Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЖДҮ-ийн зээлэнд нэр холбогдсон Ц.Мөнх-Оргилыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй

 У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020 оны УИХ-ын сонгуулийг угтаж, нам дотроо ЖДҮ-чдээ цэвэрлэх ажлыг эхлүүлжээ. Эхлэлийг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-ийн зээлийг гардан тараасан Б.Батзоригоор тавих шиг болов. УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын даргад гишүүнээс татгалзах өргөдлөө өгөөд 10-аад хонож байгаа нь У.Хүрэлсүхийн ЖДҮ гэх муу нэрнээсээ салах эхний заль гэж ойлгож болох юм.

ЖДҮ-ийн цэвэрлэгээний хоёр дахь давлагаа өнгөрсөн долоо хоногт Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нараар үргэлжилж Прокурорын байгууллага тэднийг “Албадан ирүүлэх тухай” хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзаад байна. Тэдний араас алдартай ЖДҮ-чдийн цуваа үргэлжлэх төлөвтэй. Нэг хоёроор нь, гурваар нь салган ангилж, ЖДҮ-чдэд хариуцлага тооцох жүжгийн өрнөлөөс харин хэд хэдэн хүн сугарч үлдэх төлөвтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нарыг энэ ангилалд хамруулж болно. Ц.Мөнх-Оргилын тухайд “Кэй өү эм эм жи эл” хэмээх компанид ЖДҮ-ээс их хэмжээний зээл авч өгсөн ч уснаас хуурай гарсан нэгэн юм. 2016 онд Ц.Мөнх-Оргил “бяртай” байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажилласан. Энэ үедээ Хятадын туганд мэхийн уучлал гуйж, монголчуудын хүндэлж явдаг Далай ламыг дахин Монгол Улсад айлчлуулахгүй хэмээн амлаж байсан нэгэн.
Далай лам 2016 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад айлчилж, олон мянган сүсэгтэн олонд сургаал номоо айлдсан. Энэ үеэрээ Далай лам цэвэр шашны зорилгоор ирснээс ямар ч улс төрийн агуулга байхгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ айлчлалыг улс төржүүлж, монголчуудаас нууж байгаад Хятадаас уучлал гуйсныг дэлхийн хэвлэлүүд биднээс өмнө олж дэлгэсэн байдаг.
Тухайлбал, Энэтхэгийн “Indepthnews” цахим хуудас “Явуулын худалдаачин тал жигнэмгээр ард түмний итгэл найдварыг олж, хуурч байгаа тухай үлгэрт гардаг шиг Монгол Улс Далай ламын айлчлалын дараа Хятадаас ирж буй хориг арга хэмжээний эсрэг Энэтхэгийг туслахыг гуйж, Нью-Дели Улаанбаатарт туслахаа амласны дараа Монголын тал Хятадаас уучлал гуйн, дахин хэзээ ч Далай ламыг урихгүй гэж амласан нь тун эвгүй мэдрэмж байв” хэмээн бичиж байлаа.
Харин Монголын өдөр тутмын сонинууд “Дэлхийн улс орнууд “хятад тэврэлт” гэдгээс ихэд болгоомжилдог юм гэсэн. Хятад гүрэн аливаа нэг улсыг “ууц нуруу”-гаар нь бүслүүрдээд авбал тавина аа гэж гонж. Улам л шунаглан дайрч, тэврэлтээ лавшруулаад байх нь тэр. Тиймийн учир дэлхийн улс орнууд “хятад тэврэлт”-ийг гадаад бодлогодоо хамгийн их анхаарч, ажилладаг нь нууц биш. Харин сүүлийн жилүүдэд манай улсын гадаад бодлого жаахан алдаатай болчхов уу даа” хэмээн мэдэгдэж байсан.
Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайдаар ажиллахдаа цөөнгүй балаг тарьсны нэг нь энэ бөгөөд түүний Далай ламын айлчлалтай холбоотойгоор хийсэн мэдэгдлээс болж ам.долларын ханш 100 орчим төгрөгөөр нэмэгдэж билээ.
Ийм нэгэн балагтай, жинхэнэ ЖДҮ-чдийн зээлийг булааж чадсан, эд хөрөнгийн сонирхол ихтэй Ц.Мөнх-Оргилыг УИХ-д дахин нэр дэвшүүлэхгүй байх бодлогыг У.Хүрэлсүх барьж эхэлсэн сурагтай.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com