Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

 Хүмүүний аз жаргалаа цогцлоох эрх чөлөөг боож, эдийн засагт хэтэрхий хутгалдаж, тоолж баршгүй гай тарьж, төр “ДАНХАЙЖ” хязгааргүй их эрх мэдэлтэй болох нь ээ!
Одоо дахиад шинэ яам нэмж байгуулан улам л утгаа алдан зампирч байна. Данхар төрийн эрхийг сонгогчид л өгдөг. Сонгогчдыг ядуу харанхуй бүдүүлэг байлгах хүсэлтэй төрчид өнөө маргаашаа боддог, ходоодоороо сонголт хийдэг, хаашаа л бол хаашаа худалдагддаг сонгогчид хоёр нийлж төрийг занхайлгадаг.
Өөртөө төвлөрүүлсэн өмчөөс төр “ТОМОРНО”.
Харин зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлэн зөнд нь орхидог рационал бодит хандлага бол хамгийн ёс зүйтэй тогтолцоо.
Өөрийгөө бодох ухаантай сонголтоор холыг харсан ашиг сонирхлоо эрэх үнэ цэнийг сайн сайхан гэж бадраан гийгүүлсэн үед л эдийн засгийн эрх чөлөө батжин бэхэжнэ.
Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь:- Хүмүүс төрийн боомилолтгүйгээр үйлдвэрлэлийн харилцаанд орж, сайн дураараа солилцоо хийнэ гэсэн үг. Төр эдийн засагт оролцохгүй байх нь хүн ард баяжих, хөлжих үндэс болно.
Төрийн хязгаарлалт, оролцоо, хяналт, баялаг хуваарилалтын торонд зах зээлийг орооцолдуулан улам хүнд сурталжиж, халамжийн хиншүү уугиулдаг нь социалист үзлийн сэг юм.
Эдийн засгийн мөн чанарт харш үйлдэл, эрх чөлөөний эсрэг буруу шийдвэр, ямар ч логикгүй дүрэм, журам нь эрээвэр хураавар утгагүй зүйл болой.
Эдийн засгийн эрх чөлөө хашигдахын хэрээр өсөлт нь буурч, хүний урт насалж удаан жаргах үүд нь хаагдан, баян чинээлэг байж, ажил үйлтэй болох явц сульддаг.
Татварын дарамтаас ард иргэд, ААН-ээ аврахын тулд зохимжгүй, амьдралд халгаатай хууль тогтоомж, хүнд суртлын хугархай чирсэн дүрэм журмыг цуцалж, чөлөөт зах зээлд сөрөг нөлөөтэй хяналт зохицуулалтыг зогсоож чадвал тун сайн хэрэг бөгөөд инфляц буурахад ч эерэг нөлөө үзүүлнэ. Ингэж л зөв голдирлын суваг нээх нь чухал.
Илүүдсэн зардал чирэгдлээс өөр юмгүй яам, агентлагийг татан буулгаж, дэд сайд нар, туслах нэртэй олон угжныхныгаа цомхотгох зоригтой шийдвэр гаргах нь хаана хаанаа зөв гаргалгаа болно шүү.
Нэг. Татвар төлөгчдийн мөнгөөр цамаархан халамж хайр түгээхээ зогсоо!
Хоёр. Ажилч хүний сэтгэлгээг битгий түгжээд бай!
Гурав. Чөлөөт зах зээл жамаараа хөсөглөг!
Дөрөв. Улс төрд хоног төөрүүлэгчид төр лүү шургалдаг арын хаалгаа хаа!
Тав. Татвар төлөгчид шимэгч төрийн АТМ (мөнгөний авдар) биш!
Хүмүүст болоод эдийн засагт агаар ус шиг хэрэгтэй байгаа авшиг бол эрх чөлөө юм.
Амжилттай, ажилсаг хүний сэтгэлгээний эрх чөлөөг сүрдүүлэхээ зогсоо.
Хурааж аваад, хувааж тараах замаар эд баялгийг үржүүлдэггүй юм.
Бид зах зээлийн зарчмаар үндсэндээ дөрөвхөн жил овоо өндийсөн хэрнээ сүүлийн он жилүүдэд эрс хазайсаар, хэт давамгайлсан зүүний үзэлд гацчихлаа. Улс төрийн увайгүй үйлдэл, улс төрчдийн урвамтгайгаас тэр шүү дээ.
Өнөөдөр төрд байгаа өмч болоод төрийн өмчид хамааралтай бүхнийг ил тод нээлттэй хувьчлах нь зүй зохистой. Тэгсэн цагт зах зээлийн чөлөөт өрсөлдөөн хараат бус болж, голдирлоороо өрсөлдөх зам нээгдэнэ.
