Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хэсгийн ахлагч нэртэй "Ухуулагч" нар тэрбум төгрөгөөр цалинжина

 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах тухай шийдвэр гарч, энэ долоо хоногоос хэрэгжиж эхэллээ. Дээрх шийдвэрийн талаар цахим орчинд шүүмжлэлтэй хандах иргэд цөөнгүй байна. Тэд, “МАН-ын ухуулагч нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж эхэллээ”, “Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд МАН нийслэлд онцгой анхаарал хандуулж буйгаа ийн харууллаа” гэх мэтээр байр сууриа илэрхийлж байгаа юм. Бас болоогүй, нийслэл дэх 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагч нарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нугалж бодож олгохоор болжээ. Тэгэхээр нэг хүнд ногдох цалин 630 мянга, үүнийг 1700 хүнээр тооцвол сард тэрбум төгрөг улсын төсвөөс ухуулагч нарын халаасанд орно гэсэн үг. Улсын төсөв гэдэг нь угтаа татвар төлөгчдийн хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгөний нэгээхэн хэсгээс бүрддэг сан хөмрөг. Гэтэл эрх баригч МАН бидний халааснаас ичих ч үгүй хулгайлж, хэсгийн ахлагч нэртэй сонгуулийн туслах ажилтнуудаа цалинжуулахаар болжээ.
Нөгөө талаар, эрх баригчид дэлхий нийтэд заналхийлж буй цар тахлын аюулыг сонгуулийн тактикийнхаа нэгээхэн хэсэг болгож байна уу гэх хардлага төрөх боллоо. Ингэж хардахын учир гэвэл, тэд хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаа болгож орчны аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч, хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллуулах гэнэ. Энэ нь угтаа, сөрөг хүчний нам эвслүүд хаа нэгтээ уулзалт зохион байгуулж, иргэдэд өөрсдийн талаар ямар нэг байдлаар мэдээлэл хүргэж байгаа эсэхэд анхаарал хандуулах үүрэгтэй гээд хэлчхэж буйгаас өөрцгүй юм. Үүнээс гадна, хэсгийн ахлагч нар тухайн тойрог, дүүрэг, хорооноос нэр дэвшигчийн талаар ухуулга, мэдээлэл тараах бүрэн эрхтэй болж байна гэсэн үг.
Хороо, хэсгийн дарга нар аливаа сонгуулиар хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг зүтгүүр хүч болдог нь үнэн. Айл хүнээ мэддэгийн хувьд хэн сонгуульд саналаа өгдөг, хэн өгдөггүй, хэнд мөнгө хэрэгтэй, хэдэн төгрөг өгвөл саналаа худалдах зэргийг нарийн мэддэгийн хувьд намаас нэр дэвшигчийн жинхэнэ шадар туслах, гарын үзүүрийн зарц болж, өнөө мөнгийг нь тарааж түгээх ажлыг ид хариуцан зохион байгуулдаг. Амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр ийм ажил хийж, түүнийхээ урамшуулалд дөрвөн жил намынхаа хайр хишгийг хүртэж амьдардаг хэсгийн ахлагч нар гэж хэн бэ?
МАН-д хэсгийн ахлагч нэртэй “мэдээлэгч” нарыг ажиллуулж байсан арвин туршлага бий. “Соц” нийгмийн үед гэхэд хэнийх бурхан тахилтай байна, хэн гэртээ зул барьж байна, ямар хүн төр засгийг, удирдагчдыг муу хэлж байна, Р.Чойномын шүлгийг хэн уншиж байна, барууны хөгжим хэнийх сонсч байна гэдгийг намын байгууллага, До яамныханд очиж мэдээлдэг, үүнийхээ төлөө урамшуулал авдаг хэсэг бүлэг хүмүүс байжээ. Өнөө цагт тэдэн шиг зүсээ хувилгасан хороо, хэсгийн дарга нар энд тэндээс ирсэн тусламжийн бараа, элдэв төрлийн хөнгөлөлттэй зээлийг өөр намыг дэмжигчдэд алдчихгүй өөрийн намыг дэмжигчид, тойрон хүрээлэгчдэдээ тараадаг аж.
