УОК-оос Нийслэл болон Сэлэнгэ, Дархан хот руу орж гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон билээ. Замын хөдөлгөөн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 хүртэл хаагдана.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай, Өлзийт, Баруунтуруун, Эмээлт, Гүнтийн товчоод болон 361-ийн гарам дээр орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан" гэлээ