Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Л.Галбадрах: Монголын төр угаартаж амиа алдсан зээ охины минь амийг 10 сая төгрөгөөр үнэлсэн

 2019.10.18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Л.Галбадрах бяцхан охиноо цэцэрлэгээс нь хөтөлж ирээд, ижийтэй нь хамт орхиод гарчээ. Гэвч маргааш өглөөний нар түүний амьдралд хар дарсан зүүд мэт хачин хэцүү дурсамж үлдээхээр айлчлан ирсэн байв. Аминаасаа илүү хайрладаг зээ охин нь сүүлийн удаа өвөөгийнхөө гараас хөтөлж, шулганан инээж, товор товор алхаж, эрхлэн үнсүүлээд сүү үнэртсэн ижийнхээ өвөрт хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Энэ бол Монгол Улс утаагүй түлшийг туршиж, хэдэн арван иргэдийнхээ амь насанд хүрсэн эмгэнэлт түүхийн нэгээхэн хэсэг. Засгийн газар түүхий нүүрсийг албан ёсоор хориглох шийдвэр гаргаж, сайжруулсан шахмал түлшийг түлээд Улаанбаатар утаанаас сална, аваад байгаарай, түлээд байгаарай гэж хэвлэл мэдээллээр өдөр шөнөгүй сурталчилж байсан үе. Иргэд хүссэн ч, эс хүссэн ч “Тавантолгой түлш” ТӨК-ийн сайжруулсан түлшийг түлж, угаартаж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор. Гэвч монголын төр гэр хорооллын 220 мянган айл өрхөөр даажигнах мэт “Иргэд өөрсдийн буруу галлагаанаас болж угаартаж байна” гэдэг мэдээллийг өгч эхэлсэн. Тэгвэл хайртай дотны хүмүүсээ төр засгийн хариуцлагагүй байдлын золиос болгож алдсан иргэдийн төлөөлөл Л.Галбадрах өчигдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандлаа.
Тэрбээр, “Хэрэв тухайн үед монголын төр сайжруулсан шахмал түлшийг ханан пийшинд түлж болохгүй, яндангийн хаалтаа авах хэрэгтэй гэх юм уу угаар мэдрэгчээ урьдчилаад айл бүрт тараагаад өгчихсөн байсан бол өнөөдөр би гомдол нэхэж энд зогсохгүй байлаа.

 Өөрсдийн буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас болжээ гээд өөрөө өөртөө гомдож суух байсан. Гэвч тэгээгүй. Би өнөөдөр бяцхан зээ охиноо шороонд булчхаад, төрсөн охиноо асраад сууж байна. Охин минь угаарын хийнд хордсоны улмаас тухайн үед хөшиж, хагалгаанд орсон. Одоо хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Эцэг хүний хувьд үхсэнээс үлдсэн ганц охиноо л хөл дээр нь босгомоор байна. Монголын төр бяцхан охины минь амь насыг 10 сая төгрөгөөр үнэлсэн” хэмээн гашуудан ярьсан юм. Иргэн Л.Галбадрах хоёр хүүхэдтэй. Том охин Г.Уянга нь өдгөө 34 настай ч Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн өдөр гэрийнх нь цонхыг эвдээд ороход дөрвөн хөллөөд ухаан алдсан байдалтай байсан бөгөөд судас нь дарагдсаны улмаас хөлийн шилбэндээ хагалгаа хийлгэсэн. Одоо ой ухаан нь орон гаран, хөлийн ул нь цоорсон, шагайнаас доош хөл нь ямар ч мэдээгүй, группт орсон байна.
Өтлөхийн цагт үр хүүхдээ алдах шиг гашуун зовлон үгүй гэдэг сэн. Монгол Улсын иргэн Л.Галбадрахын гэр бүлд ийм гашуун үйл явдал тохиож, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу явахад монголын төр, “Тавантолгой түлш” компанийн зүгээс уучлал гуйж, эмгэнэл илэрхийлж, толгой гудайлгасангүй. Хотын дарга С.Амарсайхан Л.Галбадрах гуайтай уулзаж, оршуулгын зардал гэж 10 сая төгрөг, охинд нь эмчилгээний зардал гэж найман сая төгрөг өгчээ. Тэр өдрөөс хойш зургаан сар өнгөрсөн ч төр засаг ахиж анхаарал хандуулах нь битгий хэл энэ хэрэг мартагдах тийшээ орж байна. Тиймээс иргэн Л.Галбадрах өмгөөлөгчийн хамт иргэний хэргийн шүүхэд хандахаар болжээ.

