Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Нарангэрэл: 18-35 насны хүмүүс өвчлөх нь их байна

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээлэл хийлээ.

Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “Дэлхийн 213 оронд 2 сая гаруй хүн халдвар авч хагас сая гаруй хүн эдгэсэн байна. БНХАУ-д 34 шинээр бүртгэгдсэн. Гол төлөв гадаадаас ирсэн иргэдээс халдвар илэрсэн бөгөөд үүнээс 30 нь ОХУ-д зорчсон хүмүүс байна. ОХУ-д халдварын тархалт өндөр байна. 24 цагийн дотор 3388 хүн халдвар авч, 28 хүн нас барсан нь хамгийн олон халдвар бүртгэгдсэн тохиолдол болжээ. 18-35 насны хүмүүс өвчлөх нь их байгаа аж. Гэрийн дэглэмд байсан 200 хүнийг тусгаарласан байна. Эдгээрээс 50 хувь нь шинж тэмдэггүй байж байгаад, хоёр дахь долоо хоногоос нь хүндэрч эхэлж байна” гэлээ.

 ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагт коронавирусийн тархалт өндөр байгаа орнуудад өвчин багасах хандлага ажиглагдлаа. Нас баралтаараа Франц хамгийн өндөр буюу 15 хувьтай байгаа бол Италид 12, Испанид 10 хувь байна. Эмнэл зүйн туршилтад 90 гаруй орны 900 гаруй хүн ороод байна. Мөн хүчилтөрөгчийн эмчилгээ, хиймэл амьсгалын аргуудыг эргэн харж хэрэгцээг нь орлох аргуудыг судалж байгаа. Сүрьеэ, халдварт саагийн вакцин нь коронавирусээс хамгаалах нь тогтоогдоогүй тул ДЭМБ-аас халдвараас сэргийлэх зорилгоор эдгээр вакцин хийхийг санал болгохгүй байна. Одоогоор гурван вакцины туршилт эхэлсэн бөгөөд 70 гаруй хувийн боловсруулах шатанд явж байна. Манай улс ДЭМБ-аас гарсан удирдамжийн дагуу тархалтын үе шат бүрт тохирох эмчилгээг хийж яваа. Маргааш хороодын мэргэжилтнүүд эрсдлийн үнэлгээгээ хийж яаралтай авах эрсдлийн арга хэмжээндээ бэлдэж байна" гэдгийг хэллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com