Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.Мөнхцэлмэг: Хууль зүйн сайд Ц.Нямдорж төсвийн хөрөнгөөр туслахдаа хоёр өрөө байр өгсөн

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй хэргүүдийн 96 хуудас материалыг Улсын Ерөнхий Прокурорт хүлээлгэн өглөө. 

"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг "Хууль зүй, дотоод хэргийн яамны дарга нар, удирдах албан тушаалтнууд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын хууль, Худалдан авалтын тухай хуулийг зөрчсөн 96 хуудас бүхий баримт бидэнд байна. Үүнийг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна. Тухайлбал, хамгийн эхний баримтыг дурьдвал тус яам дотоод засвартай холбоотой худалдан авалт хийхдээ тендер зарладаг. Гэтэл 300, 400 гаруй сая төгрөгний худалдан авалтыг тендергүй хийсэн.  Энэ бүх гэрээ баримтуудыг бид шалгуулахаар хавсарган өгсөн. Хоёрдугаарт үүнтэй холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д заасанчлан зургаан сарын орлоготой тэнцэхүйц хөрөнгө нь огцом өссөн, үүнийгээ тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Хууль зүйн яамны 13 нийтийн албан тушаалтны хөрөнгө огцом өссөн байгаа юм.

Мөн тус яам засвар үйлчилгээний ажил хийхдээ өндөр үнэ бүхий тавилга, хивс, хөшиг зэргийн худалдан авалт хийсэн. Энэ нь зах зээлийн үнэлгээнээс хамаагүй өндөр байгаа юм. Тухайлбал, хөшиг 71 сая төгрөгөөр хийсэн.

Дараагийнх нь Хууль зүй, дотоод хэргийн сайд хоёрхон жил ажилласан туслахдаа хоёр өрөө орон сууцыг төсвийн хөрөнгөнөөс өгсөн байна. Мөн Хууль зүйн яамны барилгын төсөвт өртөг 4.1 тэрбум төгрөгөөр суусан байдаг. Гэтэл тус барилгыг ашиглалтад оруулахын тулд  төсөвт суугаагүй мөнгийг Монгол банкнаас дахин гаргуулсан. Мөн барилгыг "Хурд" групп буюу УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани барьсан. Энэ бол ашиг сонирхолын зөрчил үүсэхүйц нөхцөл. Энэ мэт баримттай 96 хуудас бүхий материалыг өнөөдөр бид Прокурорын газарт өгөх гэж байна. "Бид уучлахгүй" хөдөлгөөн зөвхөн баримтанд тулгуурласан тэмцэл хийдэг" гэв. 

Түүнчлэн Хууль зүйн яам нээлттэй мэдээлэл өгөхгүй байна. Ажиглахад маш олон орон сууц барьдаг. Төсөвт суугаагүй мөнгөөр барилга барьдаг, очоод мэдээлэл авъя гэхээр хөөгөөд явуулдаг. Хууль зүйн яаман дээр очоод үзээрэй. Мэдээлэл өгч чадахгүй болохоор нээлттэй байхаас татгалздаг гэдгийг хэлсэн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com