Н.Ариунболд: “Тавантолгой түлш” ТӨК тохиролцъё гэсэн. Хүний амь насаар тохиролцох боломжгүй

Ингээд түүний өмгөөлөгч Н.Ариунболдоос дараах зүйлсийг тодруулснаа хүргэе.
-Иргэн Л.Галбадрах Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд хандахаар болжээ. Хуульзүйн үндэслэлийг нь тайлбарлаад өгнө үү?
-Иргэний хуульд зааснаар Монгол Улсын иргэний эрүүл мэнд, амь насанд санаатай болон санамсаргүй байдлаар гэм хор учруулсан тохиолдолд энэ асуудлыг иргэний шүүхээр хэлэлцэж, шийдвэрлүүлэх боломж бий. Уг нь энэ асуудал дээр эрүүгийн журмаар хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж, шалгагдаад өнөөдөр ямар нэг шийдэлд хүрэх ёстой байсан. Гэвч асуудал шийдэгдэхгүй хагас жил болж, тодорхойгүй байдалд орсон учраас бид иргэний шүүхэд гомдол гаргаж байна. Энэ хэрэг дээр иргэний хуульд зааснаар хэд хэдэн нэхэмжлэл гаргах боломжтой. Нэгдүгээрт, сэтгэл санааны хохирол. Бусдын болгоомжгүй үйлдлээс болж үр хүүхдээ алдсан хүн сэтгэл санааны асар хүнд цохилтод ордог. Хоёрт, хүний амь насны гэм хорыг арилгах хуулийн зохицуулалт бий. Эрүүл хүний амь насанд хохирол учирсан бол энэ асуудлыг арилгана гэсэн заалт бий. Гуравт, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний гэм хорыг яаж арилгах вэ гэдэг зохицуулалт иргэний хуульд байдаг. Хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө тухайн иргэн ажил орлоготой байсан бол тэр хэмжээний орлогыг хохирол учруулсан этгээд олгох ёстой. Энэ дагуу өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр явж байна.
-Талийгаач охины нас барсан шалтгаан, шүүх эмнэлгийн дүгнэлтээс ямар хариу гарсан бэ?
-Талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийлгэсэн. Тухайн үед нэлээн дэлгэрэнгүй зураг хөрөг авсан байсан. Уушги, зүрхэнд задлан шинжилгээ хийхэд угаарын хийнээс хордож нас барсан гэдэг шинжээчийн нэгдсэн дүгнэлт гарсан байгаа. Дээрээс нь талийгаачийн ээж Г.Уянга эрүүл мэндээрээ хохирсон явдалд шинжээчийн дүгнэлт хийлгэхэд угаарын хийнээс болж, биед нь гэмтэл учирсан гэдэг хариуг өгсөн. Гэсэн хэдий ч манай хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгаж, эцэслэх бус, дарах маягтай таг чиг болоод байна. Бид энэ асуудлаар шүүхэд хандана гэдэг мэдээлэл хийсний дараа өчигдөр “Тавантолгой түлш” компаниас над руу нэлээн олон удаа залгасан. “Уулзаж ярилцъя, тохиролцъё. Хэвлэлээр мэдээлэхээ больчих” гэсэн. Бид “Хүний амь насаар тохиролцох боломжгүй. Хүний амь насыг үнэлэх боломжгүй” гэдэг хариу өгсөн байгаа.
-Хариуцагчаар “Тавантолгой түлш” компаниас гадна Засгийн газрыг татаж байгаа гэж сонссон?
-Тийм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас нэг жилийн өмнө сайжруулсан түлшийг туршиж үзэхэд нүүрстөрөгчийн дутуу исэл маш их хэмжээгээр ялгарч байна. Энэ нь Багануурын нүүрснээс угаарын хий болоод хоруу чанар их гарсан гэсэн үг. Гэтэл эрх баригчид иргэдийн буруутай үйлдлээс болсон гэдэг тайлбарыг өгсөн. “Тавантолгой түлш” компани шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргаж байгаа бол яаж хэрэглэх тайлбар, ямар аюул учирч болохыг сэрэмжлүүлэх ёстой байсан. Энэ тухай заавар, зөвлөгөөг бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр зааж өгөөгүй. Яндангийн хаалтыг авах, яндангаа хөөлж байж түлнэ гэдгийг анхааруулаагүй.
Тэдний хариуцлагагүй, болгоомжгүй үйлдлээс болоод бусдын амь насанд гэм хор учирсан тул “Тавантолгой түлш” ТӨК болон хариуцагч Засгийн газрыг холбогдуулж нэхэмжлэл гаргасан байгаа. Ганц иргэн Л.Галбадрах биш 13-14 хүний амь нас яригдаж байгаа гэв.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com