Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ч.Чинбат: Г.Загдаагийн иргэн Х-г хүчирхийлсэн баримт бий

Өнөөдөр /2020.04.13/ ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилсан талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн харьяа халамж үйлчилгээний хэлтсүүдээс "Зөв амьдрах ухаан" ТББ-д 2003 оноос эхлэн 695 сая төгрөг олгосон гэх мэдээлэл бий. ТББ-уудыг цэгцлэхгүй бол хүссэн хүн бүр төрийн албан хаагчийг хөөж, тууж байна. Эл асуудлыг баримтжуулж, нотлох баримтуудыг цуглуулж байна. Асруулагчийнхаа эрхийг зөрчсөн бол тус байгууллагын гэрчилгээг хүчингүй болгодог.

Хохирогч Х-гийн хэрэг хуулийн дагуу тогтоогдоно, нотлох баримт бий. Гэрч хохирогчийг хамгаалах эрхзүйн зохицуулалтын дагуу ажиллаж байна. Мөн түүнд холбогдох 5 хэргийг ЦЕГ шалгаж байна.

Тэрбээр, “Иргэн Г.Загдаад таван зүйл ангиар зөрчлийн хэрэг нээсэн. Үүнд

1. Хууль сахиулагчийг эсэргүүцсэн

2. Бусдын биед гэмтэл учруулсан

3. Хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлүүд багтаж байгаа.

Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Х нь Г.Загдаад удаа дараа хүчирхийлүүлсэн гэх гомдол гаргасан. Үүний дагуу хэрэг бүртгэл нээж, хуулийн дагуу баривчилсан. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна.

Мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Бидэнд ил байгаа мэдээллээр, Г.Загдаа иргэн Х-г хүчирхийлсэн нь тогтоогдоно. Нотлох баримт байхгүй биш байгаа” гэлээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com