Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Шатахуун, дизель түлшийг литр тутамдаа 650 төгрөгөөр бууруулах бүрэн боломжтой гэв

 Өнгөрөгч гуравдугаар сарын 19-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан. Тэрбээр "Өчигдрөөс эхлээд шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буурсан. Бид дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 200 төгрөгөөр бууруулна. Учир нь дэлхийн зах зээлд шатахууны үнэ тасралтгүй унаж байна. "Роснефть" компани шатахууныхаа үнийг тонн тутамдаа 58 ам.доллароор бууруулсан. Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад 22 ам.долларт хүрээд байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор үнэ буулгах арга хэмжээг авч байна. Өнөөдөр шууд 200 төгрөгөөр буурахгүй байгаа нь үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэгтэй холбоотой. Тиймээс хямд байгаа дээр нь бид шатахууныг их хэмжээгээр нөөцлөхөөр ажиллаж байна. Ингэхдээ Замын-Үүдийн боомт дээр байгаа шатахууны агуулахыг хурдан хугацаанд ашиглалтад оруулна" гэж хэлж байсан билээ. Тэгвэл Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны үнийн асуудлаар өчигдөр (2020.04.13) мэдээлэл хийлээ.
Дэлхийн зах зээл дээр баррель газрын тос 46 ам.доллароор буураад байхад Монгол Улсад шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буураад байна. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг 200-300 төгрөгөөр бууруулна гэж байгаа нь бодит үнийн бууралт биш” гэдгийг хэлж байв.

"ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 2420 ТӨГРӨГӨӨС 1750 ТӨГРӨГ БОЛОХ БОЛОМЖТОЙ"

 Тус мэдээллийн үеэр Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр ярихдаа “Манай холбоо 2020 он гарснаас хойш ээлж дараатай албан бичиг, тооцоо судалгаа хийж, холбогдох байгууллагууд руу явуулсан. Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас 50, 200, 300 төгрөг гээд хоорондоо ижил бус үнийг хэлж, ард түмнийг төөрөгдүүлж байна. Шилний ар талаас мөсөн чихэр долоолгож байгаатай адилхан хууран мэхэлсэн арга хэмжээ авмааргүй байна. Бидэнд зах зээлийн тооцоо судалгаа байгаа. Сүүлийн 120 хоногт хийсэн тооцоо судалгаагаар бодож үзэхэд шатахуун, дизель түлшийг литр тутамдаа 650 төгрөгөөр бууруулах бүрэн боломжтой. Энэ графикийн дагуу Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар боддог. Энэ бол маш нууц байж ирсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2020 оны нэгдүгээр сараас эрчимтэй буурч байна. Тухайн үед нэг баррель газрын тос 69 ам.доллар байсан бол одоо 23 ам.доллар болтлоо буурсан. Гэтэл манай улс өнөөдрийг хүртэл 50 төгрөгөөр бууруулахаас өөр арга хэмжээ авч чадахгүй байна. Манай улсын нийт хэрэглээний 70 хувь нь дизель түлш байтал одоо хүртэл нэг ч төгрөгөөр буураагүй. Дэлхийн жишгээр дизель түлшний үнийг бууруулбал 2420 төгрөгөөс 1750 төгрөг болох боломжтой. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч тодорхой хэмжээгээр буурч, нийтийн тээврийн үнэ 100 төгрөгөөр буурах юм” гэдгийг хэлж байв. Уг тооцооллоор бодоход өнөөдрийн ханшаар АИ-80 шатахууныг 1700 төгрөгөөр худалдаалахад 38 хувийн ашигтай, АИ-92 шатахуунаас 36.5 хувь, дизель түлшнээс 38 хувийн цэвэр ашиг олж байгаа гэдгийг танилцуулсан. Засгийн газар 10-хан хувийг бууруулах гэж байна. Харин бид 20 хувийг бууруулахыг шаардаж байна гэдгийг хурал зохион байгуулагчид онцоллоо.

ШАТАХУУНЫ ҮНИЙГ 200-300 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАХ ГЭЖ БАЙГАА НЬ БОДИТ БИШ ТООЦООЛОЛ

 Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Монголын газрын тос импортлогч компаниуд дөрөвдүгээр сард 1190 литр түлшийг “Роснефть” компаниас нэг сая 29 мянган төгрөгөөр худалдан авсан. Импортлогч компаниуд НӨАТ-ын албан татвар, Авто бензин, дизель түлшний албан татвар, бусад төрлийн бүх албан татварыг оролцуулаад Монгол Улсад 495 мянган төгрөгийг татварт төвлөрүүлж байна. Импортлогч компаниуд 18 хувийн хүүгийн төлбөрийг ард түмний халааснаас төлүүлж байна. Одоо болиоч ээ. Монгол Улсын Засгийн газар, газрын тос импортлогч компаниудын зүгээс тавхан хувийн ашигтай ажиллаж байна гэж тайлбарладаг. Бидний гаргасан тооцоогоор нэг литр дизель түлшийн үнэ дээр бүх тооцооллуудыг нэмээд, 1506 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байна. Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 300 төгрөгөөр буулгах гэж байгаа нь бодит бууралт биш гэж үзэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж харж байгаа. Манай холбооны зүгээс өөрсдийнх нь боддог аргачлалаар бодохоор АИ-80 бензинийг 500 төгрөгөөр, АИ-92-ыг 500, дизель түлшийг 650 төгрөгөөр буулгаж байж, бодит үнийн бууралт болно. Нэг сар хоцорч явдаг гэж газрын тосны импортлогчид тайлбарладаг. Гэтэл шатахууны үнэ буулгах болохоор нэг сарын хоцрогдол ярьдаг, үнээ нэмэх болохоор яагаад шууд нэмдэг юм бэ" гэсэн юм. Мөн энэ үеэр Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай хаана ч, хэзээд олны өмнө мэтгэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Цаашид дээрх иргэдийн шаардлагыг хүлээн авч, дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлэхгүй бол Энхтайвны өргөн чөлөө болон Төрийн ордны хоёр талд 100 автомашин байрлуулж, зам хаана гэдгээ мэдэгдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон хүн цуглуулахгүйгээр нэг машинд нэг хүн сууж, машинаараа замын хөдөлгөөнийг хязгаарлана гэв.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com