Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
УОК: Цэцэрлэг, сургуулийн хөл хориог 9 сарын 1-н хүртэл СУНГАЛАА

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зргсоосныг есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгахаар боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "УОК-ын хуралдаанд манай яамнаас хичээл сургалттай холбоотой асуудлыг хэлэлцүүлсэн. Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар ЮНЕСКО-ийн гишүүн 192 орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Хэсэгчлэн хаасан орнуудад 140 сая хүүхэд гээд нийт дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хүүхэд хөл хорионд ороод байна. Бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл заана.

Улсын болон анги дэвших шалгалтын дүнг сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцно. Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургуулийн халаалт, цахилгааныг хязгаарлаж, хэмнэгдсэн хөрөнгийг шаардлагатай зүйлд зарцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдэд улаан шугам тавихгүй. Сурагчид мэргэжлийн сургуульд элсэх болон аравдугаар ангидаа дэвшин орох шийдвэрийг өөрөө гаргана.

Харин элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаанд өөрчлөлт ороогүй. ЭЕШ-ыг долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах бөгөөд их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд цахимаар явуулна.Төгсөх ангийн хүүхдүүдийг цөөн тоогоор танхимаар давтлага өгөх асуудлыг судалж байгаа бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан 5 эсвэл 6 дугаар сард дахин хэлэлцэнэ. Сургалтын төвүүдийн зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгдөг тул сургалтын төвүүдийн үйл ажиллагааг цөөн хүнтэйгээр ажиллуулах асуудлыг тус яам хариуцна. Төлбөртэй сургуулиудын асуудлыг сургууль эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтран шийдвэрлэх боломж бий" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com