Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Чингэлтэй дүүрэгт 49 иргэний газар эзэмших эрхийг цуцалжээ

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А/170 дугаар захирамж гарган газар төлөвлөлт зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж дүгнэлт гаргах, санал танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг гурван дэд хэсэгт хуваагдаж, зуслангийн ногоон бүс, зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ, зам талбай хаасан хашаа хайс зэрэгт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Мөн ажлын цагаар иргэдээс газартай холбоотой гомдол мэдээллийг 11-319857 дугаарын утсаар авч холбогдох арга хэмжээг нь авч ажиллаж эхэлсэн” гэдгийг онцоллоо.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд газар олгох, шилжүүлэх, сунгах, цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр “Байнгын зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгааг Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат дуулгав. Тэрбээр “Ажлын хэсэг болон, байнгын зөвлөлийн ажиллагаагаар иргэдээс ирээд шийдвэрлэгдээгүй удсан газартай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал 2017 оноос хойш 940 гаруй өргөдөл гомдол шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгааг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.

Дүүргийн хэмжээнд зарим хууль бусаар олгогдсон газрын асуудлыг цагдаагийн байгууллагаас шалган эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Хууль бусаар олгогдсон газруудыг чөлөөлөх хяналт шалгалтын хүрээнд эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон захирамжуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүчингүй болгох захирамж гаргасан байна.

Энэхүү захирамжаар дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар тоот захирамж, А/83 дугаар захирамж, 02 дугаар сарын 10-ны өдрийн А/102 дугаар тоот захирамжуудаар газар олгох эрх олгосон нийт 49 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар олгосон, эзэмшүүлсэн асуудалд холбогдсон зарим төрийн албан хаагчдад хариуцлагын арга хэмжээг авч, хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг хэллээ.

Мөн дүүргийн хэмжээнд зарим хууль бусаар олгогдсон газрын асуудлыг цагдаагийн байгууллагаас шалган эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com