Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлэв.
Тэрээр хэлэхдээ "Дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 хүний нэгээс COVID-19 илэрлээ. Ингэснээр манай улсад коронавирусийн халдварын 17 дахь тохиолдол бүртгэгдлээ" гэв. Харин дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй байна.