Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өдөрт бага насны хүүхдийн 4, гэр бүлийн хүчирхийллийн 200 хэрэг бүртгэгдэж байна

 Өчигдөр прокурорын байгууллага I улиралд хийсэн ажлынхаа талаар тайлан тавив. Хойшид прокурорын байгууллага улирал тутам тайлан тавих юм байна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийнэ. Хэвлэлийн ажилтны сэтгүүлчдэд сануулснаар зарим нэг хэргийг хуулийн хүрээнд нууцална. Прокурорууд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт чиглэлээр мөн шүүхэд төрийг төлөөлөх талаар хийсэн ажил, нийслэлийн прокуророос олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгөв. Гэхдээ прокурорууд сэтгүүлчдэд тараасан мэдээллээ л тус бүр таван минутын турш уншсан. Харин сэтгүүлчдийн асуултад хариулахад аравхан минут төлөвлөсөн нь дэндүү бага хугацаа юм. 4-5 сэтгүүлч л асуулт тавьж амжсан. Мэдээллийн ажилтны тайлбараар бол асуулт тавьж амжаагүй сэтгүүлчид прокурорын мэдээллийн албанд хандаж, ил тодоор хариулт авна.

Албан тушаалтныг хэрэгсэхгүй болгосон 97 хэргийг сэргээв

 Өнгөрсөн улиралд зөрчил шалган шийдвэрлэх байгууллагууд 500 шахам мянган гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт гомдол, мэдээллийн 96.3 хувь нь цагдаад, 0.4 хувь нь гаальд, 0.2 хувь нь гаальд, 0.1 хувь нь гадаадын иргэн харьяатын газар иржээ. Үүнээс 91 хувийг хялбаршуулсан журмаар шийджээ. Эцэслэн шийдсэн хэргүүдээс харахад хүүхдийн эрх зөрчих хэрэг 11 дахин, гэр бүлийн хүчирхийлэл 65 хувиар өссөн. Мөн төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, саад учруулах хэрэг 24-өөр, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх хэрэг дөрвөөр нэмэгдэв. Зөрчлийн хэргийн улмаар 450 шахам сая төгрөгийн хохирол учирчээ. Дунджаар нийт хохирлын 60 орчим хувь төлөгдсөн байна. Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгсэхгүй болгосон 97 хэргийг сэргээв. Харин прокуроруудын ачаалал нэг прокурор өдөрт дунджаар 1-6 цаг илүү ажиллаж байгаа аж.

Авлига, албан тушаалын 602 хэргээс 107-г хааж, 41-д нь яллах дүгнэлт гаргав

Өнгөрсөн улиралд прокурорууд гэмт хэргийн талаарх 20 гаруй мянган хэрэгт хяналт тавьжээ. Арван мянга шахамд нь эрүүгийн хэрэг үүсгэв. I улиралд гэмт хэргийн улмаас 200 гаруй хүн амь нас, 5000 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч, 110 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 850 шахам сая төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна. Прокурорын зүгээс 70 мөрдөгчид сахилгын шийтгэл арга хэмжээ тооцов.
Авлига, албан тушаалын 602 хэрэгт ажиллагаа явуулж, 107 хэргийг хааж, 41-д яллах дүгнэлт гаргав. Энэ төрлийн гэмт хэргийн эцэслэн шийдвэрлэлт, шүүхэд шилжүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тав орчим хувиар нэмэгдэв.
Мансуурлын 174 хэрэгт хяналт тавьж, 34 хувийг шүүхэд шилжүүлжээ. Энэ төрлийн хэргийн 80 хувь нь Улаанбаатар хотод, 20 хувь орон нутагт үйлдэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг тав гаруй хувиар буурсан байна.
Тайлант хугацаанд бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт 134 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулав. Үүнээс 35-ыг шүүхэд шилжүүлж, 14-ийг хаасан байна. Энэ төрлийн гэмт хэргийн 60 шахам хувь нь хөдөө орон нутагт үйлдэгджээ. Мөн мөнгө “мөнгө угаах” 132 хэрэгт ажиллагаа хийснээс 25-ыг нь хааж, 16-г шүүхэд шилжүүлээд байна.
Гэр бүлийн хүчирхийллийн 704 гэмт хэрэг бүртгэгдэж, 53 хувийг шүүхэд шилжүүлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн 61 нийслэлд үйлдэгдсэн байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан зургаан хэргийг сэргээжээ

 “Жаст” групп компанийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг, цахим сүлжээ ашиглан, бусдыг залилсан, мөнгө угаасан байх магадлалтай БНХАУ-ын 23 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж, прокурорын хяналтад байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарт холбогдох хэргийн холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй. УИХ-ын гишүүдийг дуудан ирүүлэх зэрэг хянан шалгах ажиллагаанд хүндрэл учирч байна. Мөрдөх байгууллага болон прокуророос дуудсан хугацаанд ирээгүй. Тиймээс хуульд заасан шат дараалсан арга хэмжээг авах болно. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас гаргаагүй байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж, Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт нэгдүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан дөрвөн удаа хойшлоод байна. Тухайлбал, өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй гэх шалтгаанаар хоёр удаа, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаар хоёр удаа хойшилсон.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс монгол” компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хянагдаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан нийт зургаан хэргийг сэргээн шалгана.
Сэргээгдсэн хэргүүдийн дотор УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг багтжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com