Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ш.Ганчимэг: Нөхдийнхөө итгэлийг заавал биелүүлэх үүрэгтэй гэж ойлгодог

Б.Санаа

Нийслэлийн хамгийн том, хамгийн олон хүн амтай дүүргийн Ардчилсан намын улс төрийн ажилтнаас эхлээд Хэрэг эрхлэх газрын дарга хүртэл 17 жил ажилласан
БЗД-ийн ИТХ-ын дарга Ш. Ганчимэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ардчилсан намын дээд шагнал болох Чингисийн одонгоор шагнагдсанд баяр хүргэе.
–Баярлалаа. Би Баянзүрх дүүргийн Ардчилсан намд улс төрийн ажилтнаас Хэрэг эрхлэх газрын дарга хүртэл 17 жил тасралтгүй ажилласан. Тэгэхээр надаар төлөөлүүлж манай дүүргийн нийт гишүүдийн Ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр, ололт амжилтыг Ардчилсан нам маань үнэлж шагнасан гэж ойлгож байна. Баянзүрхчүүддээ болон Ардчилсан намынхаа бүх гишүүд дэмжигчиддээ Ардчилсан намын 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Та бол Ардчилсан намаас төрөн гарсан амжилттай яваа бүсгүйчүүдийн нэг. Манай уншигчдад өөрийнхөө талаар товч танилцуулна уу?
-Баярлалаа. Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Эдийн засагч, зохион байгуулагчийн ангийг 1987 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд эдийн засагчаар, Хархорин сумын сангийн аж ахуйд боловсон хүчний зааварлагчаар ажиллаж байгаад 1990 онд хотод ирж суурьшсан. Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн, долоон ач зээтэй өнөр өтгөн айлын эзэгтэй байна.
-Ардчилсан намтай, тодруулбал, Баянзүрх дүүргийн намын хороотой ажил амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаач?
-Хотод ирээд тусалж дэмжих хүн ховортой бага насны хүүхдүүдтэй хүнд бэлэн ажлын байр гэж юу байх вэ дээ. Барилгын туслах ажилчин хийлээ, найзтайгаа нийлж цайны газар ажиллуулж хүртэл үзлээ. Цаг үеэсээ хоцрохгүй гэж анхны компьютер сургалтын төвд сурч байлаа. Ардчилсан хувьсгал, нийгмийн өөрчлөлтийг эхнээс нь дэмждэг байсан маань 2000 онд Ардчиллын төлөөх намууд ялагдахад өөрөө гишүүн болж идэвхтэй оролцох ёстой юм байна гэдэг шийдвэр гаргахад маань нөлөөлсөн гэж боддог.
-Та ялагдал хүлээсэн хүндхэн үед Ардчилсан намыг сонгожээ?
-2000 оны сонгуулиар манай нам ганцхан суудалтай үлдэж, түүндээ дүгнэлт хийж Ардчиллын төлөөх таван нам нэгдэн Ардчилсан намыг байгуулан шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. 1996-2000 онд нам олонх байхад манай дүүргийн нам өөрийн гэсэн байртай байсан юм билээ. Харин нам ялагдангуут дүүргийн байрнаас гаргачихсан. Хаана очих, хэнд хандахаа мэдэхгүй байр хайж байх үед би ажилд орж, Кино үйлдвэрийн нэг өрөөг түрээслэн орж байлаа. Тухайн үед нам маань 451428 гэсэн ганц утас, МҮАН-ын нэг, МСДН-ын гишүүдийн бүртгэлтэй гэх хоёр хавтсанаас өөр ямар ч өмч хөрөнгөгүй л байлаа.
Тухайн үеийн дүүргийн Ардчилсан намын дарга Т.Мөнхбаяр бид хоёр гэрээсээ нэг нэг сандал, нарийн бичгийн дарга А.Оюунсувд маань нийслэлийн намаас төмөр сейф зэргийг авчирч намынхаа байрыг тохижуулж байсан. Кино үйлдвэрээс нэг хөл нь хугархай угтвар гурвалжин саарал ширээтэй, гурвуулаа ажил дээрээ байвал нэг нь суух сандалгүй зогсч байдаг тийм л нөхцөлд ажиллаж эхэлсэн дээ.
-Таныг журмын нөхөд тань намын гишүүдийнхээ овог нэр, тэр бүү хэл утсыг хүртэл цээжээрээ мэддэг хүн гэдэг юм билээ?
