Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ерөнхий сайдын поп амлалт ард түмнээ ялгаварлав

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “нүүр ном” сонгуулийн сурталчилгааны самбар шиг л үзэгдэнэ. Дөрөвдүгээр сарын 16-нд тэр “Хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгон нэмэгдүүлж, өнөөдөр олгож эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэддээ мэдэгдсэн коронавирусийн эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд дараагийн арга хэмжээ болох Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс олгож эхэллээ. Эхний арга хэмжээ нь бензиний үнийн бууралт байсан. Амлалт ажил хэрэг болж байна” хэмээн рекламны пауз авахаа мартсангүй. Дараа өдөр нь Сангийн сайд “Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) чөлөөлөлттэй холбоотой буруу зөрүү мэдээлэл ихээр явж байгаа тул албан ёсны тайлбарыг та бүхэнд хүргэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээн оршил хийж байгаад л видео тайлбар хийлээ. Ингэхэд эрх баригчид хямралаар далимдуулж, хийсэн алхам бүрээ сурталчлах давуу эрхийг өөрсдөдөө олгох юм даа. Ээлжит мэдээлэлдээ Ч.Хүрэлбаатар сайд:
- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд чөлөөлөлтөд хамрагдана.
- Төрийн бус байгууллагууд чөлөөлөлтөд хамрагдана.
- Төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд чөлөөлөлтөд хамрагдана.
- Сайн дурын бүх даатгуулагчид чөлөөлөлтөд хамрагдана.
Энэ нь Монгол Улсын бүх хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 99.99 хувь болж байна. Харин алтны компани зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 0.01 хувь нь хамрагдахгүй гэлээ. Учир нь хямралын үед үнэ нь өсч, ашиг олж байгаа нь зөвхөн алтныхан юм байх. Алтны компанитай нь цөөн учраас бараг бүгд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, дэмжлэг хүртэх нь гэж ойлгогдохоор байгаа биз. Мэдээж 0,01 хувьд нь биш, 99,99 хувьд нь бол багтчих юм байна гэж иргэд найдах нь дамжиггүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард (2020.03.27) коронавирусийн үед авах арга хэмжээгээ зарлахдаа дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн, аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ээс аж ахуйн нэгж компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэх арга хэмжээ авч байна гэж мэдэгдсэн. Мөн дээр дурдсан хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй гэсэн. Мөн зургаан сарын хугацаанд 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдээс орлогын албан татвар авахгүй гэж “молигдсон”. Ноолуурын үнийг дунджаар 100 мянган төгрөгт барих Ерөнхий сайдын амлалт хэр үр дүнтэй явааг малчид мэдэж байгаа. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгана л гэсэн, хэдэн төгрөгөөр буусныг машинтай иргэд андахгүй. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Одоо бол засаглах цаг боллоо” гэсэн нь содон сонсогдсон. Хямралын үед эрх баригчдын эрх мэдэл нэмэгдэж байгаа нь нууц бус. Гэхдээ Ерөнхий сайдын амлалт хэрэгжиж чадахгүй бол хэрхэн “засаглах” билээ дээ.
“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг “Дэлхий нийтийг айдаст авахуулсан коронавирусийн цар тахлын үед улсын Ерөнхий Сайд эдийн засаг, зах зээлээ хамгаалахад зориулсан долоон зоримог шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт танилцуулж, түүнийг нь залгуулаад Сангийн сайд нь тэдгээрийг хэрэгжүүлэх нарийн ширийнийг нь зарласан. Ажил олгогч татвар төлөгчдийн хувьд ч тэр, ажилтан иргэдийн хувьд ч тэр баярлуулаад гомдоочих шиг л болоод явчхав. Бүх аж ахуйн нэгж, түүний ажилтнуудыг хамруулна гэсэн У.Хүрэлсүхийн мэдэгдлийг задлаад, шинжлээд үзэхээр бараг хамрагдах боломжтой аж ахуйн нэгж байхгүй болоод явчих юм байна гэж бодсоноо нуухгүй ээ. Мэдээжийн хэрэг хүүхдийн мөнгө, Таван толгойн ногдол ашиг л баараггүй байх. Яах вэ, чамлахаар чанга атга гэдэг шүү дээ” хэмээн фэйсбүүктээ бичсэн байна лээ. Энэ мэтчилэн баярлан гомдсон хүмүүсийн сэтгэгдэл сошиалаар хөвөрч гарав. “Мянгуужингийн үлгэр” л гэнэ. “Нэг хэлсэн зүйлээ долоон удаа өөрчилж, давхар мэх хийж байна” л гэх мэтээр үргэлжилнэ.
“Бүх аж ахуйн нэгж” гэж Ерөнхий сайд онцолсон ч бодит байдал дээр зөвхөн шалгуур хангасан аж ахуйн нэгжүүд хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа мэдээлэл хийхдээ тодруулсан. Хямралын үед үйл ажиллагаа нь доголдсон, борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт чөлөөлөлт олгоно гэдгийг сайд тоть шиг давтсан даа. Засгаас халамж дэмжлэг горьдсон аж ахуйн нэгжүүд эдгээр шалгуурыг хангасан гэдгээ батлах гэж баахан бичиг цаас бүрдүүлэх хэрэгтэй нь тодорхой боллоо. Ерөнхий сайд эхнээсээ шууд попрохгүй, баримт судалгаатай, ажил хэрэг болохуйц амлалт өгдөг бол ингэж олон хүний урам хугарахгүй сэн. Цар тахал дээр, сонгуулийн сурталчилгаа нэмэгдэхээр дайны хажуугаар дажин гэгч болдгийг монголчууд мэдэрч байна.
200 мянган төгрөгийн дэмжлэг авахын тулд ч багагүй саад бэрхшээл давах вий. “Үйл ажиллагаа нь улсын болон аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр зогссон, борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор энэ журамд орж байгаа. Ийм журам батлагдаж байгаа учраас ирэх долоо хоногоос эхлээд бид Татварын ерөнхий газартай мэдээлэл солилцоно. Татварын ерөнхий газарт бүртгэлтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд журамд хамрагдаж, үйл ажиллагаагаа явуулна. Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэж НДШ-ээс чөлөөлөх хөнгөлөлт үзүүлэх, ажилтнуудад нь 200 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, арга хэмжээг дөрөвдүгээр сардаа багтаан зохион байгуулна” гэж С.Чинзориг сайд мэдэгдсэн.
-Хууль батлагдахдаа “Үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгж байгууллага НДШ чөлөөлөлтөд хамрагдана” гэж гарсан. Гэхдээ эхний гурван сарын байдлаар үйл ажиллагаа нь доголдоогүй, борлуулалтын орлого нь буураагүй аж ахуйн нэгж, дөрөв тавдугаар сараас үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын орлого нь буурсан бол энэ хугацаанаасаа хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдах эрх нь нээлттэй. Хууль өнөөдрийн байдлаар эцэслэн ёслогдоогүй байна. Яагаад гэхээр Ерөнхийлөгч хуульд хориг тавих хугацаа дуусахыг хүлээсэн. Нөхцөл шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд НДШ төлсөн бол ажил олгогч, ажилтанд нь НДШ буцаан олгох зохицуулалтыг журамдаа оруулсан.
Нийтдээ 45 000 орчим ажил олгогч 700 мянган даатгуулч хамрагдана. 800-900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ гэсэн тооцоог манайхан хийсэн гэж сайд тайлбарлав. Нийт ажиллагчдын 70 орчим хувь нь хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдана гэнэ шүү.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com