Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ

 Нийтийн тээврийн U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгох талаар “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар өнөөдөр /2020.04.08/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хийлээ.

Нийтийн тээврийн зорчилтыг нэгтгэсэн е-баримтын сугалааны дугаар бүхий баримт хэрэглэгчдийн бүртгэлтэй хаягт автоматаар бүртгэгддэг болжээ. Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох боломжтой болох юм. Карт уншуулах төхөөрөмжинд U-Money  картаа уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаартай баримт иргэдийн аккаунтад бүртгэгдэх аж.

Иргэдийн хувьд гар утасны апплейкшн болон Ebarimt.mn сайт вэб сайтыг ашиглан өөрийн ашиглаж буй U -money картаа холбох шаардлагатай бөгөөд холбосон өдрөөс эхлэн нийтийн тээврээр үйлчлүүлэх бүрт сугалааны дугаар автоматаар олгогдож эхэлнэ. Нийтийн тээвэр нь НӨАТ-өөс чөлөөлөгдөж буцаан олголт олгохгүй боловч иргэдийн хувьд НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой болжээ.

Нийтийн тээвэрт U-money картыг амжилттай нэвтрүүлж нийтийн тээврийн бодлогыг хамгийн зөв боловсруулах гол BIG DATA (БИГ ДАТА)- г бүрдүүлж чадсан бол дараагийн төлөвлөгөөт ажил болох ebarimt-ийн сугалаанд оролцох боломжийг олгож байна. Ингэснээр ухаалаг хэрэглээг түгээх, нэг хот нэг стандарттай болгох орчин үеийн хотын соёлын онцлогийг харуулахад энэхүү үйлчилгээ шинэ шат ахиулж байна гэдгийг Улаанбаатар смарт карт ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд онцоллоо.

Иргэд Ebarimt аппликейшнд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан хандаж, үндсэн цэсийг сонгоно. Цэснээс хялбар бүртгэл дэд цэсийг дарж, гарч ирсэн талбарт U-Money картын дугаар болон картын төрлийг оруулан хадгалснаар сугалааны дугаар олгогдож эхлэх талаар маркетингийн менежер Б.Батзул тайлбарлалаа.

Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхамыг хийх шаардлагатай бөгөөд үүнд: 

Гар утсаар 

  1. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх
  2. “Үндсэн цэс руу орсны дараа “Хялбар бүртгэл” цэсийг дарна.
  3. Гарч ирсэн талбарт Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж  хадгалахтовчийг дарна.
  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.
  5. Веб хөтөч         

    1. www.ebarimt.mn сайт руу нэвтрэх
    2. Карт холбох /Umoney/ - талбаруу орох
    3. Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах
    4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

    (Тухайн өдрийн зорчилтын тооноос үл хамааран хэрэглэгчид өдөрт 1 сугалааны дугаар авна )

     Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com