Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монголын энхийг сахиулагчид олон улсын хүмүүнлэгийн ажилчдын амийг аварчээ

 БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Энэ сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 14.50 цагт Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг манай цэргийн алба хаагчид таслан зогсоож, тухайн хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангалаа.
Тодруулбал, Юнити секторын командлагчийн захирамжийн дагуу НҮБ-ын баазын гадна зэвсэггүй бүс /200 метрт/-д эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Н.Пунцаг тасгийн захирагчтай “Зүчи” эргүүлийн бүлэг зэвсэглэсэн иргэд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулаад байгаа тухай мэдээг ажиллагааны удирдлагын төвд илтгэсэн. Үүссэн энэхүү цагийн байдлыг үнэлж, батальоны ажиллагааны удирдлагын төвөөс ажиллагааны төлөвлөлтийн офицер ахмад Б.Цээноровоор ахлуулсан ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Д.Нямдаваа, А.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг томилогдов. Тэд тухайн газарт очсон даруйдаа зэвсэглэсэн этгээдүүдтэй асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг оролдсон боловч манай эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид руу орон нутгийн хэлээр орилж, илтэд уурлан, 7.62 мм-ийн АКМ загварын буу тулган сүрдүүлэн заналхийлж, хүмүүнлэгийн ажилтныг хүч хэрэглэн мотоцикль дээр суулган авч явах оролдлогыг хэд хэдэн удаа хийжээ.
Энэ үед манай энхийг сахиулагчид үүссэн цагийн байдлыг үнэлж, хүмүүнлэгийн ажилтныг хамгаалахын тулд зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг “Хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу НҮБ-ын цэргийн сүр хүчийг үзүүлэн амаар анхааруулах, буу цэнэглэх, зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг илтгэх зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалан авч хэрэгжүүлсэн байна.
Гэсэн хэдий ч зэвсэглэсэн этгээдүүд шаардлагыг үл тоон улмаар хүмүүнлэгийн ажилтныг мотоцикльд суулган зугтах оролдлого хийсээр байсныг, шуурхай бүлгийн даргын шийдвэрийн дагуу “Зүчи” эргүүлийн бүлэг дөрвөн нэгж техникээр өртөөлчилсөн хаалт тавих аргаар саатуулан зогсоож аврах ажиллагааг эрсдэлгүй явуулсан. Энэ үед зэвсэглэсэн этгээдүүд зэвсэг хэрэглэн агаарт зургаа, бүлгийн машины урд хэсэгт газар луу гурван удаагийн буудлага үйлдэж манай цэргийн алба хаагчдыг зогсоохыг оролдсон нь амжилтгүй болжээ.
Түүнчлэн тухайн үүссэн цагийн байдлыг үнэлж шуурхай бүлгийн даргын гаргасан шийдвэрийг д/а Э.Лхагвасүрэн ахлагчтай эргүүлийн хоёр дугаар бүлэг /дэд ахлагч Д.Даш-Өлзий, Ж.Отгончулуун, С.Цэнд-Аюуш/ эр зориг гарган, үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэснээр уг ажилтныг “Хубилай” баазын байрлалд авч ирснээр мандатад заагдсан үүргээ биелүүлэв. Энэхүү үйл явдлын мөрөөр Мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахара, ӨСАБХХ-ний IV дивизийн захирагч, хошууч генерал Карло Куал Руаи нар хүрэлцэн ирж болсон үйл явдлын талаар тодруулж, батальоны удирдлагатай уулзсан. Уулзалтын үеэр хатагтай Хироко Хирахара “Монголын батальоны цэргийн алба хаагчид зэвсэглэсэн этгээдүүдийн заналхийллийг үл тоон, эрсдэлийг сөрөн хариу буудлага хийлгүйгээр хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг хангасанд сэтгэл өндөр байна. Монгол цэргүүд шаардлагатай үед зэвсэг хэрэглэх бүрэн чадвартай, мэргэжлийн цэргүүд гэдгээ дахин баталлаа. Та бүхэнд НҮБ ямагт итгэж, та бүхнээр бахархдаг” хэмээн онцолсон юм. Мөн тэр бээр хошууч генерал Карло Куал Руаид хандан “ӨСАБХХ-ний цэргүүд дахин ийм үйлдэл гаргавал хатуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэв.
Харин хошууч генерал Карло Куал Руаи болсон үйл явдалд хамарсч байгаагаа илэрхийлэн, Мужийн зохицуулагч болон монгол цэргүүдээс уучлал хүссэн юм. Учир нь хүмүүнлэгийн ажилтныг барьцаалах оролдлого хийж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүд нь энгийн хувцас өмссөн ӨСАБХХ-ний IV дивизийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн алба хаагчид байсан нь эл үйл явдлын дараа тогтоогдсон.
Ийнхүү ажиллагаанд ахмад Б.Цээноров, сургагч ахлагч Д.Нямдаваа, А.Мягмарсүрэн, ахлах ахлагч Н.Пунцаг, дэд ахлагч Э.Амарсайхан, М.Алтайншагай, Б.Батсүмбэрэл, Т.Баяраа, Ц.Ганбаатар, Д.Даш-Өлзий, Э.Лхгавасүрэн, Ж.Отгончулуун, С.Цэнд-Аюуш, О.Цэрэндэндэв, С.Соёлмөнх нар эрсдэлтэй нөхцөл байдалд эр зориг, мэргэжлийн ур чадвараа харуулан НҮБ-ын мандатаар хүлээсэн үүрэг нэр төртэй биелүүлж, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com