Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
УРТ ГАРТ

 Нэр нь муухай ч нийгэмд байдаг нэгэн мэргэжил. Тэр бол хулгайч. “Урт гарт” ч гэх нь бий. Хүний юмаар хүүдэгнэж, хумсалж, өөрийн юм шиг үрэн таран хийнэ. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ. Хулгайчдыг дотор нь их гарын, бага гарын гэж ангилна. Хэнээс юуг, хэрхэн, яаж хулгайлж байгаагаараа л ондоо. Халаасны хулгайгаас эхлээд орон байрны, эд хөрөнгийн, малын, оюуны өмчийн гээд хулгайлж болох бүхий л зүйлийг аймшиггүйгээр авдаг хүйтэн сэтгэлтнүүд. Ариун цагаан хөдөлмөр, хөлсөө дуслуулан байж олсон, босгосон хэдийг хүний үнэргүй хулгайч нар хуу хаман явна. Гялайж гялтайх, өнгөтэй өөдтэй бүхнийг дээрэмдэнэ. Мөнгөнөөс өөр юу ч бодохгүй бусдад хямдхан үнээр зарж борлуулна. Хотыг нь харлуулж хонь малыг нь хулгайлж, саалийн үнээнээс нь салгана. Оюун тархиа гашилган олон сар жилийг зарцуулсан оюуны бүтээлийг нь хуулбарлан, тараана. Уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, өөрсдөө харин халаасаа түнтийлгэнэ. Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Сэм гэтэж, сиймхий ашигладаг үндсэн аргатай.
Харин сүүлийн үед хулгайчдын арга нь нарийсчээ. Нарийн мэргэжлийн хулгайч намайг, чамайг удирдана. Нийгэмд “алдартай” нэг хэсгийг байгуулчхаж. Нэрийг нь ч бид андахгүй. “Зангиатай луйварчид”. Сэнтийд заларч, сэтэр хүртээд улсын мөнгө завшина. Улсын ч гэж дээ угтаа бол та бидний татвар гэж төлсөн мөнгө. Ганцаараа гаршина. Гаршаад зогсохгүй ганзага нийлэгчээ дуудна. Хамсаатнаа шургуулна, хуйвалдан хулгайлна.
“60 тэрбум”, “ЖДҮ” гээд тэдний хулгайг амтай бүхэн ярьж, үзэн ядаж байна. “Бага гар”-ын хулгайчидтай цагдаа хууль хүчний байгууллага чадах чинээгээрээ тэмцэж, барьж, хорьж, зохих ял шийтгэлийг онооно. “Их гар”-ын хулгайчидтай хэн тэмцэж, хэрхэн ял оноож байна вэ? Хаана хандах вэ? Иргэн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой ч “Их гар”-ын хулгайчдад хууль үйлчилж байна гэж үү?
Гурилын хулгайч гурав алхаад баригддаг. Гэтэл манай их гарын хулгайчид баригдчихаад байхад барьж хоригддоггүй нь гайхмаар. Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий. Хулгай хар мөртэй. Юу үнэн. Энэ үнэн. Урт гартын мөр хар... Хар мөрөө мэдсээр байж “МАНАН”-д төөрүүлэх гэнэ. Задарсан тэдний ядарсан арга нь энэ. Сүр дуулиантай барьж хорино. Хэдхэн хонуулаад хэрэгсэхгүй болгодог башир аргатай. Хоригдсон хүн нь хэдхэн хоноод цэвэр ариун надад цэвдэг хүйтэн хандлаа, шударгаар ажилласан надад шударга бус хандлаа гээд л өрөвдөлтэй үгсээр хорих газраас захидал илгээнэ. Ингээд удалгүй бие нь муудна, эмнэлэгт хэвтэнэ. Эх орондоо эмчлэгдэхгүй хүнд оноштой гээд хилийн дээс алхана. Эдгэрсэн л байгаа даа, энэ хүмүүс. Үхсэн гэж л дуулдаагүй. Эргэж ирнэ биз ээ, харж л байя. Хэлмэгдсэн, золиос нь болсон хүмүүс ч багагүй. Би үгүйсгэхгүй. Бидний мэдэхгүй хэрэг, хулгай дээрэм өчнөөн бий. Тоолж барамгүй. Ард иргэд нь эд хөрөнгөө, уран бүтээлч, эрдэмтэн мэргэд нь оюуны бүтээлээ, малчид малаа гээд өөр өөрсдийн өмчдөө эзэн сууж, хямгадан хамгаалж хулгайчдын саврыг бүү ойртуул! Харин энэ улсын иргэн бүр “Их гар”-ын хулгайч нартай чадлын хэрээр тэмцэх ёстой. Тэдэнд гав зүүлгэж, гянданд хорих өдөр ойрхон байгаасай. Дээрэмдүүлж байгаагаа мэдсээр байж дуугүй өнгөрч, дүлий оргиж боломгүй санагдана.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com