Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Гадаадад хөл хорионд орсон монголчуудад яаралтай тусламж, дэмжлэг хэрэгтэй байна

 Засгийн газраас дэлхий нийтэд тархаж буй цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дотооддоо чамлалтгүй авч буй нь талархалтай. Гэвч гадаад улс оронд ажиллаж амьдарч, сурч, эмчилгээнд явсан иргэдийн асуудал хүнд байдалд орлоо. Тэдэнд зориулсан урьдчилан сэргийлэх, тусламж дэмжлэг үзүүлэх бодлого орхигдоод байгаа юм. Засгийн газрын авч буй арга хэмжээнд тэдний асуудлыг тусгасан зүйл алга. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тэр дотроо танил талтай дарга нарын хүмүүсийг тусгай нислэгээр эхний ээлжинд татан авч байгаа. Гэвч бодит байдал дээр хэчнээн шууд нислэг явуулаад ч бүгдийг нь авч ирж чадахгүй гэдэг нь тодорхой болсныг УОК-ийн дарга Ө.Энхтүвшин хүлээн зөвшөөрсөн. Мөн тэр тусгай нислэгийн онгоцоор сайд дарга, нарын хүүхэд, ах, дүү хамаатан садан, танил тал хамгийн эхэнд ирж буй мэдээлэл ч олон нийтэд түгээд байгаа. Тэгэхээр гадаадад байгаа иргэддээ тусламж дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. 

 Тухайлбал, гадаадад эх орондоо ирэх эрх нь хязгаарлагдсан, санхүүгийн хүнд байдалд орсон иргэдэд мөнгөн тэтгэмж олгох, эмнэлгийн үйлчилгээгээр хангах гэрээ хэлцэл хийх зэрэг арга хэмжээ авах цаг аль хэдийнэ болсон. Гэтэл Засгийн газар, төрийн байгууллагаас гадаадад байгаа иргэдэд яг хэрэгтэй оновчтой тусламж үйлчилгээг хүргэж ажиллаж чадахгүй байна. Корона дэлхий нийтийг айлгаж байгаа энэ цагт Монголын төр засгаас гадаадад суугаа монголчуудад чиглэсэн тусламжийн гараа яаралтай сунгах хэрэгтэй байна. Монголчууд онлайнаар эх орон руугаа уйлаад арга тасраад аврал эрж сууна. Энд суугаа ах дүүсийнх нь элэг нь эмтэрч сууна. Ийм хүнд цаг үед гадаадад байгаа монголчуудад цагийг нь олсон тусламжийг яаралтай хийх хэрэгтэй байна. Эрх барьж буй нам болох МАН гадаадад суугаа монголчуудаа хөсөр хаясан энэ цагт сөрөг хүчин болох Ардчилсан нам гадаадад суугаа монголчуудад чиглэсэн арга хэмжээг яаралтай авах саналыг оруулж, туслах гарцыг эрэлхийлж байна. Гадаадад байгаа иргэдийн талаар тоо баримт дурдъя. Одоогоор гадаадаас эх орондоо ирэх хүсэлтийг УОК-т 46 оронд буй  7623 иргэн гаргаад байна. Үүнд, бага насны хүүхэд 830,  эрүүл мэндийн шалтгаантай 85,  ахмад настан 278,  жирэмсэн 32,  визний хугацаа дууссан 250,  орон байрны асуудалтай 409,  оюутан 900,  хүндэтгэн үзэх шалтгаангүй 3800 иргэн байгаа аж. Эдгээрээс гадна  жирэмсэн, өндөр настай, оюутан, түр хугацааны визтэй 30 гаруй мянган иргэн бий. Тэд ч мөн адил эх орондоо ирэх боломжгүй болчхоод байгаа юм. Ийм учраас тэдэнд  төрийн зүгээс бодит тусламж, дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарчхаад байна. Өнгөрсөн оны статистикаас харвал нийт 76 улсад  175 мянган монгол иргэн амьдарч байна. 

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com