Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Эрсдэл дунд байгаа эмч нараа анхаарч байна уу?

Ц.ХАС

 Дэлхийн бараг бүх улс оронд тархаад байгаа коронавирус COVID-19-ийн халдварын голомтод, өөрсдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулан өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа дэмжиж 50 тэрбум рубль гаргаж байгаагаа ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин зарлалаа. Үнэхээр агаар дуслын замаар халдварладаг, өнөө хүртэл урьдчилан сэргийлэх вакцин, эмчлэх эм нь гараагүй, хоногт өчнөөн мянган хүний амь авч одож байгаа энэ аюулт өвчнийг хүн арддаа тархаахгүйн төлөө, өвчилсөн хүнийг эрсдүүлчихгүйн төлөө дэлхий дахины хэдэн сая эмч, эмнэлгийн ажилтан тэр эрсдэл дунд цаг наргүй, нойр хоолгүй шахам ажиллаж байна.
Тэдний нэг хэсэг нь манай эмч, эмнэлгийн ажилтнууд. Улс орондоо байгаа иргэдэд энэ өвчин тархаагүй байхад л харийн франц иргэнийг хаа холоос өвчинтэй хамт авчирч ард түмнээ айдаст авхуулан, хэдэн эмч нараа эрсдэлтэй бүс рүү оруулсан.
Чухамдаа өнөөдөр Монгол Улсад илрээд байгаа нийт 30 тохиолдлын сүүлийн 13-ыг эс тооцвол дотор нь гадаадын иргэд бий. Улсын Онцгой комисс, засгийн газар харьд суугаа элэг нэгтнүүдээ татаж авчирч байна гэдэг нэрийн дор дунд нь гадны хүн хавчуулаад, тэд нь өвчин тээж ирээд байгаа нь нууц биш....
Ингэж аюулт өвчний бүсэд манай эмнэлгийн хэдэн хүн ажиллаж байна аа. Яг өвчтэй хүмүүсийг эмчилж асарч байгаа эмч сувилагч, тэдний хоол ундыг бэлтгэж байгаа тогооч ажилчид, гаднаас ирсэн хүмүүсийг тусгаарлаж байгаа байруудад ажиллаж байгаа хүмүүс гээд...ЭМЯ нэг мэдээллийнхээ үеэр 300 шахам хүн гэж нэг дуугарсан нь бий. Одоо гадаадаас татан авчирч байгаа хүний тоо, өвчин илэрсэн өвчтөний тоо нэмэгдээд ирэхээр энэ тоо нэмэгдэж байгаа нь гарцаагүй. Ингэхэд яг л өвчилсөн хүн шиг тэр эмнэлгээсээ гаралгүй 14-21 хоногоор тусгаарлагдаж ар гэрээ мартан, хамгаалалтын битүү ч хувцсаа тайлах эрхгүй байгаа тэр эмч эмнэлгийн ажилтнуудаа манай төр засаг хэр дэмжиж байгаа билээ. Тэдний маань цалин ямар билээ. Сайндаа 600-700 мянган төгрөг. Энэ голомтод ажиллаж байгаа эмч ажилтнууддаа тус бүр нэг сая төгрөгийн нэмэгдэл олгох тухай саявтар нэг дуугарсан, олгосон эсэх нь тодорхойгүй. Гэтэл орост эмч нарын цалин харьцангуй өндөр. Тэнд эмч нар дунджаар 50-60 мянган рублийн цалинтай. Зарим бүс нутагт 100 мянган рублиэс илүү цалин авдаг эмч нар ч бий. 50 мянган рубль гэдэг манайхаар хоёр сая орчим төгрөг. Орос амьжиргааны өртөг өндөртэй ч гэсэн манай эмч нарын цалингийн дэргэд хамаагүй өндөр.
Ийм байхад энэ өвчний дэгдэлттэй холбоотойгоор гаргаж байгаа хөрөнгө, таван тэрбум гаруй төгрөг, дээр нь энэ өвчний эсрэг арга хэмжээнд зориулан хувь хүн, байгууллага аж ахуйн нэгжүүдээс өргөж байгаа хандив зэргээс энэ хэдэн эмч, эмнэлгийн ажиллагсадынхаа цалинг нэмчхэж болмоор доо. Нэг сая төгрөгийн нэмэгдэл юу болох вэ, гурван сар ар гэрээ орхин нойр хоолгүй зүтгэж байгаа эмчид сарын 300 мянган төгрөг л нэмэгдэж байна гэсэн үг. Үүний оронд үндсэн цалинг нь олигтойхон нэмчихмээр. Ийм санал олон нийтийн сүлжээгээр аль хоёрдугаар сараас эхлэн давлагаалсаар байгаа нь төр засгийн эрх мэдэлтнүүдийн анхааралд өртөхгүй байна гэж үү.
Сонгуулиа хугацаанд нь явуулна хэмээж сонгуулийн шоу болгон нийслэлийн төв цэцэрлэгийг 3,4 тэрбум төгрөгөөр засч тохижуулж, яам тамгын газрын албан тушаалтнуудынхаа цалинг нэмнэ гэж байхын оронд гурван сая хүнийхээ эрүүл мэндийн манаанд зогсч, дээр нь аюулт тахлын дунд цаг наргүй ажиллаж байгаа хэдхэн эмч, эмнэлгийн ажилтныхаа цалинг нэмчихвэл уг нь хэрэгтэй сэн.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com