Эрх баригчид ч хороо, хэсгийн ахлагч нараа тогтмол ажилтай, орлоготой байлгахын төлөө бүхий л зохион байгуулалтыг хийсээр иржээ. Тухайлбал, өнгөрөгч өвөл “Тавантолгой” түлш ХХК-ний сайжруулсан шахмал түлшийг худалдах, борлуулах эрхийг хэсгийн ахлагч нартаа олгосон гэх мэдээлэл ч бий. Ингэж МАН нам дагавал ам тосолдгийн үлгэрийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж, цүнх баригчдын тоогоо нэмсээр.
Хэсгийн ахлагч, хороон дарга нарт онцгой анхаарал хандуулах бас нэг шалтгаан бол МАН энэ удаагийн сонгуулиар нийслэлд найдвар тавьж буй явдал юм. Үүнээс өмнө хотын дарга С.Амарсайхан өөрийн гар хөл бологсодыг 345 сая төгрөгөөр урамшуулж намдаа туслахаар шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ ямар “сонгуулиар намынхаа төлөө сайн ажиллаарай” гэлтэй биш аятайхан шалтаг гаргасан юм.
Энэ талаар НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Төрийн байгууллагууд тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Хэсгийн ахлагч, хорооны дарга, дүүргийн Засаг дарга нар Нийслэлээс гаргасан стандартыг мөрдүүлэх, хэвшүүлэх чиглэлээр хариуцлагатай ажиллах ёстой. Тухайлбал, хэсгийн ахлагч нар хариуцсан хэсэгт стандартын ямар зөрчлүүд байна, түүнийг хэрхэн арилгах талаар мэдээлэл өгөх ёстой. Ирсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагууд тодорхой хугацааны дараа арилгана. Ингээд тэрхүү зөрчлийг шахаж, шаардан, бүрэн арилгуулсан дүүргийн удирдлага, хороодын дарга, албан хаагчид, хэсгийн ахлагч нарын багт болон зөрчил дутагдлыг зохих журмын дагуу арилгасан байгууллагад улиралд нэг удаа дээд тал нь 10 сая төгрөгийн урамшуулал өгнө. Энэхүү урамшуулалд нийт 345 сая төгрөг төсөвлөсөн” гэж тайлбарласан удаатай.
Нэг талаар инээдтэй ч юм шиг, нөгөө талаар уур хүрмээр ч юм шиг ийм тайлбарыг юу гэж ойлгох вэ. Ёстой энэ хүмүүсийн чадал чансаа, ур чадвар нь ямар хэмжээтэй болохыг харуулж байна гэхээс өөр юу гэх вэ. Уг нь энэ хүний хэлээд байгаа “ажил, гавьяа” нь зүгээр л тухайн хэсэг, хороо, дүүргийн засаг дарга нарын ажил үүргийн хуваариар хүлээсэн хийх ёстой ажил үүрэг нь баймаар. Үүнийхээ төлөө цалин авч байгаа шүү дээ. Гэтэл үүнийгээ хийсний төлөө бас улирал бүр шагнал авна гэдэг гайхмаар. “Хэсгийн ахлагч нар хариуцсан хэсэгт стандартын ямар зөрчлүүд байна, түүнийг хэрхэн арилгах талаар мэдээлэл өгөх ёстой” гэсэн нэг өгүүлбэр бас байна. Үүнийг уншихаар бүр алмайрмаар. Ер нь тухайн ажил хариуцсан хүн, өөрийн хариуцсан хэсэг, хороонд юу болохгүй байна, түүнийг ажил хариуцсан байгууллагуудад нь тавьж, шийдвэрлүүлж байх үүрэгтэй баймаар. Гэтэл үүнийг олж харж, дээд байгууллагадаа “мэдээлэл” өгсний төлөө, “манай хэсэгт хоёр айлын цахилгаан тасраад байна” гэж нэг хуудас цаас үйлдсэнийх нь төлөө найман сая төгрөгийн урамшуулал өгөхөөр шийдвэрлэж байжээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийн боломжийг хулгайлсан, концессчин, бондчин, хүчин, хүн амины хэрэгтнүүдээр дүүрч, рейтинг нь үнэндээ шалдаа буугаад байсан. Ямар сайндаа, өнгөрөгч намар он гармагц УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулъя гэж сандарч байсан удаатай. Харин өнөөдөр эрх баригчид цар тахлаар далимдуулж, тоглоомын дүрмийг өөрсдийн хүссэнээр өөрчилж, хүч тэнцвэргүй тулаанд ялалт байгуулахаар улайрч сууна. Энэ бол монголын ард түмний сонгох эрхэд бүдүүлгээр халдаж буй үйлдэл юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com