НӨАТ-ын урамшууллын 2020 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2020 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг аж.