Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өнөөдөр өглөө.
Түүний “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярилцаж буй бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Тэрээр энэ талаар өчигдөр тайлбар хийхдээ хараалын утгаар тухайн үгийг ашиглаагүй, тухайн ярьсан бичлэгийг тасалж, эвлүүлсэн гэж хэлсэн юм.