Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 200 мянган төгрөг олгохгүй

ХНХЯ-ын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгох журмын талаар мэдээлэл хүргэлээ. 

ХНХЯ-ын сайд С.Чинзориг: Үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Холбогдох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулсан. Журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцэж батлана.

Гэхдээ журмыг энэ сарын 1-нээс эхлэн тооцож хэрэгжүүлнэ.  200 мянган төгрөгийн урамшууллыг зөвхөн хувийн хэвшлийнхэнд олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй учраас энэ жухамд хамаарахгүй. 

 Сар бүрийн 20-25-ны өдрүүдэд хүүхдийн мөнгийг олгодог. Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд 20 биш 30 мянган төгрөг олгоно. Үүний тулд ямар нэг шинэ журам батлах шаардлагагүй.  

Капитал банканд Нийгмийн даатгалын сангаас байршуулсан мөнгөн хөрөнгийг улсын төсвийн хөрөнгөтэй адилтган үзэх хүсэлтийг НДС-гаас гаргасан юм. Энэ хүсэлтийг шүүх хүлээн авч, өр барагдуулах дарааллын 8 дугаарт байсныг урагшлуулсан. Ингэснээр дарааллын тавдугаарт оруулаад байна. Учир нь нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл хөрөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулсан юм. Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэрийн эсрэг нэхэмжлэл гаргахгүй гэсэн мэдээллийг би авсан.      

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com