Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монголын нутгаар дайруулан хийн хоолой барих ТЭЗҮ-г Оросын тал хийжээ

Х.Ананд

Монгол-Орос- Хятадын эдийн засгийн харилцааны хамгийн анхаарал татаж буй сэдэв нь ОХУ-аас Монголын нутгаар дайруулан БНХАУ руу барих хийн хоолойн асуудал. Гурван улсын, ялангуяа, Монгол, ОХУ-ын тэргүүн нарын хэд хэдэн удаагийн уулзалтаар Монголоор дайруулан хийн хоолой барих асуудал нааштай шийдэгдэж, ТЭЗҮ-ээ боловсруулах шатандаа явж буй. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч хоёрдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзжээ. “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах үүднээс Оросын талаас Ажлын хэсэг байгуулсныг энэ үеэр мэдэгдсэн байна. Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьсан тохиолдолд БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангах юм. Байгалийн хий нь одоогоор хүн төрөлхтөнд мэдэгдэж буй хамгийн цэвэр, хямд, хүртээмжтэй, тээвэрлэхэд хялбар түлш юм.

Монгол Улсад ямар
ашигтай вэ?

 Дэлхийн байгалийн хийн нөөцийн 25 хувийг эзэмшдэг хойд хөршийн “Газпром” НХН нь 2006 онд Хятадын Үндэсний нефть-хийн корпорац (CNPC) байгалийн хий нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурснаас хойш царцанги байсан ажил урагшилж, 2010 оны есдүгээр сард БНХАУ-тай хийн нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ. Байгалийн хийн хоолой 2015 онд ашиглалтад орсон байхаар хоёр тал тохиролцсон ч хаагуур явуулах замаа хараахан тогтоогүй байв. ОХУ-ын зүгээс “Алтай” хэмээх 11 дүгээр чиглэлээр Казахстан, Монгол хоёрын хоорондох зайгаар Хятад руу хоолой явуулна гэсэн төсөөлөл гаргажээ. Энэ зам ЮНЕСКО-гийн байгалийн үнэт өвийн жагсаалтад багтсан дархан цаазат нутаг Укокийг дайрах болсон нь Оросын байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Алтайн онгон байгалийг хадгалж үлдэхийн тулд байгалийн хийн хоолойг тэр нутаг дээгүүр явуулахгүй гэсэн 30 мянган иргэн Засгийн газартаа эсэргүүцэл илэрхийлж, гарын үсгээ зуржээ.
БНХАУ-ын хувьд эрчим хүчнийх нь хэрэглээнд багагүй хувь эзэлж буй байгалийн хийн хоолойг татсанаар 2020 он гэхэд жилд 300 тэрбум шоо метр хэмжээтэйгээр хий нийлүүлнэ гэж тооцсон байна. Энэ нийлүүлэлтийг хангах хоолойг Монголын нутгаар дамжуулах нь техникийн болоод өртөг зардлын хувьд хамгийн боломжтой хувилбар гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Гэвч ОХУ-ын зарим шинжээчид Монголоор дамжуулан хийн хоолой тавих нь эдийн засгийн хувьд ашиггүй. Монголын хүн ам цөөн тул хэрэглэгч бага. Мөн гадаад улс орноор дамжуулахад эрсдэлтэй, ямар нэг улс төрийн маргаан гарахад Монголд л ашигтай болно хэмээн эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлсээр иржээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр жилийн өмнө ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт дээр “Монголчууд байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулах санал тавьсан. Бид дэмжиж байна. Гэхдээ техник-эдийн засгийн судалгаа хийх шаардлагатай” хэмээн хэлж байв. Энэхүү хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулан тавьснаар Монголд хэр ашигтай байж болох талаар “Veta” группийн Удирдах зөвлөлийн гишүүн Илья Жарский хэлэхдээ “Мэдээж Монгол Улс дамжин өнгөрөх орон болсноор дамжин өнгөрөх төлбөрөөс ашиг олж, Оросын хийг шууд худалдан авах боломж бүрдэнэ” хэмээн хэлжээ. Зарим эксперт “Бээжин рүү хий нийлүүлэх тохиолдолд Монголын нутгаар дамжуулбал туулах зам нэг мянган км-ээр дөт байна. Монголын тэгш талаар хийн хоолойг дайруулбал өртөг багасна. Оросын нутаг дэвсгэр дээр хийн хоолой Ямалаас Томск хүртэл, дараа нь Красноярск, Эрхүү, Улаан-Үд рүү хүрэх бөгөөд Дорнод Сибирийн томоохон хотууд, үүний араас Монголын Улаанбаатарыг хийгээр хангах боломжтой болно. Ингэснээр Баруун Сибир, Ямалын хийг Европ болон Хятад, Алс Дорнод руу нийлүүлж, хийн хангамжийн нэгдсэн систем утгаараа бий болох юм” гэжээ.

