Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ж.Мөнхцэцэг: ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрсэн бол олон мянган залуус харь улсыг зорихгүй байсан

“Монгол ванн констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан танай үйлдвэрт ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна вэ?
-Одоогоор шууд нөлөөлөх буюу үйлдвэрээ зогсоох хэмжээнд асуудал үүсээгүй байна. Манайх түүхий эдээ БНСУ-аас авдаг. Газрын ачаа ирж байна. Өнгөрсөн 1-3 дугаар сард түүхий эдээ хэвийн татан авсан. Манай үйлдвэрлэл барилгын салбартай шууд хамааралтай. Өнгөрсөн жил баригдаж боссон барилгууд өдийд дотор заслаа хийдэг бөгөөд манай бүтээгдэхүүнийг хамгийн сүүлд суурилуулдаг. Тиймээс ашиглалтад орох барилгуудын ажил хэвийн үргэлжилж байгаа учраас манайх ч бас доголдолгүй ажиллаж байна. Гэхдээ зөвхөн манайхаар ванны үйлдвэрлэл хэвийн явж, эдийн засаг сайн байна гэж дүгнэж болохгүй.
-Байдал энэ хэвээр үргэлжилбэл үйлдвэрлэлд учрах эрсдэлээ тооцож үзсэн үү?
-Коронавирус энэ хэвээр даамжирвал нэгэнт баригдаж буй барилгууд энэ жилдээ дуусах ч дараагийн ажлууд нь явахгүй бол хүндрэл үүснэ. Гэхдээ Засгийн газраас НДШ-ийг төрөөс хагас жилийн хугацаанд хариуцах гэх мэт зохицуулалт хийж байгаа нь үйлдвэрлэгч бидэнд тодорхой дэмжлэг болж байна. Гэхдээ төр засгийн шийдвэр өнгөрсөн жилүүдэд буруу системээр явчих­сан, авлигачин, луйварчин гээд аль бүтэхгүй хүмүүс төрийг барьж байсны улмаас өнөөдөр гаргаж буй төр засгийн шийдвэр доод шатандаа хэрэгжихэд хүндрэлтэй байна гэж дүгнэж байна.


-Та өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-ийн талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Уйгагүй явсны эцэст ганцаархнаа задгай үнийн дүнтэй зээл авч чадсан?
-Үйлдвэрийн барилга байгуу­ламж тоног төхөөрөмжийг бий болгоход байнга санхүүгийн хүнд­рэлтэй тулгарч бага хүүтэй ЖДҮ гэх мэт зээл нь хүсээд хайгаад ч олдох боломжгүй байдаг байв. Тиймээс өндөр хүүтэй банкны зээлээр л асуудлаа шийдэж үйлдвэрлэлээ тасралтгүй явуулсаар ирсэн. Ингээд ЖДҮХС-ийн хэрэг 2018 онд ил болсноор 2019 онд тус сангаас 81.7 сая төгрөгний зээл авч, үйлдвэрийн тоног төхөөрөмждөө шинэчлэл хийсэн. Манайхаас бусад компаниудын зээл дандаа тэгш оронтой буюу хэдэн зуун сая, тэрбумаар гарсан шүү дээ.
-Танай зээлийн хүсэлтийг гурван удаа буцаасан гэсэн. Зээлийн шалгуурыг нь хангаагүй юу, эсвэл хүнд суртал байв уу?
-Манай компани ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ 2014, 2015, 2016 онд жил дараалан өгсөн ч байнга л татгалзсан хариу авсаар 2017 онд л хамрагдаж чадсан юм. Гэсэн ч барьцаа хөрөнгө хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар нийт хүссэн зээлийнхээ 40 орчим хувьд нь л санхүүжилт авч чадсан. Хэдийгээр олон жил зарцуулж, төслөө бүрэн хэрэгжүүлэх хэмжээнд хүрэхгүйн дээр тухайн жилийн хамгийн задгай дүнгээр зээлд хамрагдсан цорын ганц аж ахуйн нэгж болсон ч энэхүү зээл манай компанид түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэх боломжийг олгосон. Ингэснээр зөвхөн сар гаруй хугацаанд үйлдвэрлэлийн ажлаа төлөвлөдөг байсан бол ажлын захиалгаа 1-2 улирлаар урьдчилж авч чаддаг болсон. Захиалга, борлуулалт өссөнөөр тогтмол ажлын байр нэмэгдэж, компанийн үйл ажиллагаа тогтворжсон шүү.


