Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
А.Цэрэнбат: Дарханы замын ажилд ахиад таван хятад компани орж ирээд байна

Б.Наран

 Улаанбаатар-Дархан хоорондын авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийг хүртэл хойшилсоор, түүнд оруулсан 180 сая ам.долларын хөрөнгө оруулалт салхинд хийсээд байна. Гэвч өнөөдөр замын ажилд хариуцлагагүй хандсан салбарын сайдтай Засгийн газар хариуцлага тооцох боломжгүй гэж мэдэгджээ. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хохирсон иргэдийн эрхийг хамгаалахаар тэмцэж буй “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбатаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Та бүхэн Б.Энх-Амгалан сайдтай хоёр төрлийн маргаан шүүх дээр эхлүүлсэн. Энэ асуудал ямар шатанд явна вэ?
-Бидэнд өнөөдрийн байдлаар 300 хүний 200 сая төгрөгийн хохирол бүртгэгдээд байна. Гэвч захиргаа, иргэний шүүх аль аль нь бидний хүсэлтийг хүлээн авахгүй, ямар нэг бичиг баримт дутуу гээд маргаан үүсгэхгүй байна л даа. Хонгилын шүүх гэж байдаг нь үнэн бололтой. Тэгэхээр бид хууль дүрэм, ном журмаар нь яваад нөхөн төлбөрөө гаргуулъя гэж байхад тоохгүй бол энэ асуудал дээр улс төржинө гэдгээ албан ёсоор мэдэгдмээр байна. Засгийн газар энэ замыг 11 сард ашиглалтад оруулна гэсэн оруулаагүй. Гурван сард ажил эхэлнэ гэсэн эхэлсэнгүй. Зургаан сард ашиглалтад орно гэдэг нь ч худлаа юм байна. Тэгэхээр бид одоо улс төрийн нам эвсэлтэй нэгдэж, тэмцлээ цааш үргэлжлүүлнэ.
-Хариуцлагын асуудлыг та бүхэн шат шатны удирдлага, албан тушаалтнуудад тавьж байсан. Тодорхой хариу ирсэн үү?
-Бид энэ замтай холбоотой эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад гомдол гаргасан. Тэдний зарим нь бидэнд хариу ирүүлсэн. Гэхдээ нааштай хариу тун цөөн. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж замыг муу менежментээр удирдсан Б.Энх-Амгалан сайдад хариуцлага тооцооч гэсэн. ЗГХЭГ-аас үүний хариуд “Энэ замыг ашиглалтад ортол Б.Энх-Амгалан гэдэг хүнтэй хариуцлага тооцох боломжгүй” гэсэн. Иргэд бодитой тодорхой хохирол яриад байхад 14 хүн амь насаараа хохирчихсон, 130-140 осол цагдаагийн газарт бүртгэгдсэн, өдөрт дор хаяж 10-20 машин энэ зам дээр дугуйгаа, шилээ хагалж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ гэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шүүхэд ханд” гэсэн. Мөн зам засвар, арчлалт хариуцдаг компанид нь хандахад “Бидэнд төсвийн зардал байхгүй. Тийм болохоор гүйцэтгэгч компанид ханд” гэдэг. Энэ мэтээр төрийн байгууллагууд энэ асуудлыг бие бие рүүгээ түлхсэн хандлага харуулж байгаад харамсч байна.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ зам дээр мэргэжлийн дүгнэлт гаргасан болов уу?
- МХЕГ-аас энэ зам дээр ямар дүгнэлт гаргав, стандартын шаардлага хангасан эсэхийг шалгасан бичиг байна уу гэхээр “Өгөхгүй” гэдэг хариу өгч байгаа. Тендерт оролцсон компаниудад хөндлөнгийн хяналт хийж байсан “ICT” гээд компани руу бичиг явуулахад хариу ирүүлээгүй байна. Энэ компани 10 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан юм билээ. Хэн ч хариуцлага хүлээхгүй, хариу өгөхгүй болохоор бид Дарханы зам бол зүгээр мөнгө угаадаг хэрэгсэл болжээ гэдэг дүгнэлтэд хүрээд байна. Үндэсний компаниудаа орууллаа гэсэн одоо хүртэл тэр ажил нь эхлээгүй байх жишээтэй. Магадгүй энэ зам энэ жил ашиглалтад орж чадахгүй юм байна. 2023 онд ирэх сонгуулийн өмнө ашиглалтад орж магадгүй гэх хүмүүстэй таарах боллоо.
-Тээврийн цагдаагийн албанаас энэ замтай холбоотой дүгнэлт, тоон мэдээлэл гарсан болов уу?
-Дарханы зам дээр та бүхэн яаж ажиллаж байна гэсэн асуулгыг Тээврийн цагдаагийн албанд тавьсан. Тэдний зүгээс “Замын нөхцөл үнэхээр муу байгааг онцлоод өгсүүр, уруу газруудад гэрэл гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ тавиач гэдэг шаардлагыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн гэж Д.Амарсайхан хурандаа хэлсэн. Мөн тэрбээр “Манай байгууллагын зүгээс нэмэлт пост гарган ажиллаж байгаа. Замын ажлын явц зогссон, зам муу байгаатай холбогдуулж ард иргэдэд сэрэмжлүүлэг, заавар зөвлөмж өгөх ёстой ч Зам тээврийн яамнаас өнөөдрийг хүртэл нэг ч удаа ийм зөвлөмж гаргаагүй. Эрсдэлтэй зам гээд зөвлөгөө, зурагт хуудас, иргэдийг болгоомжлуулсан зөвлөмж өгөөгүй” гэдэг хариулт өгсөн байгаа.
-Энэ зам эрх баригчдын мөнгө угаах хэрэгсэл болчихлоо гэж байна. Үүнийг нотлох шинэ баримт, мэдээлэл та бүхэнд байна уу?
-. Бидэнд хөшигтийн зам, нисэхийн зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж байсан туршлага бий. Урсгалыг хаахгүй, хуучин замыг байлгаж байгаад хажууд нь шинэ зам барьж байсан шүү дээ. Гэтэл Дарханы зам дээр сэтгэлийн хөөрлөөр тооцоо судалгаагүй, бүгдийг нь хуулаад хаячихсан. Үүнээс болоод маш олон иргэд хохирч байна. Үүнээс гадна анх нэг талдаа хоёр эгнээ, эсрэг урсгалтай дөрвөн эгнээ зам барина гэж байсан. Тэгвэл өнөөдөр хоёр дахь шатны тендерт ахиад таван хятад компани орж ирсэн. Энэ ажилд оролцох гэж орж ирсэн баахан хятадууд Драгон дээрээс Дарханы автобусанд сууж байна гэх мэдээ чих дэлсэх болоод байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com