Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Коронавирус агаарын тээврийн компаниудыг сүйрүүлж байна

 Хятадаас эхлэлтэй шинэ төрлийн коронавирус дэлхийн дахины эдийн засагт том цохилт болж нийгэм эдийн засгийн олон салбарт муугаар нөлөөлж байгаагийн нэг нь магадгүй хамгийн их хохирол амсч байгаа нь агаарын тээврийн салбар. Эхлээд Азийнхан, тэгээд араас нь Европ, Америк агаарын хаалга бол энэ аймшигт халдварыг зогсоох ганц найдвар гэж үзсэн. Иймдээ ч агаарын тээврийн компаниуд, улс орнууд нислэгээ цөөрүүлж, сүүлдээ бүр хаагаад байгаа. Нисэх онгоцууд газарт зогсч, тасалбар худалдаалах төвүүд хаалттай. Гэтэл нөгөө талд нь компаниудын зардал гардгаараа гарч, хүмүүстээ цалин өгсөөр л байгаа.
Гэтэл гайтай коронавирусийн халдвар улам л газар авч, дэлхийн бүх улс орныг хамраад байна. Ийм байдлаар агаарын тээврийн компаниуд удаан тэсэхгүй түрүүчийнх нь ирэх зун гэхэд дампуурна гэж шинжээчид төдийгүй компанийн захирлууд анхааруулж байна. Өнгөрөгч даваа гарагт дэлхийн агаарын тээврийн талыг эзэлдэг гурван том нэгтгэл Засгийн газар, нисэх буудлуудаас дэмжлэг хүсч хамтарсан мэдэгдэл гаргалаа. “Коронавирусээс үүдэлтэй энэ ноцтой нөхцөл байдал нь агаарын тээврийн салбарт үхлийн аюул учруулж байна” гэж тэд мэдэгджээ.
Дэлхий даяар агаарын нислэгүүдийг хязгаарласан өнөөгийн энэ байдал нь зөвхөн өнөөдөр ч биш, цаашлаад хоёр гурван сар үргэлжилнэ гэж тэд үзэж байна. “Тавдугаар сарын сүүлч гэхэд дэлхийн ихэнх агаарын тээврийн компани дампуурна. Энэ аюулаас сэргийлье гэвэл Засгийн газрууд, тухайн салбарууд цаг алдалгүй зөвшилцөж арга хэмжээ авах хэрэгтэй” гэснийг энэ салбарын Centre for Aviation (CAPA) сайтад бичсэн байна.

Тэгээд юугаар
яаж туслах вэ

АНУ, Франц, Герман, Их Британи, Норвеги, Нидерланд, Бразил, Орос улсууд агаарын тээврийнхэндээ туслахаар амлаад байгаа ч ямар байдлаар туслах нь өнөөдөртөө тодорхойгүй байна. Агаарын тээврийн компаниуд ч Засгийн газраасаа татварын хөнгөлөлт, татвар төлөхгүй байх хугацаа, зорчигч тээврийн хөлсийг хөнгөлөх зэргийг хүсч байна. Нисэх буудлуудад болохоор зогсоолын хөлсийг хөнгөлөхийг гуйж байна. Одоохондоо тэд нисэх буудлуудад зай хуваарилах дүрмийг түдгэлзүүлээд байгаа юм. Америкийн FAA долоон ч нисэх буудалд энэ журмыг баримталж байна.
Ер нь агаарын тээврийн бүхий л компаниудын хувьд байдал яг ийм байгаа. Европын холбоо зургадугаар сар хүртэл Ази руу нисэх бүх нислэгээ зогсоосон, гэвч бусад маршрут нь мөн л зорчигчгүй. “Европын агаарын тээврийн компаниуд маш хүнд цаг үетэй тулгараад байна. Энэ салбарыг авч үлдэхийн тулд Засгийн газрын зүгээс дэмжлэг зайлшгүй хэрэгтэй боллоо” гэж тус тивийн агаарын тээврийн хамгийн томд ордог таван компанийн нэг EasyJet компанийн тэргүүн Йохан Лундгрен хэлж байна. Бусад нь ч гэсэн үүнтэй санал нийлж байгаа юм.
Агаарын тээврийн Finnair компанийн захирал Топи Маннер: “Коронавирус нь нисэх хүчний түүхэн дэх хамгийн ноцтой хямрал гэдэг нь тодорхой боллоо” гэсэн бол Британийн British Airways компанийн тэргүүн Алекс Круз “Нисэх хүчин, иргэний агаарын тээвэр дэлхийг хамарсан хямралтай тулгарлаа. Энэ бол 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас ч долоон дор. Бид энэ байдлаараа цаашид хөл дээрээ зогсч чадахгүйд хүрч, ажлын байраа цомхотгох болох нь. Энэ нь хэдий удаан үргэлжлэхийг таах аргагүй” гэжээ.


