Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
АН: Гадаадад буй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэддээ сар бүр 500 доллар олгох төсөл санаачиллаа

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын зүгээс гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

 Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага байгаа. 

Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийн Засгийн газраас авах арга хэмжээ чухал болоод байна. Тиймээс АН-аас  УИХ-д байгаа гишүүд хамтран цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлэх байна. Гэвч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байгаа" гэж хэллээ. 

АН-ын зүгээс өргөн барьж буй уг тогтоолын төсөлд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн тэр дундаа хүндэтгэн үзэх шалтгаантай 50 орчим иргэнд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг тусгажээ. Энэхүү дэмжлэгийг хил хаасан хугацаанаас эхэлж, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдэд олгох тооцоо гаргасан байна. 

Мөн тэрээр сонгуульд зориулсан шаардлагагүй бүтээн байгуулалтыг зогсоож, цар тахлын үед зарцуулах боломжтой гэдгийг хэллээ. Ийнхүү дэмжлэг үзүүлэхэд дотоодын нөөц бололцоо хангалттай, гаднаас зээл тусламж авахгүйгээр зохицуулалт хийж болно хэмээсэн юм. 

Гадаад улсад хүнд нөхцөл байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг

хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төсөлд:

1. Короновирус цар тахлын улмаас  гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг түр зогсоосонтой холбогдуулан хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол улсын иргэн бүрд байр хоолны наад захын хэрэглээг хангахад зориулж 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын хил нээгдэж эх орондоо ирэх боломж нээгдэх хүртэл сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх,

Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах түр журам боловсруулж хэрэгжүүлэх,

Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд, консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэнийг бүртгэх ажлыг зохион байгуулах, 

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/, энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/ нарт тус тус даалгасугай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com