Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Д.Баттулга: АРДЧИЛСАН НАМ МОНГОЛ УЛСАД ТУСГААР ТОГТНОЛЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ АВЧИРСАН НАМ

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулгатай дөрөвдүгээр сарын 7-нд тохиох Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны ойг тохиолдуулан уулзаж ярилцлаа.

-Энэ сарын 7-ны өдөр Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ой тохионо энэ өдрийг эргээд дурсахад сонин байх болов уу?
-1989 оны 12 сарын 10-нд Залуучуудын Соёлын төвийн өмнө цуглаан болж Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарласан түүхтэй. Харин 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар их хурал болсон. Анхдугаар их хуралд аймаг, нийслэл, орон нутгаас ирсэн төлөөлөгчид 17-ны орой МҮЭСТО-д цугларч Монголын Ардчилсан нам байгуулах болсноо зарласан. Энэ нь Монгол Улсад олон намын систем бий болсныг тунхагласан өдөр байлаа.
1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан намын анхдугаар хурал хуралдаж намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө батлан удирдах дээд байгууллагаа сонгон, тухайн үед намын даргаар Э.Бат-Үүлийг сонгож байсан. Энэ бол Ардчилсан нам биежиж бий болсон түүх ээ. Ардчилсан нам анхнаасаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг тунхаглан гарч ирж байсан. Үүнээс хойш удалгүй Монголын Үндэсний Дэвшилт нам, Монголын Социал Демократ нам, Монголын Ногоон нам, Монголын Шашинтны нам зэрэг олон намууд бий болсон.
-Өнөөгийн Ардчилсан намын 30 жилийн түүхийг сөхвөл?
-Ардчилсан намын хувьд байгуулагдсанаасаа хойш өөрийн замналыг туулж өнгөрүүлэн өнөөдрийн өндөрлөгт хүрсэн 30 жилийн түүхтэй нам. 1992 оны УИХ болон Орон нутгийн сонгуулиар ардчилсан хүчнүүд томоохон ялагдал хүлээсэн. Үүндээ дүгнэлт хийн бид нэг нэгээрээ явах биш нэгдэн нийлэх нь зүйтэй гэдэгт санал нийлэн 1992 оны 12 дугаар сарын 5-нд Монголын Ардчилсан нам, Монголын Үндэсний Дэвшлийн нам, Монголын Сэргэн мандлын нам, Монголын Шашинтны нам зэрэг дөрвөн нам нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан нам байгуулсан. МҮАН 1996 оны УИХ-ын сонгуульд Монголын МСДН-тай нэгдэж Ардчилсан холбоо эвсэл байгуулж оролцон ялалт байгуулж байсан түүхтэй. Ингэснээр Монгол Улсад анх удаа төрийн эрх мэдэл нэг намаас нөгөө намд тайван замаар шилжсэн анхны тохиолдол болсон. Харин 2000 оны УИХ-ын сонгуульд ардчилсан хүчнүүд мөн л томоохон ялагдал хүлээсэн. Үүндээ дүгнэлт хийн 2000 оны 12 сарын 6-нд МҮАН, МСДН, Монголын Хөдөлмөрийн нам, Ногоон нам, МоАН зэрэг намууд нэгдэж өнөөгийн АН-ыг байгуулсан. Үүнээс үзэхэд АН нь 1990 оноос хойш байгуулагдсан 10-аад намын нэгдэн нийлэх үйл явцад бий болсон нам гэж хэлж болно.
Ардчилсан хүчнүүд сонгуульд ялагдах бүрдээ дүгнэлт хийн хамтран нэгдэн нийлж хүчирхэгжин дараа дараагийн сонгуульд ялалт байгуулж байсан нь АН-ын нэг онцлог. 2016 оны УИХ-ын сонгуульд томоохон ялагдал хүлээсэн. Мөн л дүгнэлт хийн намынхаа шинэчлэлийн аяныг хийж байсан нь саяхан. Өнгөрсөн хугацаанд бид олон зүйлийг хийсэн. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. 2012 оны 12 дугаар сард болсон АН-ын их хурлаар АН-ын үзэл баримтлалыг хэлэлцэн баталж дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэ нь хөндлөнгөөс харахад дээд шүүхэд бүртгүүлсэн төдий мэт харагдаж байгаа боловч Монголын улс төрийн амьдралд маш чухал үйл явдал болсон юм шүү.


