Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
МАН зүүн цанхийн уурхайг хятадуудад зарж, сонгуулийн санхүүжилт босгож байгааг эсэргүүцэв

 Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайчид эсэргүүцэл үзүүлэн алхалт хийж байна. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой компани IPO гаргах нэрийдлээр охин компани байгуулж, 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай компани оруулан иржээ. Уурхайчдын хэлж буйгаар Зүүн цанхийн уурхайд хятадууд эзэн сууж, монгол залуусыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, үүнийг эсэргүүцсэн уурхайчдад ажлын дарамт үзүүлж буй гэнэ.
Одоогийн байдлаар есөн ажилтныг эсэргүүцэл үзүүлсэн хэмээн ажлаас халаад байгаа гэнэ.
Мөн уурхайчид МАН Зүүн Цанхийн уурхайг хятадуудад зарж, сонгуулийн санхүүжилт босгох гэж байна хэмээн хардаж буйгаа илэрхийлсэн юм.
2016 оноос хойш Зүүн цанхийн уурхайд дөрвөн жилийн турш хөрс хуулалт хийж, нүүрс нь гарч ирэхэд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг үүсгэн байгуулж, хятад компаниар нүүрсээ ухуулахаар завдаж байна. Нэг уурхайд хоёр компани байгуулах ямар ч шаардлагагүй. Үүнийг мөнгөний үнэр авсан хулгайч нарын хийж байгаа ажил гэж харж байна. Тиймээс үүнийг эсэргүүцэн Тавантолгойн уурхайн ажилчид ард түмний өмчөө хамгаалахын төлөө тэмцэж байна. хэмээн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн гишүүд ярилаа.
Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ хэлэхдээ “Ашигтай ажиллаж байгаа Эрдэнэс Тавантолгой” компанийг Уул уурхайн сайд Д.Сумъяабазар өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй нийлж, хуйвалдан авч байна. Энэ бол том гэмт хэрэг. Бид дөнгөж тэмцэж эхэлж байна” гэв.
Тэд Засгийн газрыг “Эрдэнэс Тавантолгой майнинг” компаниа татан буулгахыг шаардаж байгаа юм. Мөн тэдний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com