Яагаад бизнесийнхэн төр лүү, эрх мэдлийн сэнтий рүү зүтгээд байна вэ? Төрийн эзэмшилд байгаа өмчөөс гувших гэсэн далд зорилго. Эрх мэдэлд хүрч байж давуу эрхээ баталгаажуулах дэв тусчихаж байгаа нь тэр. Тийм дэвээр барьцаа ахиулсаар эрх мэдлийн оргилд гарцгааж байгаа үлгэр жишээч бизнесүүдийн араас даган дуурайх цуваа тасрахгүй нь бололтой.
Яагаад залуучууд цүнх барьж, өлмий дээрээ гэтэж явах дуртай байгаа юм бэ? Хялбар аргаар албан тушаалтан бараадаж, туслахын үүрэг гүйцэтгэж, үүрэглэхчээн болж яваад амьдралаа услах өчүүхэн арга. Уг нь хүн залуу халуун насандаа бүхий л үйл хэргээ хэний ч хараат бус өөрийнхөө зөв зоргоор биедээ хариуцлага нааж, үйлсээ тослох ёстой сон.
Хүн, хүний хараат байна гэдэг нь хүзүүндээ дөнгөтэй илжигтэй агаар нэг. Бизнес төрийн төлөвлөлт, удирдлага, хяналтад байх явдал нь хаалгаа барилаа л гэсэн үг.
Чөлөөт зах зээл дээрх гол үйл явц, ажил үйлс бол ашиг хонжоо хөөсөн өөрийгөө бодох зөв үйлдэл болой.
Харилцан ашигтай, аль аль талдаа хожоотой байх нь л жинхэнэ зарчим, хариуцлага, сахилга юм.
Би ресторанд ороод, хэсэг нөхдийн хамт зоог бариад, ажил төрлөө ярьж, гэрээ хэлцэл хийгээд, тавтай сайхан нөхцөлд саатаж, төлбөрөө төлөн сэтгэл хангалуун гарлаа гэж бодъё. Миний үйлчлүүлсэн тэр газар ашиг орлоготой, би өөрөө өег, бас бизнесийн хамтрагчдадаа таатай боломж олгож, ажлаа төлөвлөж, дараагийн ашгаа хоёр талдаа тохирсон хожоотой. Ингэж л аль алиндаа хожоотой байх нь зөв зарчим.
Бас нэг жишээ хэлье. Би хоол хийж идэх гэж мах худалдаж авна. Надад мах зарсан худалдагчид ашигтай. Бас махыг дэлгүүрт зарсан малчинд ч нэмэртэй. Хэн хэнийгээ хохироохгүй, аль аль талдаа ашигтай байх зарчим л үйлчилж байгаа хэрэг шүү дээ. Чөлөөт зах зээлд хүн бүхэн л хувийн амьдралаа сайжруулахын төлөө мачийж, сачийгаа шалгадаг. Хүмүүс өөртөө таалагдсан, өөрийнхөө сонирхсон, ажил үйлсээ сонгож, аж амьдралаа дээшлүүлж, аз жаргалаа ундраахаар амжилт руу тэмүүлж, олсон орлогоо яаж зарцуулах эрхээ эдэлдэг.
Харилцан бие биедээ өгөөжтэй гэрээ хэлцэл, наймаа арилжаа нь авсан өгсөндөө олзтой буюу өлзийтэй байх нь тэд өөрсдийгөө бодсон үйл явц мөн.
Төрийн ямар ч оролцоо, захиргаадалтгүй явагдаж буй бизнес, хүний бүхий л амьдралын үйл хэрэг зүгээр л аяндаа хурдтай дэвжиж байгаа хүмүүсийн соёлтой харилцаа нь өөрөө хөгжил болой.
Зөвхөн хорооноо ч (корона) юм уу? эсвэл аюул нүүрлэсэн нөхцөлд, дайн самууны үед, элдэв мөргөлдөөн, хүчирхийлэл, дарамт, өвчин эмгэгээс хүнээ аврах ганцхан үүрэг төрд байх учиртай. Гэхдээ хүний эрхийг бүрхэгдүүлэхгүй бодитойгоор хамгаалах эрхийг хуульчлан тордох нь саруул үйлс юм.
Товчхондоо хүн бусдыг хохироохгүйгээр өөртөө ашиг хонжоо эрэлхийлэх, өрөөлд ч өгөөжөө өгөх үйлдэл нь эдийн засгийн эрх чөлөө юм.
Энэ эрх чөлөө нь хүмүүс ихийг зохион бүтээж, сэтгэж, ашиг олж, урамшиж, тооцоотой байж, аливаа үйлсэд эрэмбэ дараатай, цэгцтэй хандаж амьжиргааныхаа түвшинг нэмэгдүүлэх таатай орчинг хүн бүрт үнэн зөвөөр бий болгодог.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com