Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
АНУ: Халдварын улмаас 24 цагийн хугацаанд 1,731 нас баралт бүртгэгдлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дэлхийн улс орнууд шинэ коронавирусийн халдварын тархалтыг хумихаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

 Тэрбээр ДЭМБ-аас өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ улс орон бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч халдварын тархалтыг хумих зорилгоор авсан хязгаарлалтын арга хэмжээг цуцлах цаг болоогүй, хэрвээ эрт цуцалбал халдварын дэгдэлт эргэн сэргэнэ гэдгийг бүх улс оронд анхааруулсан гэдгийг онцоллоо.

COVID-19-ийн улмаас Франц улсад нас барсан хүний тоо 10 мянгыг давлаа. Үүнээс 7,091 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 3,237 нь өндөр настны асрамжийн газарт нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Испани улсад өчигдөр коронавирусийн улмаас 743 нас барлаа.

Мөн Турк улсад халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Мягмар гарагт 3,892 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 34,000 гарсан тухай Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. 

Чехийн парламентаас онц байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-г дуустал сунгах шийдвэр гаргалаа. Харин Финландын Засгийн газраас хилийн хяналт, зорчих хөдөлгөөнтэй холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээг тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгалаа. 

АНУ-ын халдварын төв болоод байгаа Нью Йорк мужид 731 хүн нас барж, нийт тохиолдлын тоо 139,000 давсан. Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1,731 нас баралт бүртгэгджээ.

Ухань хотод 76 хоногийн турш мөрдүүлсэн хатуу чанд хорио цээрийн дэглэмийг өнөөдрөөс цуцалж байна. Ингэснээр галт тэрэг, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг сэргээсэн. Хотын доторх зорчих хөдөлгөөнийг сэргээж байгаа нь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бусад арга хэмжээг цуцална гэсэн үг биш бөгөөд улам эрчимжүүлэх шаардлагатайг хотын засаг захиргаанаас мэдэгдлээ" хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com