Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын үнэмлэхээ гардан авлаа

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэж, өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Намын үнэмлэх гардуулах үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  “Бид улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Хэт олонхийг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Мөн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөө өгөхгүй байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан Намд элсэж байна. О.Баасанхүү 1994 онд анх Ардчилсан Намын гишүүнээр элсэж байсан. Тэгвэл өнөөдөр намын гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна. Ардчилсан Намын гишүүний батлахыг гардуулья” гэлээ. 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Аливаа ардчилалыг бүтээхэд 300 жил хангалтгүй. Харин ардчилалыг устгья гэвэл 3 өдөр хангалттай гэж ярьдаг. Өмнөх сонгуулиар МАН-д иргэд хангалттай олон суудал өгсөн. Алдаагаа зас, сайжруул, буруу хүмүүст шийтгэлийг нь өг гээд ард иргэд итгэл өгсөн. Гэтэл одоо МАН-ын 13 засаг дарга нь авлигалын хэрэгт холбогдсон байна. УИХ-аас зарим гишүүн нь шоронд орсон, зарим нь шоронд орохоо хүлээгээд байж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН ийм л зүйл хийлээ. МАН гомдлох, тайлбар тавих эрх байхгүй. Орон нутаг, УИХ-д хангалттай суудал өгсөн. Гэтэл яагаад авилга аваад байна. Яагаад янз бүрийн хэрэгт холбогдоод байгаа юм. Тиймээс үүний хариуцлагыг ард түмэн нэхэн цаг болсон. Надад өөрийн гэсэн үзэл бодол бий. Ардчилсан намтай тодорхой зүйл дээр санал нийлж байгаа учраас энэ шийдвэрийг гаргалаа" хэмээсэн юм. 

Мөн түүнээс АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг авч байгаа талаар юу гэж бодож байгааг тодруулахад тэрбээр "Бүх нам л санхүүжилт авдаг. Харин яаж, юу гэж хэлж авах нь л өөр. Нэг хүнийг 30 мянган төгрөгөөр цалинжууллаа гэж бодоход 100 хүний цалин гурван сая төгрөг болно. Гурван сая төгрөгөө 20 дахин үржүүлэхэд 60 сая төгрөг шүү дээ. Ийм мөнгөгүй бол яаж сонгуульд орох юм бэ. Нам энэ мөнгийг аваад хувьдаа хэрэглэхгээгүй. Харин сонгуульд зарцуулна. Тиймээс МАН заль хэрэглэхээ боль. Одоо зургаан сард сонгууль хийнэ гэж байхад зөвхөн төрийн мөнгөөр сонгууль хийнэ гэж ярьж байна шүү дээ" гэж хариуллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com