Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Гэртээ тусгаарлагдаж буй иргэн бусдыг цуглуулж, архи уужээ

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Шуурхай штаб ээлжит мэдээллээ хийлээ.

Өмнөговь аймгийн харьяат 20 хүн тусгаарлалтад байсан ба нэг хүнийг Ханбогд суманд, 19 хүнийг бусад аймаг болон Улаанбаатар хотод тусгаарлажээ. Эдгээр хүмүүс тусгаарлалтын 21 хоногоо гүйцээгээд үргэлжлүүлэн гэртээ тусгаарлагдаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт нийт зургаан хүн гэртээ тусгаарлагдаж байгаагийн хоёр нь Цогтцэций суманд, дөрөв нь Даланзадгад хотод байгаа аж. Гэртээ тусгаарлагдах хүмүүст сургалт, мэдээлэл өгсөн ба тэдгээр хүмүүсийн биеийн халууныг өдөрт хоёр удаа хэмжиж, өөрийгөө тусгаарлах үүрэг, зөвлөмжийг өгч гарын үсэг зуруулж авчээ.

Өмнөговь аймгийн Шуурхай штабаас мэдээлснээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Даланзадгад хотод тусгаарлагдаж буй иргэдийн нэг нь гадуур гарч, өөр нэг хүн бусдыг цуглуулж архи уусан байна.

Эдгээр хүмүүс гэр бүлийнхээ гишүүдээс хүртэл өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Хүмүүсээс 1-2 метр хол байх ёстой. Аяга, тавгаа тусдаа ашиглах хэрэгтэй. Гэртээ гаднаас зочин оруулахгүй, гэрээсээ гарч бусад айл руу очихгүй байх шаардлагатай. Гэртээ агаарын солилцоо хийж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулах хэрэгтэй. Түүнчлэн гэртээ хөл хорионд буй иргэд утсаа байнга асаалттай байлгаж, эмнэлгийн ажилтнуудын дуудлагад хариулж байх ёстой.

Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол тусгаарлалтын хоног дууссаны дараа Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна хэмээн Өмнөговь аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com