Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
А.Цэрэнбат: Дарханы замын асуудлаар Б.Энх-Амгалан сайдтай шүүх дээр уулзахаар болсон

Дархан-Улаанбаатар хоорондын авто зам дээр эд хөрөнгө, амь насаараа хохирсон иргэдийн асуудлаар иргэн А.Цэрэнбат шүүхэд хандаж байгаа талаар өчигдөр (2020.04.21)мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дарханы замд хохирсон 300 хүн бидэнд бүртгүүлсэн. 200 сая төгрөгийн хохиролтойгоор бүртгүүлээд Сүхбаатар дүүргийн шүүх дээр анхны маргаанаа үүсгэсэн.
Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Иргэд амь насаараа хохирсон гэдгийг хэн нотлох юм бэ” гэж мэдэгдэж байсан. Бидэнд нотлох баримт бүрдсэн, хариуцагчаар Зам тээвэр, хөгжлийн яамыг татсан. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 18-нд Дарханы замд ажиллалаа. Иргэд хүсэлт тавьсан учраас Төв аймагт харьяалагдах Баянчандмань, Борнуур, Сүмбэр суманд ажилласан. Замын гол хүртэл 130 км ажиллахад нэг ч зам анги хараагүй, хагархай дугуй л байна лээ. Нотлох баримтууд бидэнд байгаа. Баянчандмань, Сэлэнгэ аймгийн зам засвар арчлалтын компанид бид хандсан, яагаад засвар арчлалт хийсэнгүй вэ гэхэд “Тогтмол засвар хийх шаардлагатай зардлыг шийдэж өгөөгүй учраас хариуцахгүй” гэсэн. Энэ бол нотлох баримт болно. Төсөв байхгүйгээс иргэд амь нас өмч хөрөнгөөрөө хохирч байна.
Түр зам хийж байгаа гэж байгаа боловч ажиллаж байгаа компани алга. Бид өмнө нь энэ асуудлаар Засгийн газарт хандаж, Зам тээврийн хөгжлийн сайдад хариуцлага тооцооч ээ. Яагаад гэвэл Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын эхний хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гээд чадаагүй, 2020 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна гэсэн бас чадаагүй. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Бямбасүрэнгээс ямар хариу ирүүлсэн бэ гэхээр “Таны бичигт дурдсан албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам хугацаандаа ашиглалтад ороогүйгээс Тээврийн цагдаагийн албанд 140 гаруй авто осол бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй осол ч бий. Бид Цагдаагийн ерөнхий газарт хандсан байсан. Тус газраас хариу ирүүлсэн,аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа боловч тоосжилт ихтэй, замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүйгээс тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй байна гэдэг тайлбар ирүүлсэн. Гэтэл түр зам тавихад шаардагдах хөрөнгө хаачив, яагаад аюулгүй байдал хангагдсангүй вэ.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигатай тэмцэх газарт хандаж, шалгуулна” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com