-Зээлийн барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд “Зээлийн батлан даалтын сан”-д ханддаг гэж дуулсан. Танай хувьд тийм боломж байгаагүй хэрэг үү?
-Манай компани үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө шинэчлэх үүднээс 400 сая төгрөгийн зээл хүссэн боловч ЖДҮХС Зээлийн батлан даалтын сантай хамтарч ажилладаггүйн улмаас хурааж хуримтлуулсан эд хөрөнгө муутай жижиг үйлдвэрлэгч нар энэхүү зээлд шалгарсан ч тэр бүр хүссэн зээлийн хэмжээгээрээ хамрагдаж чаддаггүй юм билээ. Дээрх хоёр байгууллага аль аль нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилготой төрийн байгууллагууд. Тийм атлаа хоорондоо уялдаа холбоо муутай ажилладаг нь жинхэнэ үйлдвэрлэгч нарт маш том даваа, шалгуур болдог. Энэ шалгуурыг жинхэнэ үйлдвэрлэгч нар бараг давж чаддаггүй, хөнгөлөлттэй зээл зорилтот бүлэгтээ өмнөх жилүүдэд хүрч чадаагүй гэдэг нь ЖДҮХС-ийн хөрөнгийг эрх мэдэл бүхий хэсэг бүлэг этгээдүүд завшсан тухай дуулиан нотоллоо.
-ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрвэл ажлын байр нэмэгдэхээс эхлээд баялаг бүтээх нь?
-Тийм. Хэрэв ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрдэг бол хийж бүтээх их хүсэл тэмүүлэл байгаад санхүүжилт авч чадахгүйн улмаас ажилгүй “лааз өшиглөж”, аргагүйн эрхэнд амьдралаа залгуулахаар харь улсыг зорих залуучуудын тоо бодитоор багасах байлаа. Өөрсдийн хүчин чармайлтаар дөнгөн данган хөл дээрээ зогсч байгаа олон жижиг дунд үйлдвэрлэгч нар үйлдвэрлэлээ тэлж, чанар технологио сайжруулж, ажлын байрны тоо өсч, чадавхжих байлаа. Энэ хэрээр Монгол Улсын хөгжлийн хурдасгуур нэмэгдэж, элэг бүтэн, аз жаргалтай Монгол өрхийн тоо олшрох байлаа.


-Танай компани үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байгаа вэ?
-“Монгол ванн констракшн” ХХК нь 2012 оны зургадугаар сард “Гантиг ванн констракшн” ХХК нэртэйгээр бaйгуулaгдсан. Импортын бүтээгдэхүүнийг орлох чанартай, өнгө загварын өргөн сонголттой шахмал чулуун ванн, угаалтуурыг БНСУ-ын баталгаат түүхий эд, эх орныхоо байгалийн чулууг ашиглан үйлдвэрлэж эхэлсэн. Манай компанийн гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл нь олон монгол залуучуудын адилаар БНСУ-д 2007-2011 онд ванны үйлдвэрт гэрээт ажилтнаар ажиллаж байгаад 2011 онд эх орондоо ирсэн юм. Тэр үед Монгол Улсад барилгажилт хурдацтай хөгжиж байсан учраас тухайн цаг үед эзэмшсэн мэдлэг чадвар дээрээ тулгуурлан импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдэж, гэр бүлийнхээ хүний хамтаар энэхүү компаниа үүсгэн байгуулсан.
-Хэчнээн нэр төрлийн ванн үйлдвэрлэж байгаа вэ?
-“Монгол ванн” компанийн үйлдвэрлэх үндсэн бүтээгдэхүүн нь 1-2 метрийн урттай 20-иод төрлийн ванн, 10 гаруй төрлийн угаалтуур үйлдвэрлэж байна. Бид тухайн хэрэглэгчийн тав тухыг бүрэн хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх үүднээс захиалагчийн хүсэлтээр 20 гаруй төрлийн өнгөний сонголттой үйлдвэрлэхээс гадна усан массаж буюу жакузи, дэр бариулыг нэмэлтээр тоноглож өгдөг. Мөн хүргэлт угсралтын үйлчилгээг хийж гүйцэтгэх, монгол ваннаа худалдан авснаас хойш хэдэн ч жил өнгөрсөн бай засвар үйлчилгээ үзүүлэх зэрэг нэмэлт үйлчилгээ бий болгон “Ванн бол усанд ордог хэрэгсэл” хэмээх ойлголтод хамаарах бүхий л ажил үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэн ажиллаж байна. Тэрчлэн ажлын 1-2 өдөрт багтаан үйлдвэрлэж, захиалсан газарт нь хүргэж өгдөг нь хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг шүү.
-Технологи нь БНСУ-ынх гэхээр Хятадаас илүү чанартай гэсэн үг үү?
-Шахмал чулуун ванныг БНСУ-ын стандарт болон тус улсын технологийн дагуу үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний гол орц нь байгалийн чулуу учир бат бөх, эдэлгээ сайтай, хүний биед сөрөг нөлөөгүй. Харин үнэ өртгийн хувьд Европын импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад хямд, БНХАУ-ын дэргэд чанартай гэдгээрээ ялгаатай. Бид хэрэглэгчийнхээ хүссэн хэмжээгээр уртаас нь хасч, тайрч, догол гаргаж өгдөг ба бүх ванн нь халтирахаас сэргийлсэн товгор хээтэй. Түүнчлэн энэхүү зориулалтын ванны нүүрийг авч хэрэглэж болдог тул сантехникийн аливаа хүндрэл гарсан үед тохиромжтой байхаар шийдсэн.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com