Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
МТЗҮЭХ: Төрийн оролцоотой гэдэг шалтгаанаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байх нь шударга бус

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төмөр замчдын хөдөлмөрлөх эрхийн хамгаалал зөрчигдөж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Баяраа "Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулж, хөнгөлөлт чөлөөлөлтөд хэрхэн хамруулах танилцуулсан. 

Улаанбаатар төмөр зам ХНН нийт 16 мянга орчим ажилтантай.  2019 онд нийт ХАОАТ-т 26.9 тэрбум төгрөг төлсөн. Ажил олгогчийн төлсөн НДШ нь 46.2 тэрбум төгрөг, ажилчдын өөрөө төлсөн НДШ нь нийт 36.7 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд нийт 109.7 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг төлсөн. Гэтэл энэ их татвар шимтгэл төлдөг байгууллага өнөөдөр төрийн оролцоотой гэдэг шалтгаанаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байх нь шударга бус юм. Үүргээ биелүүлдэг, ажлын хүндийг үүрдэг хамт олонд төр өгөөжөө өгөхийг хүсэж байна" гэв.

Мөн тэдний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол шат дараалсан тэмцлийн арга хэмжээг авч, төмөр замчдаа төрдөө ялгаварлагдан гадуурхуулахгүй байхын төлөө Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо тэмцлээ зогсоохгүй  гэдгийг мэдэгдлээ.

Мөн тэрээр хэлэхдээ "Дараагийн нэг зүйл нь сүүлийн жилүүдэд төмөр замд ажлын байрны дарамт, хөдөлмөрлөх эрхийн зөрчил ир гарч байна.  Бид эерэг хандлага, шударга ёс, хамтын түншлэлийн зарчмаа баримтлан холбогдох этгээдүүдэд удаа дараа анхааруулга хүргүүлж, түншлэлийн боломжит бүх л арга хэлбэрийг авсаар ирлээ. Гэвч бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулж, гүтгэх, нууцаар бичлэг хийж цацах, тагнах чагнах, дарамт үзүүлэх, сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төрийг гутаах зэрэг зохион байгуулалттай үйл ажиллагааг их явуулж байна.

Иймээс Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ажлын байрны дарамтыг арилгах, ажилтан хүн ажлын байрандаа айдасгүй дарамтгүй ажил хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлэхийн төлөө хатуу тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна” гэж хэлсэн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com