Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан хоёр хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид сувиллын газарт хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд шинжилгээ авна. Ийм сайн мэдээ байна.

Мөн ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдлээ. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдсэн гэсэн үг юм. Өмнөд Солонгосын "Сэжүн" компани, ЭСЯ-наас 3,000, Хятад 5,000 оношлуур хандивласан байгаа. Тиймээс оношлуурын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан үйлчилгээгээ өргөжүүлж байгаа юм.

Улсын хэмжээнд /аймаг, дүүрэгт байгаа/ уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ авч, хяналтын шинжилгээ хийж байгаа.

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн. Цаашид Ховд, Сүхбаатар, Орхон аймагт энэ чиглэлээр нэмэлт лаборатори ажиллуулах бэлтгэл ажил хангагдсан.

Ингэж лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлсэнээр хяналт сайжирна. Лабораторийн шугам нэмэгдсэн учир хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж хүсэж байгаа иргэдийн хүсэлтийг үндэслэн коронавирус илрүүлэх шинжилгээ авах боломжтой боллоо.

Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудад зориулж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчдадаа цалин дээр нь жигд хуваан урамшуулал болгож өгөхөөр тохирсон.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээнд, Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, тусгаарлагдсан 182, тандалтын шугамын 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өчигдөр ХӨСҮТ-д нийт 222 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ" гэв.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна. 

Дөрөвдүгээр сарын 6-н буюу өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн хяналт, тандалтын хугацаа нь дуусаад гарч, гэрийн хяналтад шилжин орлоо.

Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Өнөөдөр эмнэлгээс гарч байгаа хоёр хүний тухайд: "Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүнийг амжилттай эмчиллээ. Үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байлгана" гэв.

Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан 15 тохиолдлын дөрөв нь эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоо 11 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өмнөх хоёр хүн нь 2020 оны гуравдугаар сарын 30-нд эмнэлгээс гарсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com