-Би намынхаа бүх ажлыг хийж үзсэн. Бид өөрсдөө л бүх ажлаа хийдэг байсан. Сонгуулийн материалаа өөрөө зөөнө, тараана. Цэвэрлэгээгээ ч өөрөө хийдэг байлаа шүү дээ. Амралтын өдөргүй, хамгийн багадаа л 10-аас дээш цагаар ажиллах үе бидэнд зөндөө л байлаа. Одоотой адил гар утсан дээр бэлэн хадгалах биш ажлын шаардлагаар аяндаа цээжинд хадгалагдаад үлдсэн байдаг юм. Одоо ч хэвээрээ. Надад ажлын нөхцлөөс шантарч, хэцүү санагдаж байсан үе байгаагүй ээ. Намын сонгуульт албан тушаалд өрсөлдөгч зарим нөхдүүд маань ердийн сайхан харьцаатай найзаа, ахаа, эгчээ гээд явж байсан журмын нөхдийг маань дунд нь хагалаад нэг хэсэгтээ эвлэхгүй цав үүсгээд явчихдаг байсан үед л үнэхээр хэцүү байдаг байсан. Төрийн сонгуульд жирийн гишүүд дэмжигчдээс маань үл хамаарах шалтгаанаар ялагдал хүлээхэд урам хугарч шантармаар болдог байсан. Гэхдээ хамгийн сонин нь төрийн сонгуульд ялагдахад гишүүд маань улам нягтарч сэтгэлийн дэм өгч дараа ялна гэдэг итгэлтэй болдог учраас тэднээсээ эрч хүч, урам зориг авч ажилладаг байсан. Намын гишүүдтэй ажиллах, тогтсон цагт хийх ажил нь тодорхой төрийн байгууллага, хувийн хэвшил компаниудын ажилчдаас тэс өөр. Нас, хүйс, мэргэжил, ур чадвар, хэл ярианы соёл, ааш авир харгалзахгүй зөвхөн өөрсдийн үзэл баримтлалаар нэгдсэн хүмүүс байдаг тул хүн бүрийн ая занд тааруулж харьцахгүй бол хэцүү л байдаг юм. Олон жил болоод ирэхээр хэнтэй яаж харьцахаа мэддэг болчихдог юм билээ. Би ажлаа өгөөд бараг гурван жил болж байгаа ч намын гишүүд маань одоо ч тантай л уулзах гэсэн юм танд л хэлмээр байна, таныг л сонсмоор байна гээд л ирдэг.


-Аливаа ялалт, ялагдал бүр түүх, сургамж үлдээдэг шүү дээ?
-2001-2009 он хүртэл бид бүх шатны сонгуульд амжилт муутай оролцож байсан үе бий. Ялагдаж итгэл найдвар мохох үе ч байсан. 2009 онд Баянзүрхчүүд анхны Ардчилсан Ерөнхийлөгчөө 14.000 хүний саналын илүүтэйгээр ялуулсан. Анх удаагаа манай дүүргийн нам ийм том ялалт байгуулчихаад бүгд баярлаад тэврэлдээд зогсч байхад Ардчиллын төлөө амьдралаа золиослон тэмцэж яваад энэ ялалтыг үзэж амжилгүй бурханы оронд одсон олон ахмадууд, партизанууд, журмын нөхөд маань санагдаж өөрийн эрхгүй харамсал төрж нулимс гарч байлаа. Энэ ялалт нь бид зохион байгуулалт сайтай байвал ялах юм байна гэдэг итгэл, урам зоригийг гишүүдэд маань өгсөн сургамжтай сонгууль байсан. Ингээд манай зарим гишүүд санаачлаад дүүргийнхээ намыг шинэчилье гээд эрс тэмцэж эхэлсэн. Энэ маань ч үр дүнгээ өгч тухайн үед нийслэлийн Ардчилсан намын дарга байсан С.Эрдэнэ дарга маань дэмжиж бид 2010 оны нэгдүгээр сарын арванд Д.Пүрэвдавааг намын даргаараа сонгож шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
-Тухайн үед намын даргад хэчнээн хүн өрсөлдөж байсан бол?
