйлдвэрлэгчдийн ажил сэргэж үйлдвэрлэл нь 60 хувиас 97 хувь болж, ажилчид нь ажлын байрандаа эргэн ирэх хувь 50 байснаа 82 хувьд хүрлээ гэж БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэл зүйн дэд сайд Синь Гобинь мэдэгдээд үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээ хэмжээнд хүрлээ гэсэн байна.
Үйлдвэрлэл ингэж сэргэж байгаа ч нөгөө нэг том бэрхшээл нь хэрэглэгчдийн эрэлт муу байгаа явдал гэж РИА Новости агентлаг дамжуулжээ. Дэд сайд ч өнөөдөр үйлдвэрлэл сэргэж, үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа ч эрэлт, худалдаа муу байгаагаас агуулахууд машинаар дүүрч, үүнээс болоод зарим үйлдвэрлэгч үйлдвэрлэлээ танахад хүрч байна гэжээ. Синь Гобины хэлж байгаагаар Засгийн газар үйлдвэрлэл, эрэлт хоёрыг тэнцвэржүүлэх талаар төрөл бүрийн арга хэмжээ хөтөлбөр боловсруулж байгаа аж.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com