Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ж.Бямбадорж: Д.Загдаа намайг бүтэн жил дарамталсан

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Д.Загдаа нарын утасны бичлэг цахим орчинд задарсан билээ. Үүнд тайлбар хийхээр Ж.Бямбадорж өнөөдөр хэвлэлд хандлаа.

Тэрбээр хэлэхдээ “Юуны өмнө би өөрийгөө хамгаалахын тулд хэвлэлд хандаагүй гэдгийг онцолъё. “Зөв амьдрах ухаан” төвтэй холбоотой материалиуд бидэнд байна. Олон асуудал бий. Г.Загдаа өөрөө надтай холбогдсон. 2018 онд би төвтэй нь очиж танилцсан. Гэр оронгүй, архины хамааралтай хүмүүсийг асарч, тойглож байгаа нь зөв. Гэтэл гомдол тасрахаа больсон. Тиймээс Манайх Ганбаяр гишүүнээр ахалсан шалгалт явуулсан. ХЭҮК бол Монголын бүх байгууллагад шалгалт явуулж, хүний эрхийн төлөө ажилладаг. Гэтэл дийлдэхгүй нэг газар гарсан нь “Зөв амьдрах ухаан” ТББ. 2019 оны нэгдүгээр сараас хойш.

Аргаа бараад бид цагдаа, прокурорт хандсан. Чимээгүй байж байгаад хариуг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд өгсөн. Заналхийлэх шинжгүй гэсэн хариу ирсэн шүү дээ. Үнэндээ “Зөв амьдрах ухаан” төвд боолын нийгэм байна. XXI зуунд шүү дээ. Төрийн шийдвэрийг гүйцэтгэх гээд очихоор нь оруулдаггүй газар. Г.Загдаа төрөөс ганц ч төгрөгний санхүүжилт авдаггүй гэж ярьдаг. Гэтэл 2018 оны жилийн эцсийн байдлаар улсаас 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. 2013 онд 265 сая, 2014 онд 171 сая, 2015 онд 81 сая, 2016 онд 30 сая, 2017 онд 24 сая төгрөг тус тус олгосныг ХНХЯ-наас олж мэдсэн. Төр иргэдээ анхааръя гэж байгаа бол үүнийг шалгаж, арга хэмжээ авах ёстой. Г.Загдаа төвийнхөө хүмүүсийг хувиасаа тэжээж байгаа гэдэг. Гэтэл ахмад настай хүмүүсийнхээ тэтгэврийг өгдөггүй, ажил хийлгээд цалинг нь өгдөггүй гэх гомдол ирдэг.

Нэг удаа бид гэнэтийн шалгалт хийх үед нэг эмэгтэйн нүд нь хөхөрчихсөн байсан. Манай ажилтан асуухад нь “Загдаад зодуулсан” гэж хариулсан байсан. Гэтэл дараа нь Г.Загдаа Өөрсдийг нь гүтгэсэн гэдэг үндэслэлээр манайхыг шүүхэд өгсөн. Өнөөх зодуулсан гэсэн иргэн нь айсандаа ч тэр үү “Тийм юм болоогүй” гээд ярьснаа үгүйсгэсэн. Тийм л юм болсон.

Бид хоёрын яриа бүхий утасны бичлэг бий. Би уг нь Г.Загдаатай 40 гаруй минут ярьсан юм шүү дээ. Чи дандаа уурлаж, уцаарлан, бухимдаж, хүмүүстэй зүй бус харьцах юм. Битгий тэгж бай гээд эвтэйхнээр ойлгуулахыг хичээсэн төдий. Гэтэл тэр бүхнийг тасдаад, эвгүй ойлгогдохоор эвлүүлсэн байна. Түүнийгээ над руу байнга илгээн, бүтэн жил дарамталсан” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com