-Ер нь сонгууль болгоны дараа л намын даргаа солино муу байна гээд л хүмүүс тэмцдэг байсан боловч үр дүнд хүрч байгаагүй. 2010 онд ч гэсэн дөрвөн хүн намын даргад өрсөлдсөн. Д.Пүрэвдаваад олон давуу тал байсан. Нэгд залуу, хоёрт 2008 оны сонгуулиас эхлээд намын гишүүдтэй нягт хамтарч ажилласан, гуравт зоримог тууштай чанар зэрэг нь нөлөөлж олон хүний санал авсан. Залуу намын дарга маань тухайн үед нам маань дотроо хоёр салчихсан байхад л нэгтгэж, ямар ч өмч хөрөнгөгүй байхад гишүүд дэмжигчдээ нэгтгэж, тэднийхээ тусламж дэмжлэгтэйгээр манай дүүргийн нам гурван өрөө байр түрээслэж, тохижуулаад л ажлаа урамтайгаар эхэлж байсан. Зарим гишүүд маань хуучин даргаа дагаад биднийг эсэргүүцэж байсан нь ч их хүч өгч сонгуульд заавал ялах ёстой гэдэг үүргийг бид хүлээсэн гэсэн үг. Намд ажилласан хугацаанд анх удаа бид намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гаргаж судалгаа хийж мөрийн хөтөлбөрөө боловсруулж байлаа. Хуульчдын баг авч сонгуульд ажиллуулж, хүн хүчээ тэгш хуваарилж үүрийн дарга нартаа итгэл өгч дүрмийн дагуу ажиллуулсан. Ингэснээр бид дүүрэгтээ 41 суудлаас 32-ыг нь авч анх удаа орон нутгийн сонгуульд амжилттай оролцож байлаа.
-Миний сонссоноор та Ардчилсан намын гэх тодотголтой хамгийн анхны ИТХ-ын дарга гэсэн?
-Би 2012 оны Орон нутгийн сонгуульд нэр дэвшилгүй сонгуулийн арын албанд ажилласан. Харин 2013 онд манай дүүрэгт нөхөн сонгууль болж нэр дэвшээд дүүргийн төлөөлөгч болсон. 2016 оны сонгуулиар манай нам 22 суудал авч ялалт байгуулан, би хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдсон. Намын дарга, журмын нөхөд маань надад итгэл хүлээлгэснээр дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна даа.
-Өнгөрсөн сонгуулиас хойш танай дүүрэг нэлээд бужигнаантай байсан санагдах юм?
-Орон нутгийн сонгуулиар манай нам 22, ардын нам 19 суудал авсан. Гэтэл сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн хороо нь улс төржсөн хууль бус тогтоол гаргаж маргаан үүсгэсэн. МАН-ынхан УИХ, НИТХуралд хяналтгүй олонхи болсноор хүссэн зүйлээ хууль зөрчөөд ч хамаагүй хэрэгжүүлэх эрхтэй гэж ойлгосон юм уу даа.
ДИТХуралд цөөнх болсон МАН-ын зүгээс нотлох баримтгүйгээр шүүх цагдаагийн байгууллагад гомдол гаргах, хуурамч тамга тэмдэг ашиглан хууль бус тогтоол, шийдвэр үйлдэх гэх мэтээр дүүргийн ИТХ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах ородлогууд хийсэн нь амжилт олохгүй болохоор цагдаагийн хүч ашиглан хөлсний этгээдүүдийг турхиран нэг удаа дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд үймээн үүсгэж дүүргийн удирдлагыг хууль бусаар булаан авахаар хоёр ч удаа оролдсон. Манай намын журмын нөхөд эв нэгдэлтэй, нэгдмэл байж хуулийн хүрээнд ажиллаж чадсанаар тэдний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож чадсан. Одоо манай дүүргийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой, тасралтгүйгээр явагдаж байна.
Хатуу сорилт тулгарсан үед нөхдийнхөө өгсөн итгэлийг заавал биелүүлэх нь үүрэг гэж ойлгодог.
2012 оноос өмнө Баянзүрх дүүрэгт Ардчилсан намын гишүүдийг хүн гэж тоодоггүй, төрийн шагнал урамшууллаас хоцроодог, тэр ч байтугай сонгуулийн нэрийн жагсаалтаас нэрийг нь хасчихдаг, ажил эрхлэх боломж байхгүй, хороо дүүргийн байраар шагайх ч эрхгүй тийм л нөхцөл байдалтай байсан. Харин өнөөдөр Ардчилсан нам маань 2012 онд 5Б мөрийн хөтөлбөрөө, 2016 онд 5+ мөрийн хөтөлбөрөө Баянзүрхчүүддээ дэвшүүлж гишүүд дэмжигчдийнхээ дэмжлэгээр 8 дахь жилдээ дүүргийнхээ иргэдийн эрүүл аюулгүй амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. 2020 он бол Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хувьд түүхэн хариуцлагатай жил байгаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com