ОХУ-ын дэмжлэг

 ОХУ өнөөдрийг хүртэл байгалийн хийгээ БНХАУ руу ямар нэг дундын зуучлагчгүйгээр нийлүүлсээр байгаа юм. 2014 онд Москва “Сибирийн хүч” дамжуулах хоолойгоор Хятад руу байгалийн хий нийлүүлэх түүхэн гэрээг үзэглэсэн. Гэрээний дагуу Дорнод Сибирийн газар нутгаар буюу Якут дахь Чаяндинский болон Эрхүүгийн бүс нутаг дахь Ковыктинский ордуудаас ОХУ-ын дотоод зах зээлд байгалийн хий нийлүүлж, улмаар БНХАУ руу экспортолно. Энэхүү хий дамжуулах хоолойн барилгын ажил бараг дуусч байгаа бөгөөд дамжуулах хоолойн шугамын ажлын 40 км цооногийг гагнах ажил үлджээ. Эхний хийн нийлүүлэлтийг 2019 оны эцсээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд гэрээнд жилдээ 38 тэрбум куб метр хийг 30 жилийн хугацаатайгаар, 400 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр нийлүүлэхээр заасан аж.
Үүний дараахан баруун чиглэлд Хятад руу хий дамжуулах "Сибирийн хүч-2" гэх хийн хоолойн хоёр дахь чиглэл буюу Хятадын баруун хойд хэсэг рүү Ямало-Ненецкийн автономит тойргоос Алтайн хязгаар нутгаар дамжуулан жилд 30 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх тухай ярьж эхэлсэн билээ. ОХУ-ын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэх мэргэжилтэн Игорь Юшков “Монголын газар нутгаар дамжуулан хийн хоолой барих үлгэр мэт төсөл “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэх бас нэгэн хувилбар байх боломжтой” хэмээн ярьжээ.
Владимир Путин хийн хоолойг Монголоор дамжуулах саналыг дэмжсэн бөгөөд Оросын баруун хилээр дамжуулан хийн хоолой барихыг хүсэхгүй байгаа бол Монголоор дайруулж барья. Энэ тохиолдолд чиглэл илүү дөт болно. Хятадын зүүн эргийн бүс нутагт хийн хэрэгцээ шаардлагатай гэсэн санаагаа Хятадад далдхан илэрхийлсэн билээ.

Эрсдэл бий юү?

 Монгол Улс дамжин өнгөрөх орон болсноор дамжин өнгөрөх төлбөрөөс ашиг олж, Оросын хийг шууд худалдан авах боломж бүрдэнэ. ОХУ-тай дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж, БНХАУ-ын байгуулж буй “Торгоны зам” эдийн засгийн бүсэд багтах явдал бидний шинэ зорилт болж буй. Гэвч энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд гадаад харилцаандаа баримталж ирсэн “Аливаа эвсэлд үл нэгдэх” уламжлалт бодлогоосоо татгалзах хүндхэн сорилттой тулгарч байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм.
Байгалийн хий дамжуулах хоолойг манай нутгаар тавьснаар Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь цаг хугацааны асуудал болж байна гэж үзэж буйгаа ч илэрхийлсээр байна. Хоёр хөрш өмнө нь нэг бус удаа дээрх шаардлагыг тавьж, биелүүлбэл том төсөлдөө багтаах асуудлыг авч үзэхэд бэлэн гэж мэдэгдсэн билээ. Хоёр хөрш орон Монголыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэх лоббиг олон жил идэвхтэй явуулж буй. Цаашлаад хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нь манайд улс төрийн дэглэмтэй холбоотой өөрчлөлт авчрах нь бараг л ойлгомжтой боллоо гэж дүгнэх нь ч байгаа юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com