-АН-ын даргаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдэн хүн ажилласан юм бэ?
-АН-ын анхны даргаар Э.Бат-Үүл сонгогдож байсныг хэлсэн. 1992 онд дөрвөн нам нэгдэж МҮАН байгуулагдаж даргаар нь Да.Ганболд сонгогдож байлаа. 2000 онд таван нам нэгдэж АН байгуулагдахад анхны даргаар Д.Дорлигжав, түүнээс хойш М.Энхсайхан, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд ажиллаж байгаад 2017 оноос С.Эрдэнэ ажиллаж байна.
-АН-ын 30 жилийн хугацаанд хүчтэй оршин тогтносны үндэс нь юу вэ?
-1990 он АН анх байгуулагдахдаа тухайн үед болон одоо шинээр байгуулагдаж байгаа намуудтай ижил түвшинд л байсан. Тэр үед ганцхан МАХН /одоогийн МАН/ завсаргүй 70 жил төр барьж байсны хувьд үйлдвэр, аж ахуй, бүх газрууд, засаг захиргааны бүх нэгжид өөрийн гэсэн бүтэцтэй хүчтэй нам байсан. 1994 он гэхэд МҮАН аймаг, нийслэл, дүүрэгт өөрийн гэсэн бүтэцтэй хороо, суманд АН-ын үүр бараг байгаагүй. Тийм учраас 1994 оны МҮАН удирдах зөвлөл хуралдаж намын үүрийг сум, хороо, баг бүрт байгуулж үндэсний хэмжээний нам болох зорилт тавьж ажилласан. 1996 он гэхэд манай нам үндэсний хэмжээний нам болсон байсан. Энэ манай намын хүчирхэг байхын үндэс. 1996 онд Монголын Ардчилсан Холбоо Эвсэл ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн.
-Монгол Улс олон намын системтэй атал хоёр намын тог­толцоотой яваад байгааг хүмүүс шүүмжилдэг гэтэл өөр намууд бий болсон ч гарч ирж чаддаггүйг та юу гэж бодож байна?
-Би дээр хэлсэн АН, МАН хоёр, хоёулаа үндэсний хэмжээний нам учраас л тэр. Хоёулаа нийслэл, аймаг, хороо, сум, баг бүрт өөрийн гэсэн бүтэцтэй нам. Аливаа сонгуульд ялахын тулд сонгогч нэг бүртэй ажиллах шаардлагатай болдог. Энэхүү сонгогч бүртэй ажилладаг бүтэц нь энэ хоёр намд байгаа юм. Түүнээс биш өнөөдөр нам байгуулаад маргааш нь сонгуульд ялдаг юм гэж байхгүй ээ.
-Одоо сонгууль дөхөж байна сонгогчид намыг биш хүнийг сонгоно гэх болж? энэ талаар таны бодол?
-Иймэрхүү яриа, санал бодол сонгууль бүрийн өмнө яригддаг зүйл. Гэтэл сонгууль болсны дараа намаас нэр дэвшсэн хүмүүс голдуу сонгогдсон байдаг. Олон намын тогтолцоо муу байж болно гэхдээ бид үүнээс илүү тогтолцоог олж чадаагүй л байгаа. 76 бие даагч УИХ-ыг бүрдүүлж байна гээд төсөөл дөө. Ямар ч хариуцлагагүй, ямар ч бодлогогүй УИХ болно. Энэ үед Монгол Улс ямар байх, хаашаа явах нь тодорхой. Нам бол парламент дотор тодорхой хэмжээнд хариуцлага бий болгодог бүтэц, мөн ялсан намын мөрийн хөтөлбөр төрийн бодлого болоод явдаг. Тийм учраас нам хэрэггүй гэхээсээ илүү намуудыг нам шиг нь байлгах ёстой. Үүний тулд намуудын санхүүг тунгалаг болгох, үйл ажиллагааг нь шилэн болгож хариуцлагажуулах ёстой. Нөгөөтээгүүр Монгол төрийн бодлогын залгамж чанарыг алдагдуулахгүй авч явах нь намуудын үүрэг. Сонгуульд ялсан намын засгийн газар өмнөх засгийн газрын хийж байсан сайн ажлуудыг үргэлжлүүлэхийн оронд түүнийг харлуулж өөр ажил хийхийг оролддог. Үүний тод жишээ нь сүүлийн дөрвөн жилд нийслэлд хийгдэж байгаа ажлууд юм. 2012-2016 онд нийслэлд АН-аас хийж эхлүүлсэн маш олон ажил байдаг. Тухайлбал Гэр хорооллын дахин төлөвлөлт, замын түгжрэл, хот тохижилт гэх мэт. Эдгээр ажлуудаас цаашид үргэлжлүүлж болох олон ажлыг зогсоогоод өөрсдөө шинэ зүйл эхлүүлэх гэж оролдсон ч бодит үр дүнгээ өгсөн сайн ажил болж чадаагүй ээ. Гэтэл одоо МАН-ын эрх баригчид дахин сонгохын бол ийм зүйл хийнэ гэж ярьсаар л явна.
-Монгол Улсын хөгжилд АН-ын оруулсан хувь нэмэр их л байгаа байх товчхон дурдвал?
-Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэнд гарсан томоохон өөрчлөлтүүдийн санаачлагч нь АН байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Олон зүйл хэлж болох ч хэдэн зүйлийг л хэлье. Хүн бүрт гадаад паспорт олгож гадаад оронд чөлөөтэй зорчих саналыг анх АН гаргаж байсан. Малыг малчдад нь өгөх зэрэг өмч хувьчлалын анхдагч нь мөн л АН байсан. Орон сууц хувьчлал, газар өмчлөл, хэвлэлийн эрх чөлөө гээд АН-ын санаачлан хэрэгжүүлсэн олон ажлыг хэлж болно. Үүнээс гадна Монгол Улсад анх удаа хүмүүст өөрсдийн бизнесийг эрхлэх боломжийг олгосноор ААН, ХХК байгуулагдаж, зах зээлийн эдийн засаг бүрэлдэн тогтносон. АН ямагт шинийг санаачлагч, бүтээлч, нээлттэй нам байсан. Хойшид ч тийм байна гэдэгт итгэлтэй байна.
-АН-ын Монголын түүхэнд бай­гуулсан гавьяаг цөөн үгээр илэрхийлбэл юу гэж хэлэх байсан бэ?
-Олон зүйлийг хэлж болно гэхдээ Ардчилсан нам бол Монгол Улсын тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь авч ирсэн нам.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com