Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ОХУ-аас ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр дахин нэг шинжилгээний хариу эерэг гарч манай улсад нийт коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол 32 болсоныг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. тэрээр хэлэхдээ " Өчигдөр Монгол Улсад коронавирус халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лабораториар 104 хүнд шинжилгээ хийж хяналаа. 

Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол болон түүнтэй хамт Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 8-нд олон хүнд өвчтэй хүмүүс ирсэн. Эдгээр хүмүүсийг хоёр удаа шинжилж, хянаж үзлээ. Энэ дотор хавдрын оноштой хүмүүс ч ирсэн. Тэдгээр хүмүүсийн бид онцгой анхаарч байгаа. Тэдгээр хүмүүс дунд коронавирус илрээгүй. 

Монгол Улс дотроо алдчихсан юм бишүү гэж зарим хүмүүс үймүүлээд байгаа. Бид давхар шинжилгээ хийж байгаа. Эмнэлгүүдэд уушигны хатгалгаагаар өвдсөн улсуудаас сорьц авч шинжилж байгаа. Түүгээр коронавирус илрээгүй. 

ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр нэг тохиолдлоор нэмэгдлээ. 

Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Таван төрлийн сорьцоор гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гэвч тэр хоёр иргэн ХӨСҮТ-өөс гарч өөр байранд тусгаарлагдах ёстой боловч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянагдаж байна" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com