Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ц.Баатархүү: Намуудыг санхүүжилтээ ил тод болгох санал гаргаж байна

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийж байна. Ардчилсан Намын Үндсэн бодлогын хороо өнгөрөгч Пүрэв гарагт цахимаар хуралдаж намын генсек Ц.Тувааныг дэд даргаар томилсон бол НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм. 

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "Ардчиллын үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, Ардчилсан намд ардчиллын үйл хэргийг улам бэхжүүлэх үйлст хүчин зүтгэсэн байсан, өөрийнхөө залуу насаа зориулж байсан нөхдөдөө Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улс төрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч хүчээ нэгтгэж орох эв нэгдлийн, ялалтын уриалгыг хүргүүлж байна. Ялалтын уриалга эв нэгдлийн уриалгын утга учир юу вэ гэхээр 1996 онд Ардчилсан нам анх удаа 76 жил Монголын төр Засгийг удирдаж байсан тухайн үеийн МАХН буюу одоогийн эрх баригч МАН-ыг ялж, ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэх, хувийн өмчийг баталгаажуулах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд аваачих боломжууд бүрдэж байсан. Иймээс ардчиллын үйл хэргийг ямагт дэмждэг энэ намууд, намд байгаа улс төрчид, лидерүүдийг 2020 оны сонгуульд хамтарч орохыг саналыг хүргүүлж байна. Хамтарна гэдэг эвсэнэ гэсэн үг биш харин ардчилалтай нэгдэх гэсэн үг. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй гэж хэллээ. 

2016 оноос хойш Засгийн газар, төрийн түвшинд хэт олонх болсон хяналтгүй хоорондоо ЖДҮ, 60 тэрбумынхан гэж хуваагдаж амласан амлалтаа хэрэгжүүлэхгүй байгаа эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсооё. Ардчиллын үйл хэрэг, ардчиллын ялалтыг дахин түгээн дэлгэрүүлье гэдэг уриалгыг хүргүүлж байна. 

Мөн улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох гэх саналыг хүргүүллээ. Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг гаргачихсан. Улс төрийн нам өөрийн дүрмээр хандив тогтоох хууль дүрэм бий. Сонгуульд зардал гарна гэдгийг аудитын байгууллага тогтоочихоод байхад бусад намууд энэ санхүүжилтийг хаанаас олж авч байгааг ил тод болгох хэрэгтэй. Нэр дэвшигчид 100 сая төгрөгийн санхүүжилтээ хаанаас босгосон гэдэг нь ил тод биш байна. Ардчилсан нам бол санхүүжилтийн тайлангаа шилэн болгосон. Энэ манлайллыг бий болгосон бөгөөд бусад намууд бас энэ жишгээр яваасай гэсэн санаачлагыг хүргүүлж байна. 

Ардчиллын тугийг хамтдаа хамгаалъя, эв нэгдлээ хамгаалъя, ялалтын төлөө бүгдээрээ хамтдаа тэмцье гэсэн уриалгыг хүргүүлж байна гэдгийг Ц.Баатархүү онцоллоо. 

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 17-нд эцэслэн тодорсоны дараа санхүүжилтийн тухай тодорхой мэдээлэл олон нийтэд ил тод болох болно гэв. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com