Агаарын тээврийн Delta компанийн захирал Эд Бастиан “Эрэлт, үйлчилгээ ингэж эрчтэй хомстож байсан түүхийг өмнө нь үзэж байсангүй” гэсэн бол British Airways, Iberia, Vueling болон Aer Lingus-ийг эзэмшигч IAG-ийн тэргүүн Уилли Уолш “Бүх чиглэл, бүхий л шугаманд тасалбар борлуулалт тэг зааж уналаа, одоо бид энэ байдал зуны дунд сар хүртэл хэвээр байх нь л гэж харж байна” гэж байна.
Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг IATA-гийн тэргүүн Александр де Жуньяк “Хямрал үргэлжилсээр дампуурал л болно. Ийм байдлаар унасаар хоёр гурван сар үргэлжлэх юм бол агаарын тээврийн компаниуд хүнд байдалд орно” гэжээ. Британийн иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Ричард Мориарти ч бас гутрангуй байна. Тэрээр “Ийм хүндрэлтэй агаарын тээврийн салбар хэзээ ч учирч байсангүй. Ийм байдлаар үргэлжилбэл олон компани тэсч үлдэх боломжгүй болно” гэж байна.

Яаж тэсч үлдэх вэ

 Бас бүгд ч царай алдан тусламж гуйж байгаа юм биш. Асуудал юуны түрүүнд их хэмжээний зээл авсан компаниудад тулгарч байна. Тэд бизнес, өрсөлдөөнөө өргөжүүлэхийн тулд янз бүрээр л бодож татвар төлөгчдийн мөнгийг лоббидож байна. Агаарын тээврийн Virgin Atlantic компанийг Америкийн Delta-тай тэгш эрхээр эзэмшдэг Ричард Брэнсон Британийн Засгийн газарт хандаж бараг 10 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хүсээд байна.
British Airways-тэй өрсөлдөгч IAG төсвийн дотацаас татгалзаж, 11 тэрбум доллларын аюулгүйн дэр хийж орон нутгийн Flybe компанийг аврахаар эрх баригчидтай тохиролцоод байна. Агаарын тээврийн The Airline Analyst компанийн Майкл Даф “Хоёроос гурван сар үргэлжилж хагас жил хүрэх хямралыг тэсчихвэл алсын нислэгийн компаниуд даваад л гарна” гэж байгаа юм. “Харин хоёрдугаар зэргийн тоглогчид, орон нутгийн нислэгийн компаниуд болон Европын үндэсний тээвэрлэгчид бол үгүй болохын ирмэг дээр байна” гэж тэр хэлж байна.
Барууны орнууд энэ салбарыг аварч, агаарын тээврийн компаниудыг дэмжин өнөөгийн энэ хямралаас авч гарахын тулд нэгдсэн бодлого, фронтоор хамтарч ажиллах хэрэгтэй байна гэж Centre for Aviation-ийн шинжээчид бичиж байна.
Геополитикийн ашиг сонирхлын үүднээс төр ард нь байдаг агаарын тээврийн компаниуд бол ажрахгүй. Энд Хятад болон Арабын орнуудыг хэлж болно. Америкчууд бол нөлөө бүхий үйлдвэрчний эвлэлүүдээс дэмжлэг авч магадгүй, Европын хэд хэдэн орон өөр өөрийн агаарын тээврийн салбараа дэмжинэ. Centre for Aviation-ийн шинжээчид харин үндэсний болон томоохон компаниуд тэсч үлдэх нөхцөлд аялал жуулчлал, хэрэглэгчдийн өрсөлдөөн дунд “Хувийн компаниудын хувьд ирээдүй тун бүрхэг байна” гэжээ.
Коронавирусийн халдварын дэгдэлтээс болоод зорчигч тээвэр буурсны улмаас энэ онд агаарын тээврийн салбар 113 тэрбум ам.доллар алдана гэж Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг IATA тооцсон байна. Агаарын тээврийн аль ч компани орлого, ашгийн тухай бодохоосоо илүүтэй хэрхэн яаж тэсч үлдэх вэ гэдгээ л бодож байгаа нь нууц биш.
Зөвхөн агаарын тээврийн компаниуд ч хэлмэгдэж байгаа биш, Европын нисэх буудлуудын холбоо ч зорчигчдын урсгал долоо хоногийн өмнөхөөсөө бараг хоёр дахин буурсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлж байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com