Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ж.Бямбадоржийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авчээ

 Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өглөө. Түүний "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьж байгаа бичлэг саяхнаас олон нийтийн сүлжээнд түгсэн билээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хариу мэдээлэл хийхдээ “Хараалын утгаар тухайн үгийг ашиглаагүй. Харин ч миний бичлэгийн хасаж, эвлүүлээд янзалчихсан байсан. Үүгээрээ намайг Г.Загдаа бүтэн жил дарамталсан” гэж хэлсэн юм.

Тэгвэл өчигдөр Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг дуудаж, уулзсан байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаарджээ.

Харин Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэж өгнө хэмээн өргөдлөө өгсөн байна

 Уг хүсэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж 11 гишүүний найм нь буюу 72.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com